Монгол нүүдэлчдийн тайлбар толь-2

Монсудар хэвлэлийн газараас эрхлэн гаргаж буй “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цувралын  2-р боть болох “Идээ ундааны тайлбар толь” ном нь цай, идээ, зоог шүүс гэсэн гурван бүлгээс бүрдэнэ. Монголчуудын цай чанах, цайн дээж өргөх, нутаг нутгийн цайны онцлог, жор хийгээд цагаан идээ, тариа будаа, жимс ногоогоо хэрхэн бэлтгэн хэрэглэж ирсэн, түүний ач холбогдол, мөн зоог шүүсийг ямар журмын дагуу тавих, малын махыг төрөл бүрийн аргаар боловсруулж хүнс болгох тухай нарийвчлан тайлбарлаж, зургаар баяжуулсан энэ төрлийн анхны тайлбар толь юм.

Монгол нүүдэлчдийн тайлбар толь-2
Эрхлэн гаргасан
Монсудар хэвлэлийн газар
Номын тухай мэдээлэл
ЗохиогчГ.Гантогтох
Эрхлэн гаргасан2014
ХэлМонгол
ISBN код978-99973-1-049-1
АнгилалТайлбар толь
Форматхатуу хавтастай
ЦувралМонгол нүүдэлчдийн нэвтэрхий толь
Худалдаалагдаж буй газарИнтерном номын их дэлгүүр

Бид энэхүү номоос шар сүүнд усанд орвол бие чийрэгждэг, шүд өвдвөл ээзгий зуудаг гэх зэрэг малчин ахуйгаас амьдралдаа авч хэрэглэх олон арга ухааныг танин мэдэх боломжтой. 

Цайн ургамлын навчийг идээшүүлсэн ундыг цай гэнэ. Цайг ус, сүү, цай, давс, хужир гэх таван дээг найруулж хийдэг учраас таван тансаг идээ ч хэмээдэг. Монголчууд цайг зочлол хүндэтгэлийн хамгийн дээд идээ гэж үздэг тул хаад ноёд, аав ээж, ахан дүүс, нутаг хотлын иргэд, танихгүй хүмүүс гээд ямар ч хүнийг цайгаараа угтаж, цайгаараа үддэг заншилтай. Энэ хэсэгт бор, сүүтэй, хийцтэй, банштай, шар будаатай цай болон торгууд, урианхай, дарьганга зэрэг ястан угсаатны төрөл бүрийн онцлогтой олон цайн идээг хийх арга, чанах ёстой нь хамт зургаар баяжуулж оруулсан.

Ургамлын цай

засварлах

Манай оронд түгээмэл ургадаг, орон нутгийн хүмүүс хүнс ундаандаа болон эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг жимс, мод, бут, цэцэг навчаар чанасан цайг ургамлын цай гэнэ. Үүнд: алимын, боролзгоны, бударганы, манугийн, нохойн хошууны, өрлийн, туулайн бөөрний, цагаан яргуйн зэрэг маш олон төрлийн цай унд багтана.

Ердийн нөхцөлд өнгө, үнэр, амтгүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг шингэнийг ус гэнэ. Ус нь рашаан болон булгийн, голын, мөсний, нуурын, худгийн, хурын, шүүдрийн ус гэсэн олон янз байх бөгөөд монголчууд эдгээр бүгдээр цай чанаж уудаг. Мөн усыг чандмань эрдэнэ хэмээн шүтэж, амьдралын эх үүсвэр хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай.

Монгол давс бол Монгол орны нуур, цөөрмөөс шүүж авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Давсанд байгалийн эрдэс бодис агуулагдаж байдаг тул хүний биед тустай бөгөөд хоол цайг сул амтаас чанарлаг амттай болгодог амтлагч билээ. Монголчууд цай хоолондоо жамц буюу чулуун давс, мөн улаан, цагаан давсыг өргөнөөр хэрэглэдэг.

Цайн хужир

засварлах

Цайнд үйж, цайны шингэцийг сайжруулах хийгээд дотор эрхтний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хэрэглэдэг нунтаг цагаан эрдэс бодисыг цайн хужир гэнэ. Хужрыг цайндаа байнга хийж уувал ядаргаа тайлагдахаас гадна, цус харвалтаас сэргийлдэг.

