Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо
Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо нь Монголын киноны уран бүтээлчдийн бүтээлийг дээдлэх, хамгаалах, сурталчлах зорилгоор 2016 онд байгуулагдсан төрийн бус байгууллага юм.
Хамтын удирдлагын байгууллага | |
---|---|
Лого | |
Тэргүүн | |
Д.Сумхүү | |
Бүх гишүүддээ үйлчилдэг, Ашгийн бус байгууллага | |
Гүйцэтгэх захирал | Д.Төгсөө |
http://www.mfca.mn |
Хамтын удирдлагын байгууллага буюу гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалдаг байгууллага.
Түүхэн тойм
засварлахМКУБХХ нь 201 онд Монголын Кино Урлагийн Зөвлөлийн санаачилга, Монголын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр байгуулагдсан.
Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо нь Монголын Оюуны Өмчийн газартай 2017 оны 7 сард хамтран ажиллах гэрээ байгуулснаар Хамтын удирдлагын байгууллага статустай болсон. Ингэснээр гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдгээрийн орлого ашгийг цуглуулах, бие даасан үйл ажиллагаа явуулах, гишүүдийнхээ эрхийг дотоод, гадаадын зах зээл хамгаалах боломжоор хангагдсан.
Бүтэц
засварлахМКУБХХ нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн 7, гүйцэтгэх шатны ажилтан 3, гишүүн байгуулага 11, хамтран ажиллаж байгаа уран бүтээл 36 байна. (2019 оны 9 сарын байдлаар)
ТУЗ-ийн гишүүд
засварлах- Монгол Өмгөөлөл Хуулийн Фирмийн захирал, хуульч, эрх зүйч З.Сүхбаатар,
- АЙПИ Консалтинг ХХК-ын захирал, хуульч, эрх зүйч Д.Дэлгэрцоо,
- ТВИНС продакшны захирал, найруулагч, жүжигчин Г.Дарханбаяр,
- Номадик Контент ХХК-ийн захирал, бизнесийн ухааны доктор Г.Гантуяа,
- Зэрлэг ан амьтан байгалийн зураглаач, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Д.Сумхүү,
- Дижитал Агуулга ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Төгсөө,
- Соёл Урлагийн Их Сургуулийн багш, Соёлын Гавьяат Зүтгэлтэн Н.Ганхуяг
Гүйцэтгэх удирдлагууд
засварлах- Гүйцэтгэх удирдлагаар Э.Баттамир,
- ТУЗ-ийн дарга, Тэргүүнээр Д.Сумхүү,
- Ерөнхий нарийн бичгийн даргаар Г. Дарханбаяр ажиллаж байна.
Уриа үг
засварлахКино уран бүтээлчдийн эрх ашгийг эрхэмлэж, тэдгээрийн уран бүтээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд олон улсын түвшинд хамтран ажиллахад оршино.
Зорилго үйл ажиллагааны чиглэл
засварлах- Кино бүтээлийн зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчдийн зохиогчийн эрх, түүнийг ашиглах ,онцгой эрхийг гадаад улс орон болон дотоодод уран бүтээлчдийг төлөөлөн хамгаалах
- Уран бүтээлчдийн уран бүтээлийг эдийн засгийн оновчтой эргэлтэд оруулахад дотоодын болон гадаадын хувийн хэвшил болон хувь хүмүүстэй хамтарсан төслүүдийг бодлогын түвшинд дэмжиж ажиллах
- Дотоодын кино уран бүтээлчдийн үнэлэмж, тэдгээрийн чадавхыг дээшлүүлэх талаар дотоод гадаадын мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах
- Монголын кино уран бүтээлчид болон тэдгээрийн уран бүтээлүүдийн нэгдсэн мэдээлэлийн санг бий болгох
- Зохиогч, уран бүтээлч, эрх эзэмшигч кино уран бүтээлийнхээ зохиогчийн эрх, түүнийг ашиглах, онцгой эрхээ баталгаажуулсан олон улсад хүчин төгөлдөр бүхий сертификатыг олгох;
- Зохиогч, уран бүтээлч, эрх эзэмшигч кино бүтээлийнхээ зохиогчийн эрх, түүнийг ашиглах
- Онцгой эрхийг хэрхэн хамгаалах болон мэргэжил, мэргэшлээ дээшлүүлэхтэй холбоотой сургалт явуулах, судалгаа хийх;
- Зохиогчийн эрх, түүнийг ашиглах онцгой эрхийг хамгаалах талаар Монгол Улсын хууль тогтоомжийн төсөлд санал өгөх, олон улсын гэрээ, хэлэлцээрт нэгдэн орох хүсэлт гаргах;
- зохиогчийн эрх, түүнийг ашиглах онцгой эрхийг хамгаалах төсөл хөтөлбөрийг санаачлах, хэрэгжүүлэх
Он цагийн товчоон
засварлах- 2016 оны 5 сард МОКУЗ-ийн санаачилга, УБОӨГ-ын дэмжлэгтэйгээр МКУБХХ байгуулагдсан.
