Лукас Робин "Люк" Риднур (Англи: Lucas Robin "Luke" Ridnour, 1981 оны хоёрдугаар сарын 13, Айдахо, Кёр д'Ален) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Орландо Мэжик» багт тоглодог. 2003 оны драфтаар №14-өөр шалгарч «Сиэтл Суперсоникс» багт хуваарилагдаж байлаа.

Люк Риднурын эцэг Роб Риднур бол сагсан бөмбөгийн Беллингэм Слэм багийн дасгалжуулагч байжээ. Оюутан тоглогч Люк Орегоны их сургуульд байхдаа 2002 оны 62 тоглолтын турш 19.7 оноо, 6.6 дамжуулалт дунджилж, бүсийн шилдэг тоглогчоор нэрлэгдэж байв.

Сиэтл Суперсоникс

засварлах

Люк драфтаар «Сиэтл Суперсоникс» багт очоод анхны улирлаа 5.5 оноо, 2.4 дамжуулалтыг сэлгээнээс хийжээ. Харин 2004-2005 оны улиралд 10.0 оноо, 5.9 дамжуулалт, хасагдах шатны 11 тоглолтонд 9.7 оноо, 4.3 дамжуулалт, 1.2 бөмбөг таслалтыг тус тус дунджилж, холимог шинэ оддын тоглолтонд оролцож байв. 2005-2006 оны улиралд 11.5 оноо, 7.0 дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт дунджилсан.

Милуоки Бакс

засварлах

2008 оны наймдугаар сарын 13-нд «Милуоки Бакс» баг ирсэн.[1] 2010 онд багийнхныхаа хамт хасагдах шатанд шалгарсан.

Миннесота Тимбервулвз

засварлах

2010 оны долдугаар сарын 21-нд «Миннесота Тимбервулвз» багтай дөрвөн жилийн гэрээг 16 сая доллараар байгуулжээ.[2] Люк тус багт өөрийн замналын онооны дээд дунджийг (12.1) 2011-2012 оны улиралд авчээ.

Милуокид эргэн ирсэн нь

засварлах

2013 оны долдугаар сарын 11-нд «Оклахома», «Милуоки», «Миннесота» багуудын гурван талт хэлэлцээрээр Милуокид эргэн ирэв.[3]

Шарлотт Бобкэтс

засварлах

2014 оны хоёрдугаар сарын 20-нд Милуоки багийн анд Гэри Нилийн хамтаар «Шарлотт Бобкэтс» багт очиж, оронд нь Рамон Сешнс болон Жефф Эдриен нар хуучин баг руу нь явсан юм.[4]

Орландо Мэжик

засварлах

2014 оны долдугаар сарын 25-нд «Орландо Мэжиктэй» гэрээлсэн.[5]

НБА-гийн үзүүлэлт

засварлах
Таних тэмдэг
  ОТ Оролцсон тоглолт   ГГ  Гараанд гарсан  ТДМ  Тоглосон дундаж минут
 ШХ%  Шидэлтийн хувь  3ОШ%  3 онооны шидэлтийн хувь  ЧШ%  Чөлөөт шидэлтийн хувь
 Сам  Самбараас бөмбөг авсан дундаж  Дам  Дамжуулалтын дундаж per game  Тас  Бөмбөг таслалтын дундаж
 Хаа  Хаалтын дундаж  ОД  Онооны дундаж  Тод  Замналын шилдэг үзүүлэлт
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2003-04 Сиэтл 69 6 16.1 .414 .338 .823 1.6 2.4 .8 .1 5.5
2004-05 Сиэтл 82 82 31.4 .405 .376 .883 2.5 5.9 1.1 .3 10.0
2005-06 Сиэтл 79 77 33.2 .418 .289 .877 3.0 7.0 1.6 .3 11.5
2006-07 Сиэтл 71 58 29.5 .433 .353 .805 2.3 5.2 1.2 .3 11.0
2007-08 Сиэтл 61 5 20.0 .399 .296 .857 1.5 4.0 .6 .2 6.4
2008-09 Милуоки 72 50 28.2 .403 .350 .869 3.0 5.1 1.3 .2 9.6
2009-10 Милуоки 82 0 21.5 .478 .381 .907 1.7 4.0 .7 .1 10.4
2010-11 Миннесота 71 66 30.4 .468 .440 .883 2.8 5.4 1.3 .1 11.8
2011-12 Миннесота 53 53 33.0 .440 .322 .891 2.7 4.8 1.1 .3 12.1
2012-13 Миннесота 82 82 30.2 .453 .311 .848 2.5 3.8 1.0 .2 11.5
2013-14 Милуоки 36 12 21.2 .384 .368 .684 1.7 3.4 .6 .1 5.7
2013-14 Шарлотт 25 2 15.1 .389 .300 .571 1.4 2.2 .4 .2 4.0
Замнал 783 493 26.7 .431 .350 .862 2.3 4.6 1.0 .2 9.6

Хасагдах шат

засварлах
Он Баг ОТ ГГ ТДМ ШХ% 3ОШ% ЧШ% Сам Дам Тас Хаа ОД
2005 Сиэтл 11 11 34.4 .393 .235 .950 3.3 4.3 1.2 .7 9.7
2010 Милуоки 7 0 17.3 .467 .357 .833 1.9 1.9 .6 .1 8.1
2014 Шарлотт 4 0 9.0 .308 .333 .000 1.0 3.0 .0 .3 2.5
Замнал 22 11 24.3 .406 .297 .906 2.4 3.3 .8 .5 7.9

Лавлах холбоос

засварлах
  1. "Cavaliers Acquire Williams in Three-Team Trade". NBA.com. 2008-08-13. Эх хувилбараас архивласан: 2012-11-06. Татаж авсан: 2010-07-22.
  2. "Wolves Sign Free Agent Luke Ridnour". NBA.com. 2010-07-21. Эх хувилбараас архивласан: 2012-11-09. Татаж авсан: 2010-07-22.
  3. "Bucks Acquire Luke Ridnour in a Three Team Deal". NBA.com. 2013-07-11. Эх хувилбараас архивласан: 2013-07-15. Татаж авсан: 2014-04-08.
  4. Bobcats Acquire Neal, Ridnour from Bucks in Exchange for Sessions, Adrien
  5. Magic Sign Luke Ridnour

Гадны холбоос

засварлах