Монгол-Төвөдийн гэрээ

Монгол-Төвөдийн гэрээ (Хятад: 蒙古西蔵条約, 蒙蔵条約) нь 1913 оны 1-р сарын 11-нд (Юлианы хуанлигаар 1912 оны 12-р сарын 29) Монголын Өргөөд Богд Хаант Монгол Улс, Төвөдийн засгийн газрын хооронд байгуулагдсан гэрээ. Гэрээнд Төвдийн талаас 13-р Далай ламын хувийн зөвлөгч, төлөөлөгч, Хамба лам Агваан Доржиев болон Төвдийн албаны 2 хүн гарын үсэг зурсан. Монгол улсын талаас - Гадаад хэргийн сайд Да лам Цэрэнчимэд, цэргийн жанжин Манлайбаатар Дамдинсүрэн нар гарын үсэг зуржээ.

Монгол-Төвөдийн Найрамдал ба Холбоотны гэрээ
ᠮᠣᠩᠭᠣᠯ
ᠲᠥᠪᠡᠳ ᠦᠨ
ᠭᠡᠷ᠎ᠡ
Богино гарчиг: Монгол-Төвөдийн гэрээ
Өргөөгийн гэрээ
Гарчиг (англ.): Treaty of friendship and
alliance between the Government
of Mongolia and Tibet
Товчлол: МТГ (ӨГ)
Огноо: 1913 оны 1 сарын 11
Хэрэгжсэн: 1913 оны 1 сарын 11
Суурин: Өргөө, Богд Хаант Монгол Улс
Хэл: Монгол, төвөд
Заалт: Эх хувь нь хоёр
хэлээр Монгол Улсын
Шинжлэх Ухааны Академийн
архивт хадгалагдаж байгаа
Гэрээний төрөл: Хоёр улсын
Хуулийн анги: Эрх зүйн
Үзэглэсэн: Олноо Өргөгдсөн Монгол Улс 1911Олноо Өргөгдсөн Монгол Улс Манлайбаатар Дамдинсүрэн
Доржийн Агван
Баталсан: Олноо Өргөгдсөн Монгол Улс 1911Олноо Өргөгдсөн Монгол Улс Богд Хаант Монгол Улс
Төвөд

Төвөд хэлээрх гэрээний хувь
Төвөд хэлээрх гэрээний хувь
Төвөд хэлээрх гэрээний хувь

1911 оны 10 сарын 10-нд эхэлсэн цагаагчин гахай жилийн хувьсгалын үр дүнд Манж Чин улс мөхөн, түүний нутаг дэвсгэр дээр Хятад, Монгол, Төвөд хэмээх гурван улс үүссэн.

Хятад нь Манж Чин улсын нийт газар нутгийг өөрийн харьяаных гэж зарласан бол Монгол, Төвөд нь үүний эсрэг, Манжийн харьяанд байснаас бус Хятадын харьяанд байгаагүй, өдгөө Манж улс үгүй болсон тул 3 улс эв найрамдалтайгаар зэрэгцэн орших ёстой хэмээж байв.

Монгол, Төвөдийн шинэ засгийн газрууд олон улсын дэмжлэгийг олж авах гэж олон янзаар оролдож байсны нэг нь хоорондоо байгуулсан энэхүү гэрээ юм.

9 зүйл бүхий тус гэрээнд Монгол, Төвөд хоёр улсын засгийн газрууд эрх чөлөөт, тусгаар улс болохоо харилцан хүлээн зөвшөөрч, уламжлал, шашнаа хүндэтгэн найрамдалтайгаар зэрэгцэн оршихоор тунхаглажээ.[1]

Энэхүү гэрээний монгол хэл дээрх эх бичвэрийг 1982 онд ШУА-аас хэвлүүлсэн бөгөөд 2007 онд Төвд хэл, бичгээр эх хувь нь Монголын архиваас олджээ.

Үр дагавар

засварлах

Тухайн үед Монголд сонирхолтой байсан Хаант Орос, ДИУ, Япон, Төвөдөд сонирхол, нөлөөтэй байсан Их Британи улсууд эхэн үедээ үл тоомсорлож тохуурхангуй хандаж байсан ч олон улсын харилцаанд уг хэлэлцээрийн үзүүлэх нөлөөг үл тоомсорлож болохгүй юм байна гэж үзээд Британийн Лордын танхимд хэд хэдэн удаа тусгай хэлэлцүүлгийг явуулж, Оросын Төрийн Думд ч мөн адил сандралд орж, ДИУ, Япон улсууд ноот бичиг солилцож байсан тухай судлаачид олж тогтоосон байдаг. Эдүгээ Хятадын бүрэлдэхүүнд багтаж буй Төвөдийн өөртөө засах орон ирээдүйд Хятадаас тусгаарлахад бага боловч ач холбогдол бүхий эрх зүйн баримт бичиг болсон бөгөөд тус гэрээний нөгөө тал Монгол улс одоо ч олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн субьект болж байгаа нь Бээжингийн эрх баригчдыг бас түгшүүлдэг юм байна.

Мөн үзэх

засварлах

Монголтой холбоотой

засварлах

Төвөдтэй холбоотой

засварлах
  1. Монгол, Төвөдийн гэрээ – олон улсын эрх зүйн баримт бичиг (эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). Улаанбаатар, 2012