Төрөл бүрийн жимс жимсгэнийг шахаж, шүүж боловсруулсан ундааг шүүс гэнэ. Монголчууд аньс, гүзээлзгэнэ, долоогоно, нэрс, улаалзгана, үхрийн нүд, чацаргана зэрэг жимсний шүүсийг түлхүү хэрэглэдэг бөгөөд эдгээр шүүсийг хэрхэн бэлтгэдэг аргачлалыг дээрх хэсэгт өгүүлнэ.

Цагаан идээ

засварлах

Таван хошуу малын сүүг боловсруулж, бэлтгэсэн хүнсийг цагаан идээ гэнэ. Цагаан идээг сүү, сархад болон тослог, уураглаг, ислэг идээ гэж хэд хэдэн төрөл болгон ангилж болно. Тухайлбал, тослог идээний төрөлд айргийн тос, борзон, зөөхий, өрөм, хайлмаг, цагаан тос, цөцгий, шар тос зэрэг сүүний тос ихээр агуулсан цагаан идээний зүйлс багтана. Энэ хэсэгт малын сүүг хэрхэн боловсруулах, төрөл бүрийн цагаан идээг бэлтгэх аргачлалыг зургийн хамт дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Үр тариа

засварлах

Үр тариа нь гурил будаа, талх, нарийн боов зэрэг хүнсийг хийж бэлтгэх гол түүхий эд юм. Монголчууд зарим үр тариаг өөрсдөө тариалж, түүнийгээ бэлтгэн боловсруулж, төрөл бүрийн идээ, хоол болгон хэрэглэж иржээ. Жишээ нь: арвай,буудай, суль, цулхир болон тэдгээрээс гаргаж авсан гурилыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг.

Амуу тариа

засварлах

Энэ нь тариа будааны ерөнхий нэр бөгөөд үүнд цардуул ихтэй буудай, арвай, бог тариа, хошуу тариа, гурвалжин тариа хэмээх таван зүйл түрүүт тариа хамаарна. Амуу тариаг 4-р сарын сүүлийн хагасаас 5-р сарын эхний хагаст тариална. Амуу тарианы хэсгээс бог тариа, гурвалжин будаа, сагаг, тутарга, хөц будаа, шар будаа, чангаамал, шүлхэй зэрэг олон нэр төрлийн тариан тухай танин мэдэх боломжтой.

Боов боорцог

засварлах

Буудайн гурил, тос, чихэр зэргээр зуурч элдэв дүрс хэлбэр гарган хэвлээд тосонд чанаж эсвэл хайрч болгосон идээ. Боов боорцгийг өдөр тутам хүнсэндээ хэрэглэхээс гадна сар шинэ, баяр ёслол, овоо тахилга, хурим найр зэрэгт зориулсан хүндэтгэлийн идээ, тусгай хувь хишиг болгоно. Монголчууд бүд, гавжийн дугай, галан, дөрвөлж мод, маажуур болон могой, мушгиа, салаа, самнаа, сүүл, томмол, ул, хэвийн, хэрчээ, цувимал, цэцэг боов зэрэг маш олон төрлийн боов боорцог хийдэг.

Боорцог

засварлах

Янз бүрийн дүрс хэлбэртэй, жижиг хэмжээтэй боовыг боорцог гэнэ. Боорцог нь дангинуур, занш, хавтгай, хээ угалзтай, шиншүү гэсэн төрөл байх ба хүмүүс аяганы хийц болгон өдөр тутамдаа иддэг.

Нарийн боов, чихэр мэтийн тааламжтай сайхан амттай хүнсний зүйлийг амттан гэнэ. Монголчууд өөрсдийн хийж бэлтгэсэн амттанг хүндэтгэлийн баяр ёслол болон өдөр тутамдаа хэрэглэдэг байжээ. Энд багуур, бадаас, дугуй цагаан, жавга, заврай, ройд, сэмбишаа, цагаан бурам гэх зэрэг бидний мэдэхгүй олон төрлийн амттан болон тэдгээрийг хийж бэлтгэх аргачлалыг зурагтай нь хамт өгүүлнэ.

