Бууз
Бууз бол Монголчуудын идэх дуртай хоол бөгөөд битүү хоолны төрөлд багтдаг. Гурилыг ясны шөлөөр зуурч, ижил хэмжээтэй бондгор тасдаж, элдэж хавтгайлж, дугуй хэлбэртэй болгоод мах татах амтлан шүүслээд гуриландаа чимхэж , ууранд жигнэж болгодог монгол хоол. Цагаан сарын үеэр монгол айл болгоны баярын ширээнд залардаг хүндтэй хоол юм. Буузны онцлог хий хуй хөөдөг чанартай хоол хэмээн үздэг
Төрөл ангилал
засварлахБуузны шанз болон гурилан зуурмагаас шалтгаалж ангилж нэрлэдэг.
Шанзаар ангилах нь
засварлахУугуул шанзаар ангилах нь
засварлах- Үхрийн махан бууз (бүдүүн үхрийн бууз, үхрийн мах, өөхийг алаглуулна)
- Хонины махан бууз (хонины гуяны махтай, өөх мах алаглуулна)
- Хонь, үхрийн махан бууз (үхрийн хар бараан өөхгүй махан дээр, хонин тарган өөхтэй мах нэмнэ)
- Өөхтэй бууз (сүүлний өөхийг жигд татаж нэмсэн байна)
- Өөхгүй бууз (хонь болон үхрийн махыг өөхгүйгээр авч хэрэглэнэ)
Орчин цагийн шанзаар ангилах нь
засварлах- Гурвалжин будаатай бууз (татсан мах 70 хувь, жигнэсэн гурвалжин будаа 30 хувь)
- Хөц будаатай бууз (татсан мах 80 хувь, жигнэсэн хөц будаа 20 хувь)
- Байцайтай бууз (татсан мах 50 хувь, жигнэсэн байцаа 50 хувь)
- Ногоотой бууз (төмс, лууван, байцаа, ногоон вандуй гэх мэт)
- Бууцайтай бууз гэх мэт (татсан мах дээр бууцай амталгаагаар нэмнэ)
- Веган бууз (байцай, шар буурцагны мах гэх мэт)
Гурилан зуурмагаар ангилах нь
засварлах- Ногоон бууз (гурилын зуурмагт бууцай хийнэ)
- Бор бууз (бүхэл үрийн гурил болон ширхэгтэй гурилаар зуурмаг хийнэ)
Амтлагчаар ангилах нь
засварлахЧимхэлтээр ангилах нь
засварлахБуузны шанзыг гурилан зуурмагаа жигдэж тасдаж бээмбийлж, дугуйлан хавтгайлж, нимгэн дугуй болгоод шанзаа хийгээд чимхэж боохыг "бууз чимхэлт", "буузны чимхээс" гэж нэрлэнэ. Буузны чимхээс хэр зэрэг нямбай жигд байгаагаар нь Монголчууд айл гэрийн эзэгтэйн ажил, үйлийг шинждэг.
Хийх арга
засварлахОрц найрлага
засварлахХэрэглэх зүйл
засварлахХийх дараалал
засварлах- Гурилаа устай хольж зуурна.
- Зуурсан гурилаа жижиг хэсгүүдэд хуваагаад, элдүүрээр элдэж хавтгайлна.
- Элдсэн гурилан дээрээ (татсан мах, сонгино зэрэг амтлагч хольж, шөллөсөн) шанзаа тавин чимхэнэ. Буузны чимхэлт, чимхээс нь ихэнхдээ дугуй хэлбэртэй байдаг.
- Жигнүүртээ ус хийн буцалмагц, жигнүүр дээр нь буузаа тавьж 15-20 минут жигнэнэ. (хөлдүү буузыг 25-30 минут жигнэнэ)
Гадаад холбоос
засварлахЦахим холбоос
засварлах Commons: Бууз – Викимедиа зураг, бичлэг, дууны сан