Найдангийн Ганхуяг
Найдангийн Ганхуяг (1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн) Монголын театр, киноны зохиолч, найруулагч. Монгол улсын Ардын Багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, УДЭТ-ын уран сайхны удирдагч, СУИС-ийн тэргүүлэх профессор.
Найдангийн Ганхуяг | |
---|---|
| |
Төрсөн: | 1958 он Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум, Агарын гол |
Ажил үйл | Жүжигчин, найруулагч, зохиолч |
Гарал үүсэл | Сэхээтэн |
Яс үндэс | Халх |
Улс орон | Монгол улс |
Боловсрол | Дээд |
Төрөл | Кино, жүжиг, театр судлал |
Урсгал | Урлаг |
Шагнал | Монгол улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн (2009), Монгол улсын Ардын Багш (2022) |
Тэрээр 1980 онд Улсын Багшийн Их Сургуулийн кино драмын ангийг Монгол улсын Ардын жүжигчин Бирваагийн Мөнхдорж, Х.Хайнзан нарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн. 1990 онд Беларусийн Урлагийн академийг Я.А.Громовын удирдлагад найруулагчийн мэргэжлээр тус тус төгссөн.
Эрдэм судлал
засварлах2001 онд "Монголын театрын урлагт найруулах, жүжиглэх ур зүй төлөвшсөн нь" нэг сэдэвт бүтээлээр Урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр Монголын театр судлал, шүүмж судлалын салбарт нөлөө үзүүлэхүйц судалгаа, шүүмжийн олон арван бүтээлүүд туурвисан бөгөөд хэд хэдэн ном хэвлүүлжээ.
Бүтээлүүд
засварлахТайзны дүр
засварлах- Эрдэмтний яриа (1982) - Дорж
- Унаган хайр (1982) - Зохиолчийн дүр
- Муурын байшин (1982) - Торой болон Минжийн дүр
- Талын баатар (1983) - Пунцагийн дүр
- Эмч нар (1984) - Нанзадын дүр
Найруулсан дэлгэцийн бүтээл
засварлах- Мичидийн зургаан гялаан (1992. Мөн зохиолыг бичсэн)
- Хэлтгий заяа (1993. Найруулсан. Мөн зохиолыг бичсэн)
- Тогоруу өдөөрөө уйлдаг (1994. Мөн зохиолыг бичсэн)
- Наран ургахыг хүлээхгүй (1997. Мөн зохиолыг бичсэн)
Найруулсан жүжгүүд
засварлах- Амин булаг (1989)
- Бүсэнтүгдэн хүү (1990)
- Энхтуул буюу дурлалын паян (1997)
- Нохой бөөс (1997)
- Хатагтай Таржийн хөрөг (2000)
- Хар санаа, хайр сэтгэл (2001)
- Нөхрөө надад зарчих (2002)
- Сүй тавьсны паян (2003)
- Бүгд унтаж байхад (2007)
- Эх орондоо харих болтугай (2007)
- Гол дүрийн амрагууд (2008)
- Тоглоом (2009)
- Хүн Танаа (2009)
- Манай ангийн нууц (2011)
- Шуурга (2012)
- Ваня ах (1998)
- Бүүвэй (2014)
- Ууган хүү (2017)
- Ичгүүртэй хосууд (2017)
- Зэлүүд нутаг (2018)
Туслах найруулагчаар ажилласан жүжгүүд
засварлах- Мартагдсан аялгуу (1983)
- Алтан намар (1983)
- Нора (1984)
Зохиолчоор ажилласан жүжгүүд
засварлах- Амин булаг (1989)
- Бүсэнтүгдэн хүү (1990)
- Гурван марал гудайхад (2016)
- Удган модны жүжиг (1991)
- Тахиа нохой гахай (1993)
- Хайрт Долгор багшаа (1993)
- Ахууна (1994)
- Огторгуйд очиж амьдарна (2004)
- Эх орондоо харих болтугай (2007)
- Амьдрал өөрөө баян (2010)
- Бүүвэй (2014)
- Багшаа та инээгээч (2015)
Орчуулсан жүжгүүд
засварлахГалзуу дурлалт залуу (2007)
Аннаг яая даа (2009)
Хайр (2014)
Бичиж, хэвлүүлсэн ном
засварлах- Алтан тайз, алтан тууз хоёр минь (1999)
- Няндагийн Цэвээнравдан (2002)
- Нүд түүвэр зохиол (2006, 2012)
- Монголын театрын нэвтэрхий толь (2007, 2021)
- Театр судлал ба орчин үе (2008)
- Намаас өмнө урлаг байсан (2008)
- Монголын театрын найруулах, жүжиглэх урлагийн хөгжлийн асуудал (2008)
- Хөшиг нээгдэнэ (2009)
Орчуулж, эмхтгэсэн ном
засварлах- А.П.Чехов Шилмэл жүжгүүд (2002, 2005, 2011)
- М.Чехов Жүжиглэх ур чадвар (2003, 2006)
- Урлагийн гэгээн өргөөнөөс (2006)
- Орчин үеийн Англи, Америк, Франц инээдмийн жүжгүүд (2011)
- А.Вампиловын шилмэл жүжгүүд (2012)
- Бүх үеийн сонгодог жүжгүүд (2014)
- Жүжгүүд (2020)
Бусад
засварлахМөн 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, Ардын хувьсгалын 85 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийн зохиогч, ерөнхий найруулагчаар ажиллажээ.
Тэрээр Монголын зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагнал, Пентатоник, Алтан Өд наадмын шагналууд хүртэж байсан бөгөөд 1997 онд Соёлын тэргүүний ажилтан цол, 2002 онд Дэд профессор, 2005 онд "Алтан гадас" одон, 2012 онд Профессор цол, 2009 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, 2022 онд Монгол улсын Ардын багш цолоор тус тус шагнагдсан юм.