Михаил Санников



Михаиил Васиильевич Саанников (“Тингдзин Докшит”; 1961 оны 11-р сарын 30) орос угсаатан шашны зүтгэгч юм.

Залуу нас ба цэргийн алба

засварлах

Михаил Васильевич Санников 1961 оны 11 сарын 30-нд ЗХУ-ын Воткинск хотод цэргийн гэр бүлд төржээ. Дөрөв настай болтол Ростов мужид сууж байгаад, дараа нь Пермь мужид амьдарсан. Ростов мужид буцаж ирээд, тэндээ 1967 он болтол суугаад мөн онд дунд сургуульд оров. Наймдугаар ангиа төгсөөд, Загорск хотын Христийн Шашны Академид оров. Тэнд ганц сар сураад, оюутны баримт бичгээ буцаан өгч гэртээ харьжээ. 1979 онд Пермь хотын Аж Ахуйн Дээд сургуульд элсэлтийн шалгалтгүй ороод, уг сургуульд суралцалгүй шалгалтаа өгөөд төгсжээ.

1980 онд ЗХУ-ын Зэвсэгт Хүчинд татагдаад, найман сарын үеэр Ярославль хотын цэргийн баазад бэлтгэгдэж байлаа. Дараахан нь Афганистаны дайнд тагнуулын багийн даргын алба хаагаад, 1987 онд халагдасан юм. Учир нь нэгэн удаа, Пакистанаас ирсэн можахедуудын жингийн зэвсэг тээсэн морины нүлимсыг дуран хараагаараа үзээд түүнийг алахаас татгалзажээ. Эх орондоо буцаж ирээд янз бүрийн ажил эрхэлж байсан. Яг энэ үедээ буддын шашны гүн ухааныг сонирхож эхэлсэн байна.

Бурханы шашинд суралцсан нь

засварлах
 
Качканар уулын оргилд Михаиил Саанниковын барьж буй суварга

М. Санников ЗХУ-д Бурханы шашны сум хийдүүд байдгийг дуулаад 27 насандаа Буриадад ирсэн байна. Түүнийг Эбилгэ дацангийн Жалсрайн Дармадоди (Орос: Дармадоди Аюшеевич Жалсараев) лам ангидаа элсүүлжээ. Тэндээ хувраг болсныхоо дараа 1989 оноос хоёр жилийн хугацаанд Эбилгэ дацанд ном заалгаж байгаад, 1993 оны зун хүртэл Гусиноозёрск хотын Дамигандандаржаалин сүмд зан үйлд суралцан суув. Хожим нь анх удаа Монгол улсад мордоод, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум дахь нэгэн бясалгалын газарт дияан хийж сууж байгаад, Буриад нутагт буцжээ. Мөн оны намар дахин удаа Монголд ирж, дээр дурдсан газарт дияан бясалгал хийж суусан байна.

Михаиил Саанников Архангай аймгийн Хархорин сумд очоод, 1994 оны эхнээс 8-р сар хүртэл бараг бүтэн жил тэнд амьдарчээ. 11-р сард Эрдэнэ-Зуу хийдэд суварганы ханыг шинэтгэхэд Пабо ламтай оролцсон юм.

1994 оны 12-р сард Эбилгэ дацан дахь Майдарын сүмд Ишлодой ринбүчи түүнд ламын авшиг өгсөн билээ. Тэр үедээ Михаиил Саанников Монголд цагаачлахыг бодож байсан боловч Дармадоди багш нь түүнийг Оростоо үлдэхийг ятгажээ. Орос Улсын өрнө этгээдэд Санкт-Петербургийн Гунзэчойнэй дацан болон Халимаг дахь хийдүүд байдаг, Орос Улсын дорно хязгаар Буриад нутагт Бурханы шашны хийдүүд байвч, Орос орны хамгийн төв хэсэгт Бурханы шашны ямар ч хийд алга шүү дээ гэж Дармадоди ярьжээ. Ийм учраас шавь минь чи багшийнхаа үгэнд орж, Уралын нуруунд Бурханы шашны анхна хийдийг байгуулах ёстой гэж Дармадоди ам зарлиг айлджээ. Тийнхүү байгуулах хийдийг Шаддувлин гэж нэрлээд хийд байгуулах газар нь ба Качканар уулын оргил гэж тэр заажээ.

Хийд байгуулсан нь

засварлах

Михаиил Саанников багшийнхаа зарлигийг биелүүлэхээр 1995 онд Свердловск мужид ирээд, багшийнхаа заасан газрыг олж товлосожээ. Тэндээ 5-р сарын 16-нд уулын оргил дээр хийдээ байгуулж, өөрөө ширээт лам нь болсон юм. Энэ цагаас тэнд барилгын ажлыг биеэр удирлаж, хэд хэдэн шавь нартаа заан амьдарч байна.

Ном зүй, гадны холбоос

засварлах
  • Пореш В. Тибетский буддизм в России // "Современная религиозная жизнь России", Т.3, / Отв. ред. М. Бурдо, С.Б. Филатов. - М., "Логос", 2005, ISBN 5-98704-004-2
  • Архипов А. Монах // «Аргументы и факты – Урал», №39, 2003
  • Бессарабова А. Наш корреспондент попробовал стать буддийским монахом[permanent dead link] // «Мир новостей», 20.12.2005
  • Жуковская А. Судьба разведчика по-уральски. Резидент стал буддийским монахом // «Аргументы и факты – Урал», №34, 2006
  • Самоделова С. Земля Санникова // «Московский комсомолец», 12.01.2006
  • Хазов А., Суворова Т. Уральский буддизм. //«Уральский следопыт», №7, 2002
  • Шорин А. Буддийский монастырь под угрозой сноса // «Областная газета», 14.09.2006.