- 2016 оны 6 сард гишүүнчлэлийн бүртгэлийг эхлүүлэв.
- 2016 оны 7 сард анхны ТУЗ-ийн хурал болж, шинэчилсэн гишүүд болон ТББ-ын дүрэм, бүтэц бүрэлдэхүүн, ТББ-ын нэрийг өөрчилж баталсан.
- 2016 оны 10 сард ОӨУБГ-т бүртгүүлэв.
- 2017 оны 5 сард ОӨУБГ-т хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтийг хүргүүлэв.
- 2017 оны 6 сард Кино Бүтээлчдийн Эрх Хамгаалах Нийгэмлэгийн тэргүүн Ганболд, МОКУЗ-ын ерөнхий бичгийн дарга Гэрэлсүх нар хамтарч дэмжиж ажиллахаа хүлээн зөвшөөрөв.
- 2017 оны 6 сард гишүүнээр элссэн хувь хүн, байгуулагын тоо 10 гаран болж, нийт уран бүтээлийн тоо 20 гаран болов.
- 2017 оны 7 сард УБОӨГ-тай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр энэхүү ТББ нь Монголын кино уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалахад төрөөс дэмжлэг авах олон улсын түвшинд Монгол Улсыг төлөөлөн ажиллах эрх зүйн үндэс тавигдав.
Одоо тулгарч байгаа хүндрэл бэрхшээлүүд
засварлах- Кино уран бүтээлчдийн болон уран бүтээлийн бүртгэл нэгдсэн мэдээлэл сан байхгүй ашигтай хамтран ажиллах хамтын ажиллагаагаа алдах
- Уран бүтээлчид болон эрх эзэмшигч нарт эрхийн хэрэгжилтийн сургалт байхгүйгээс уран бүтээлийнхээ үр өгөөжийг 100 хувь ашиглаж чадахгүй байх
- Олон улсын гэрээ эрх зүйн ойлголт байхгүйгээс гадаадын зах зээлд уран бүтээлээ гаргахад хүндрэл гарах
- Уран бүтээлээ оюуны өмчийн эрхийн хамгаалалтад бүртгүүлээгүйгээс уран бүтээлээ хулгайд алдах, эдийн засгийн хохирол амсах
- Алдсан тохиолдолд хурдан шуурхай арга хэмжээ авч чадахгүй байх
- Олон улсын зах зээлд гаргасан тохиолдолд өөрийн эрхээ хамгаалж чадахгүй байх зэрэг хүндрэл бэрхшээлүүд гарч байна.
Зохиогчийн эрхийн зөрчлийн 30 орчим хувийг кино урлагийн бүтээл дангаараа эзэлдэг.
Цахим холбоос
засварлах- Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо ФБ хуудас
- Монголын кино урлагийн зөвлөл ФБ хуудас
- Монголын оюуны өмчийн газар албан ёсны вэб сайт
- Соёл Урлагийн Их Сургууль
- Номадик Контент ХХК
- Дижитал Агуулга ХХК
- ХАМТЫН УДИРДЛАГЫН БАЙГУУЛЛАГА
- Монгол Өмгөөлөл Хуулийн Фирм