Нагиб Махфуз
Нагиб Махфуз (Naguib Mahfouz、Араб: نجيب محفوظ (ẓ); (1911 оны 12 сарын 11 – 2006 оны 8 сарын 30) нь голчлон араб хэлээр уран бүтээлээ туурвидаг Египетийн үргэлжилсэн үгийн зохиолч юм. Арабын улсуудаас анхлан Нобелийн шагналыг хүртсэн. "Бейн ал-Касрейн", "Гэбэлавийн хүүхдүүд", "Нүүдлийн шувууд ба намар" зэрэг зохиолууд нь түүнийг нэрд гаргажээ.
|
Намтар
засварлахКайр хотын нэгэн худалдаачны гэрт төржээ. Түүнийг эх барьсан Нагиб Паша Махфуз профессорын нэрээр нэрлэгджээ. Кайрын их сургуулийг төгсөн, 70 жил орчим Боловсрол, Соёлын яаманд төрийн албанд зүтгэхийн хажуугаар зохиол бичиж байв. Нийт 34 роман, 350 гаран богино өгүүллэг бичжээ. Мөн олон зохиол нь кино болж Исламын ертөнцөд дэлгэцнээ гарсан байна.
1959 онд бичсэн "Гэбэлавийн хүүхдүүд" зохиолыг нь "Шашныг басамжлан доромжилсон" гэсэн шалтгаанаар Египетэд худалдаалахыг хориглож байв.
"Бейн ал-Касрейн" зэрэг төрсөн нутаг Кайр хотоо зохиолынхоо талбар болгон бичих нь цөөнгүй. Ёс заншил, уламжлал болон модернизацын хооронд даажигнуулах хотын жирийн иргэдийг гол баатраа болгон бичиж байсан нь "Египетийн Бальзак" гэгдэх болгожээ. Шашны хүлцэнгүй, зохист байдлын талаар тайлбарлаж бичиж байв.
Түүнчлэн ардчилал зэргээр төр засагтаа захиалга санал хүсэлтээ илгээж, Исламын үндсэрхэг үзэлд шүүмжлэлтэйгээр хандаж байвв 1988 онд "Нийт хүн төрөлхтөнд зохимжтой Арабын онцлогийг тусгасан бичгийн урлаг юм" хэмээж Египетээс анх удаа, араб хэлээр бичдэг зохиолчдоос анхлан Нобелийн шагнал хүртжээ. Мафхузын бүтээлүүд нь Исламын ертөнцийн эсрэг хэмээн ихэнх Арабын улсуудад худалдаалахыг хориглосон байсан нь, Нобелийн шагнал авсны дараа эдгээр хоригийг цуцласан байна.
1989 онд Ираны удирдагч Хомейни нь "Чөтгөрийн (Сатаны) шүлэг" романыг бичсэн Салман Рушдиг цаазаар авах ялаар яллахад, Исламын ертөнцөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалж байв.
1994 онд Кайр хотод гэрийнхээ дэргэд Исламын хэт үндсэрхэг үзэлтнүүдийн нэг болох "Ислам бүлэглэл"-ийн гишүүнд хүзүүндээ хутгалуулсан бөгөөд (Дараа нь уг бүлэглэл нь алдаа байсан хэмээн уучлал эрсэн) тэр үед авсан баруун гарынх нь бэртэл хүнд байжээ. Үүнээс хойш дандаа бие хамгаалагчаар хамгаалуулах болжээ.
1999 онд Сирийн соёлын зүтгэлтнүүдийн хамтарсан хурлаар "20-р зууны шилдэг Араб зохиолч" болж байв. Тэрээр Кайр хотын эмнэлэгт 2006 оны 8 сарын 30-нд нас эцэслэжээ.