Эрх зүй

Эрх зүй (law) – хүний жам ёсны эрх, эрх чөлөө, шудрага ёсыг бэхжүүлэн хамгаалж, нийтлэг хүсэл зоригийг илэрхийлж, нийгмийн харилцааг зохицуулахын тулд төрөөс зөвшөөрсөн буюу тогтоосон, төрийн албадлагаар хамгаалагдсан, бүх нийтээр заавал дагаж хэрэгжүүлбэл зохих хэм хэмжээнүүдийн тогтолцоо юм. Эрх зүй нь дараах онцлогтой. Үүнд: 1. нийгмийн харилцааг хамгаалах, зохицуулах зорилгоор уг харилцаанд оролцогчдын эрх үүргийг тодорхойлно

Юстици шударга ёсны бурхан

2. Тухайн улсын нийт нутаг дэвсгэр болон тодорхой хүрээнд заавал биелэгдэх шинжтэй байна.

3. Эрх зүйн хэм хэмжээ нь тодорхой баримт бичигт, тухайлбал, хууль, зарлиг, тогтоол, захирамж, шийдвэр зэрэг эрхийн актаар тусгалаа олдог төрийн албадлагаар хамгаалагдсан байхын зэрэгцээ зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн үр дагаврыг бий болгоно.