Морь (шатар)
Шатрын дүрсүүд | |
---|---|
Ноён | |
Бэрс | |
Тэрэг | |
Тэмээ | |
Морь | |
Хүү |
Морь (Англи: Knight, ♘♞) нь шатрын дүрсүүдийн нэг юм.
Анхны байрлал
засварлахӨргийн эхэнд цагаан моринууд b1, g1, хар моринууд b8, g8 нүдэнд байрлана.
- Морийг N үсгээр тэмдэглэдэг.
Нүүдэл
засварлах- Үндсэн зарчим
- Морь нь хамгийн ихдээ 8 нүдэнд буух боломжтой.
- 4 тийш Y үсгийн дагуу нүүдэг гэж хэлж болно.
- Бусад дүрсийг давж нүүж чаддаг.
- Зураг 1 : Морины хөлд байгаа эсрэг талын дүрсийг идэж чадах бөгөөд идсэний дараа тэр нүдэнд бууна.
- Зураг 2 : Өөрийн талын дүрс байгаа нүдэнд буух боломжгүй.
- Зураг 3 : Бусад дүрсийг давж нүүж чадна.
Үнэлгээ
засварлахНоён | Бэрс | Тэрэг | Тэмээ | Морь | Хүү | |
---|---|---|---|---|---|---|
Дүрсүүдийн үнэлгээ | ∞ | 9 | 5 | 3 | 3 | 1 |
- Энэ үнэлгээ нь тухайн нөхцөл байдлаас болж өөрчлөгдөх боломжтой.
Морины толгой
засварлахБусад дүрсүүдээс ялгаатай нь морь нь морины толгойн дүрстэй буюу нүүртэй байдаг. Энэ талаар ФИДЕ болон Монголын шатрын холбоо зэрэгт морины тухай тодорхой заалт байхгүй тул морины толгой нь эгц, баруун тийш харсан, зүүн тийш харсан, ташуу харсан гэх мэт янз бүр байдаг.
- Хар, цагаан талын морины толгойн чиглэлүүд ижил байх албагүй.
- Гэхдээ толгойг арагш нь харуулж хийх уламжлал байдаггүй.