Брэндон Найт

Брэндон Эммануэль Найт (англ. Brandon Emmanuel Knight , 1991 оны арванхоёрдугаар сарын 2, Флорида, Майами) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Финикс Санз» багт холбон тоглогчийн байрлалд тоглодог.

ЗамналЗасварлах

Найт өсвөрийн сагсан бөмбөгийн лигт гялалзаж байлаа. Драфтын өмнөх жилд тэрээр үндэсний хэмжээнд хамгийн шилдэг өсвөрийн тоглогч болсон байсан тул драфтад дээгүүр буюу наймаар Детройт Пистонс багт сонгогджээ.[3]

2013 оны долоодугаар сарын 31-нд тоглогч солилцоогоор Милуокид ирсэн.[4]

Найт 2013 оны арванхоёрдугаар сарын 31-нд хувийн дээд 37 оноогоо «Лос-Анжелес Лейкерсийн» эсрэг (94:79) авчээ.[5] 2015 оны хоёрдугаар сарын 14-нд "ур чадварын тэмцээний" шувтаргад Патрик Беверлид ялагдав.

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Филадельфи» зэрэг гурван багийн тохиролцоогоор «Финикс Санз» багт нэгдсэн.[6]

Лавлах холбоосЗасварлах

Гадны холбоосЗасварлах