Монголчууд жимсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэнэ. Жимсэнд агуулагдах шим тэжээлт бодис нь зарим төрлийн хорт хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тустай. Мөн хүний биеийн аминдэмийг нөхөж, биеийн дархлаа болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулдаг.

Хүнсний ургамал

засварлах

Бажууна, гичгэнэ, гоёо, долгионт гишүүнэ, тэмээн хөх, халгай, мэхээр, цагаан төмс, чихэр өвс, шар бударгана, цээнэ зэрэг олон төрлийн хүнсний ургамал Монгол оронд ургадаг.

Монголчууд нарс, хуш, царсны самрыг өдөр тутмын хүнсэндээ түлхүү хэрэглэдэг. Самар нь чихэр, тос ихтэй бөгөөд бие махбодод тамир тэнхээ оруулах, биеийн эсэргүүцлийг дээшлүүлэх, бодисын солилцоог зохицуулах, мэдрэлийн тогтолцоог хэвийн болгох зэрэг олон төрлийн ашиг тустай идээ юм.

Мөөг бол хагдарч унасан навч, цэцэг, мод хийгээд амьтны ялзмагийн бэлэн органик нэгдлээр хооллож ургадаг нэг наст доод ургамал юм. Мөөгний болц гүйцээд, цөөн хоногийн дотор хөгширч, шавж хорхойд идүүлдэг тул цаг алдалгүй зөв түүх хэрэгтэй. Мөн хүнсэнд хэрэглэж болохгүй хортой мөөг байдаг тул мөөг түүхдээ зөв таних нь чухал.

Сонгино

засварлах

Сонгиныг шинээр нь түүж төрөл бүрийн махан хоол, ялангуяа банш, бууз, хуушуур амтална. Мөн малын гэдэс дотор цутгахад үнэр амттан болгон хачирлан хольдог. Монголчууд сонгино болон гогод, гоньд, мангир, таана, халиар, хөмөл, хүнхээл зэрэг аагт төрөл зүйлийг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг.

Зоог шүүс

засварлах

Богийн мах

засварлах

Хонь, ямаа гаргаад арьсыг нь өвчиж, гэдэс дотрыг нь гарган цэвэрлэсэн мах болон мөчилж салгасан найман гишүүн мөчийг нийтэд нь богийн мах гэнэ. Энэ хэсэгт хонь, ямаа төхөөрөхөөс эхлээд гулууз мах эвдэх, баяр ёслолоор ууц тавих болон өдөр тутамдаа хоол хүнс хийж бэлтгэх, мөн бог малын махыг хэрхэн хадгалж, нөөцлөх тухай зургийн хамт дэлгэрэнгүй тайлбарлажээ.

Бодын мах

засварлах

Адуу, үхэр, тэмээ төхөөрч гаргасан махыг мөчилж салгасан найман гишүүн мөчийг нийтэд нь бодын мах гэнэ. Адууны махыг өвлийн цагт хүнсэнд хэрэглэх ба хүйтэнд хээр холын аян замд болон ан гөрөөнд мордохдоо хүнс болгоно. Үхрийн мах нь хүний биед чухал хэрэгтэй амин дэмээр бусад малын махнаас илүү байдаг. Харин тэмээний мах сэрүүн чанартай тул хүйтэн хошуутай мал хэмээн ёслол, хүндэтгэлд зоог болгон тавьдаггүй.

Мах хадгалах

засварлах

Төхөөрч гаргасан төрөл бүрийн малын махыг удаан хугацаагаар хэрэглэх үүднээс нөөцөлж бэлтгэхийг мах хадгалах гэнэ. Монголчууд хүнсэнд хэрэглэх махаа борцлох, гүзээлэх, гулуузлах, давслах, зайдаслах, туламлах, утах, хөлдөөх, хярамцаглах, шуузлах зэрэг маш олон төрлийн аргаар бэлтгэж хадгалдаг.

Ан агнуурын мах

засварлах

Хүнс идээ бэлтгэх хийгээд эд болгон эдэлж хэрэглэх зорилгоор Хангайгаас хишиг хүртэхийг ан агнуур хийх гэнэ. Харин агнуураар бэлтгэсэн хүнс, эмчилгээнд зориулсан махыг ан агнуурын мах гэдэг.