Цахилгаан техник

Цахилгаан техник нь инженерийн шинжлэх ухааны нэгэн салбар бөгөөд түүний судлах зүйл нь цахилгаан тоног төхөөрөмжийн судалгаа болон хөгжүүлэлт түүнчлэн үйлдвэрлэх арга техникийг хамрах ба эдгээр нь тодорхой хэмжээгээр цахилгаан энерги дээр суурилсан байна. Цахилгаан техникт хамаарах салбар нь хувьсгуур, цахилгаан машин болон цахилгаан эд ангиуд, түүнчлэн удирдлагын-, хэмжилтийн-, тохируулгын-, мэдээллийн- болон тооцоолох техникт зориулсан хэлхээнүүдээс авахуулаад техникийн информатик хүртэл ордог.

Дамжуулагч хавтан

Цахилгаан техникийн хамрах хүрээ

засварлах

Цахилгаан техникийн сонгодог ангилал нь өндөр хүчдэлийн техник байсан бол өнөөдөр эрчим хүчний техник болон хөтлөх техникт салбарласан байхаас гадна нам хүчдэлийн техникт орон мэдээллийн техник рүү хувирсан байдаг. Мөн цаашлаад цахилгаан хэмжилтийн техник, автоматжуулах техник болон электроникийн салбарууд ч бас нэмэгдэн ордог. Өнөөдөр хүн төрөлxтөний өдөр тутмын амьдралд бараг л бүх үйлдэлүүд болон төхөөрөмжүүд нь цахилгаанаар ажиллах буюу эсвэл цахилгаан багаж төхөөрөмж болон удирдлагын оролцоотойгоор явагдаж байна.

Эрчим хүчний техник

засварлах

Цахилгаан эрчим хүчний техник нь цахилгааныг бий болгох, дамжуулах, цахилгаан энерги болгон хувиргах болон өндөр хүчдэлийн техникийг хамардаг. Цахилгаан энергийг ихэнх тохиолдолд механик эргэлтийн энергиэс генераторын тусламжтайгаар хувирган гарган авдаг. Өндөр хүчдэлийн техникт эдгээрээс гадна цахилгаан энерги хэрэглэгч болон хөтлөх техник бас хамаарна. Харин дамжуулах хэсэгт цахилгаан эрчим хүчний хэсэг болох нам хүчдэл болон цахилгааны шугамын угсралт орно. Эдгээрийг айл гэрт ч түүний олон хувилбараар харж үзэх боломжтой.

Хөтлөх техник

засварлах

Хөтлөх техникт цахилгаан эрчим хүчийг цахилгаан машины тусламжтайгаар механик энерги болгон хувиргадаг. Түүний сонгодог жишээнд синхрон-, асинхрон-, тогтмол гүйдлийн машинууд орох ба дан ялангуяа жижиг хэмжээний хөтлүүрүүдэд эдгээрийн олон янзын хувилбарууд байдаг. Өнөө үед шугаман моторууд ихээр бий болж байгаа бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчийг тойруу замаар биш буюу эргэлтгүйгээр шууд механик-шугаман хөдөлгөөн шилжүүлдэг юм. Хөтлүүрийн техник автоматжуулах техникт чухал үүрэгтэй бөгөөд учир нь автоматжуулах техникт маш олон төрлийн хөдөлгөөнийг зөвхөн цахилгаан хөтлүүрийн туслалцаатайгаар л гүйцэтгэдэг юм.

Ном сурах бичиг

засварлах

Цахим хуудас

засварлах
 
Wiktionary
Wiktionary: Цахилгаан техник – Энэ үгийг тайлбар толиос харна уу