Монсудар хэвлэлийн газар

Монсудар нь Монголын анхны хувийн хэвшлийн хэвлэлийн газрын нэг юм.

Монсудар хэвлэлийн газар
Logo
Эрх зүйн хэлбэр XXК
Үүсгэн байгуулагдсан 1998
Төв байр Улаанбаатар,  Монгол
Ажилчид 50 гаруй [1]
Салбар Хэвлэл
Цахим хуудас www.monsudar.mn

Монсудар хэвлэлийн газар нь 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд өдгөө 58 ажилтантай, өргөн сэдвийг хамарсан 70 – 80 орчим шинэ ном, бүтээлийг жил бүр нийтийн хүртээл болгодог, Монголын хамгийн том хэвлэлийн газар болоод байна.

Үйл ажиллагаа

засварлах

Тус хэвлэлийн газар өнөөдрийг хүртэл үндэсний болон гадаадын 800 гаруй ном, бүтээлийг уншигчдын хүртээл болгосон. Түүнчлэн хуучны ховор, мартагдсан зохиолыг сэргээн хэвлэж, дэлхийн сонгодог уран зохиол, Нобелийн шагналт зохиолчдын бүтээл, орчин цагт олон улсад бестселлер болж буй шинэ зохиолуудыг орчуулан гаргадаг. Мөн тус компанийн хүүхдийн номын Жангар редакц хүүхдүүдийн нас насны онцлогт тохирсон, мэдлэг, хүмүүжлийн сэдэвт 30 гаруй шинэ төрлийн номыг жил бүр гаргаж байна. Мөн газрын зураг, үндэсний болон гадаадын сонгодог дуу хөгжим CD, толь бичгүүд, хэл шинжлэлийн бүтээлүүд зэргийг эрхлэн гаргадаг байна. Монсудар хэвлэлийн газар нь 2005 оноос эхлэн өнөөдрийг хүртэл ерөнхий боловсролын сургуулийн 200 гаруй нэр төрлийн сурах бичиг, дасгал ажил, багшийн ном, хэрэглэгдэхүүн зэргийг эрхлэн гаргаж, сургуулийн болон нийтийн номын санг баяжуулах чиглэлээр 40 гаруй мянган ном нийлүүлжээ.

Гадаад харилцаа

засварлах

Монсудар компани нь 2003 оноос Oxford University Press, Cambridge University Press, Dorling_Kindersley ltd., Random House Inc., Bloomsbury, Little, Brown Company зэрэг 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, гадаад номыг орчуулан хэвлүүлдэг.

Нийгмийн хариуцлага

засварлах

Тус компани “Соён гэгээрлийн өдрүүд” "Зуны номтой өнгөрүүлье" хэмээх, зохиолч, орчуулагч, эрдэмтэд, хэвлэл мэдээлэл, уншигчдыг оролцуулсан тодорхой сэдвээр хэлэлцдэг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг.

Эх сурвалж

засварлах
  1. [1] Бидний тухай