Механик инженер
Механик инженер (анг. Мechanical engineering) буюу машин үйлдвэрлэлийн инженер нь машин үйлдвэрлэлийн инженерийн мэргэжлээр сурч төгссөн инженерийн мэргэжлийн нэр юм.
Үндсэн ажил
засварлахЯмар чиглэлээр гүнзгийрүүлэн сурсанаас шалтгаалаад машин үйлдвэрлэлийн инженерийн гүйцэтгэх ажлын хүрээ сонгодог механик инженерийн шинжлэх ухаанаас гадна зохион бүтээх техник, машин техникийн хөгжил, аж үйлдвэрлэл болон автомашин техник, нарийн багаж хэрэгслийн техник, материал судлал, урсгал судлалын механик, термодинамик, механик, удирдлага- болон тохируулгын техник гэx мэт болон бусад салбарууд орно.
Машин үйлдвэрлэлийн инженерийн (механик инженер) үүрэг нь сурсан мэргэжлийнхээ дагуу мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа асуудлуудыг системтэйгээр шийдэн тодорхой шийдэлд хүрэх арга замыг олох, түүний цаашдын стратегийг тодорхойлон мөн олсон шийдэлээ баримтжуулах явдал юм.
Сургалт
засварлахМеханик инженерийн их дээд сургуулийн сургалт ихэнхдээ 3,5 - 4 жил үргэлжлэх бөгөөд Бакалавр инженер гэсэн академийн цолтой төгсөх ба үүний дараа Магистр инженер цолыг 1,5 - 2 жилийн хугацаатай сурч байж авдаг. Сургалтын агуулга үндсэндээ математик, байгалийн шинжлэх ухаан болон инженерийн шинжлэх ухааны үндэс сууриас бүрдэнэ. Математик нь үндсэндээ ямар нэг асуудлыг дүрслэх болон шийдэлд хүрэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй бол физик болон химийн үндэс нь хоорондын ерөнхий хамаарлыг ойлгоход тусладаг. Мөн мэдээлэл зүй сүүлийн жилүүдэд сургалтын чухал хэсгийн нэг болоод байгаа нь түүний хэрэглээ машин үйлдвэрлэлийн инженерийн олон бүрэлдхүүн хэсэг болох CAD, FEM (төгсгөлөг элементийн арга) болон CFD-г түүнгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.
Сургалтын үндсэн цөмийг мэдээж хэрэг инженерийн шинжлэх ухааны хичээлүүд болох механик, материал судлал, зохион бүтээх онол, цахилгаан техник, термодинамик, урсгал судлалын механик болон хэмжилт-, удирдлага- болон тохируулгын техникээс бүрддэг. Эдгээрт бүх дараагийн нарийн мэргэшил суурилах ба үүн дээр хэрэглэгдэх арга барил болон журам нь түүнийг сүүлд ашиглаж сурах үндэс суурь болдог.
Машин, түүний эд анги болон материалын тухай нарийвчлан сурахаас гадна тэдгээрийн хоорондын хамаарал болон асуудлыг шийдэх арга замыг олох аргачлалыг суралцана. Ирээдүйн инженерүүдэд системээр нь бодож тунгаах, энэ системийг таниж мэдэх түүнээ задлан ойлгож сурах арга барилыг чухалчлан заадаг. Ингэснээр нарийн төвөгтэй систем болох цахилгаан станц, автомашин, эсвэл онгоцыг түүний задрах бүх жижиг хэсэгт нь задлан, түүндээ оновчтой шийдэл олсоны дараа түүнээ буцаан бүтэн систем болгон үйлдвэрлэх ур чадварт суралцдаг.
Суралцаж дуусаад Bachelor of Science / Master of Science эсвэл Bachelor of Engineering / Master of Engineering (монг. Бакалавр инженер / Магистр инженер) инженерийн диплом авах ба үүний дараа академийн Bachelor / Master of Science (B.Sc. / M.Sc.) эсвэл Bachelor / Master of Engineering (B.Eng. / M.Eng.) цолыг нэрийнхээ өмнө цоллуулах эрхийг албан ёсоор хүлээж авна.
Ажил олгогч
засварлахМашин үйлдвэрлэлийн инженерүүд ихэвчлэн машин-, аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, үйлдвэрлэлийн техник болон автомашины үйлдвэрүүд, тэдгээрийн ханган нийлүүлэгч компаниуд эсвэл энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад (жишээ нь: инженерийн техник эдийн засгийн тооцоо хийдэг компани) ажилладаг. Мөн түүнчлэн их дээд сургуульд судалгааны ажилтан болон инженер техникийн багшаар ажиллах ба үүгээр зогсохгүй цаашлаад олон инженерүүд хувийн техникийн зөвлөгөө болон үйлчилгээний хөдөлмөр эрхлэх нь бий.
Мэргэжлийн талбар
засварлахМеханик инженерүүд нь компаны төрөл бүрийн хэсэгт ажилладаг. Үүнд: борлуулалт, худалдаа, зохион бүтээх хэлтэс, үйлдвэрлэл, сервис үйлчилгээ цаашлаад логистик бүр марктингийн хэлтэс ч ажиллаx нь бий. Эдгээр хэлтэсдээ зохион бүтээх инженерээс гадна, компаны эзэмшигч, хэлтсийн-, салбарын-, бүлгийн-, багын эсвэл төслийн удирдагчийн албан тушаал эрхэлдэг.
Механик инженерүүдийн сонгодог мэргэжлийн хэсэгт: