Маркус Торнтон
Маркус Торнтон | |||
Marcus Terrell Thornton | |||
Маркус «Сакраментод» | |||
«Финикс Санз» — № 23 | |||
Шидэгч-хамгаалагч / Холбон тоглогч | |||
Өндөр: | 193 см | ||
Жин: | 93 кг | ||
Иргэншил: | Америкийн Нэгдсэн Улс | ||
Мэндэлсэн: | 1987 оны 6 сарын 5 | ||
Ахлах сургууль: | Тара (Луизиана Батон Руж) | ||
Их сургууль: | Килгор (2005—2007) Луизиана Стэйт (2007—2009) | ||
Драфт: | 43, 2009, Майами Хит | ||
Тоглогчийн замнал | |||
| |||
|
Маркус Террелл Торнтон (Англи: Marcus Terrell Thornton; 1987 оны зургаадугаар сарын 5, Луизиана, Батон Руж) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Финикс Санз» багт тоглодог.
Замнал
засварлахТорнтон «Майами Хит» багт драфтын №43-аар элссэн ба «Нью-Орлеан Хорнетс» багт шууд худалдагджээ. 2010 оны хоёрдугаар сарын 23-нд «Хорнетсийн» нэг үед авсан дээд оноог 23 болгон шинэчилэв. Тухайн тоглолтонд нийт 37 оноо авчээ.
2011 оны хоёрдугаар сарын 23-нд Карл Ландригаар солигдон «Сакраменто Кингзэд» элсэв.[1] Тэр жилдээ «Кингзийн» 27 тоглолтонд 21.3 оноо дунджилжээ.
2011 оны гуравдугаар сарын 14-нд «Кингзийн» өмнөөс «Голден Стэйт Уорриорзийн» эсрэг хувийн дээд 42 оноогоо авсан юм.
2014 оны хоёрдугаар сарын 19-нд «Бруклин Нетст» хамгаалагч Жейсон Терри болон довтлогч Режжи Эвансаар солигдон элсэв.[2]
2014 оны долоодугаар сарын 10-нд «Бостон Селтикс», «Бруклин Нетс», «Кливленд Кавальерс» багуудын гурвалсан хэлэлцээрээр «Бостонд» элсчээ.[3]
2015 оны хоёрдугаар сарын 19-нд 2016 оны драфтын I тойргийн эрхийн хамт «Финикс Санзад» Айзея Томасаар солигдон очив.[4]
Лавлах холбоос
засварлах- ↑ "Kings Acquire Marcus Thornton from the New Orleans Hornets in Exchange for Carl Landry". NBA.com. 2011-02-23. Татаж авсан: 2011-02-24.
- ↑ "Nets Acquire Marcus Thornton from Sacramento". NBA.com. Turner Sports Interactive, Inc. February 19, 2014. Татаж авсан: February 19, 2014.
- ↑ Celtics Complete Three-Team Trade
- ↑ "Suns Complete Deal with Boston for Thornton, Draft Pick". NBA.com. February 19, 2015. Татаж авсан: February 19, 2015.
Гадны холбоос
засварлах- Маркус Торнтон - НБА (англ.)