Борис Пастернак
Борис Пастернак (орос. Борис Леонидович Пастернак, 1890 оны 2 сарын 10 [Хуучин тооллоор 1 сарын 29] – 1960 оны 5 сарын 30-нд Москвагийн ойролцоо Переделкино тосгонд) нь Оросын яруу найрагч, зохиолч, орчуулагч байв. 1917 онд бичсэн анхны шүлгийн ном Миний эгч - Амьдрал нь 1922 онд Берлинд хэвлэгдсэн нь орос хэлээрх уран зохиол цуглуулагчдын чухал цуглуулгад тооцогдох болжээ. Пастернак Гёте, Фридрих Шиллер, Педро Калдерон де ла Барса, Уильям Шекспир нарын жүжгийн зохиолуудыг орос хэл рүү орчуулсан нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна.
Борис Пастернак | |
---|---|
Борис Пастернак 1959 онд | |
Төрсөн: | Борис Леонодович Пастернак 1890 оны 2 сарын 10 [Хуучин тооллоор 1 сарын 29] Оросын эзэнт гүрэн, Москва |
Өнгөрсөн: | 30 May 1960 ЗХУ, ЗСБНХОУ, Переделкино | (70 насалсан)
Ажил үйл | яруу найрагч, зохиолч |
Улс орон | ЗХУ |
Шагнал | Нобелийн утга зохиолын шагнал (1958) |
Пастернакийн хамгийн их шуугиан тарьсан бүтээл нь Живаго эмч (1945-1955) бөгөөд тус романдаа Пастернак 1905 оны Оросын хувьсгалаас Дэлхийн хоёрдугаар дайныг хүртэлх үйл явдлыг дүрсэлсэн байдаг. Живаго эмч романыг ЗХУ-д хэвлэхийг хориглосон ч Пастернак гар бичмэлээ нууцаар Итали руу илгээн номоо хэвлүүлсэн юм.[1] Пастернакт 1958 онд Нобелийн утга зохиолын шагнал хүртээсэн ч энэ явдал Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын эсэргүүцэлтэй тулгарснаар Пастернак уг шагналаас татгалзсан билээ. Харин 1989 онд Пастернакийн ууган хүү Евгений Пастернак уг шагналыг хүлээж авсан. Живаго эмч романыг 2003 оноос Оросын дунд сургуулиудын уран зохиолын хичээлэр судалдаг болжээ.
1912 онд Эзэн хааны Москвагийн их сургууль төгссөн. Дипломоо ирж аваагүй учраас сургуулийн архивт Диплом № 20974 хадаглагдаж байгаа ажээ.
Эшлэл
засварлах- ↑ "CIA Declassifies Agency Role in Publishing Doctor Zhivago". Central Intelligence Agency. 14 April 2014. Archived from the original on 1 Долдугаар сар 2014. Татаж авсан: 20 Дөрөвдүгээр сар 2021.
{{cite web}}
: Check date values in:|archive-date=
(help)