Лазарос Христодулопулос

Грекийн хөлбөмбөгчин

Лазарос Христодулопулос (гре. Λάζαρος Χριστοδουλόπουλος, 1986 оны арванхоёрдугаар сарын 19-нд Салоники хотод төрсөн) — Грекийн хөлбөмбөгчин бөгөөд английн Болонья болон Грекийн шигшээд тоглодог.

Лазарос Христодулопулос

Христодулопулос Грекийн шигшээд (2013)
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЛазарос Христодулопулос
Төрсөн огноо1986 оны 12 сарын 19 (1986-12-19) (37 настай)
Төрсөн газарГрек, Салоники
Өндөр1.85 м
Байрлалжигүүрийн довтлогч /
төв болон довтолгооны
хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багБолонья
Дугаар10
Өсвөрийн баг
ПАОК
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2008ПАОК56(8)
2008–2013Панатинаикос89(15)
2013–Болонья39(3)
Шигшээ баг
2005–2006Грек (19-)7(2)
2006–2008Грек (21-)13(7)
2008–Грек16(1)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 3 сарын 5

Замнал засварлах

Христодулопулос Омонии болон ПАОК багуудад бэлтгэгджээ. 2004 онд ПАОК-аас мэргэжлийн замналаа эхэлсэн. 2008 онд европын олон багууд түүнийг сонирхож байв. Тухайн оны зургаадугаар сарын 20-нд Панатинаикост 4 жилийн гэрээгээр элсчээ.[1] Гэрээний үнэ 3,8 сая евро байв.[2] Есдүгээр сарын 20-нд Аристай анхны тоглолтоо,[3] аравдугаар сарын 29-нд Эрготелисийн хаалганд анхны гоолоо оруулжээ.[4] 2010 онд Грекийн цомд түрүүлэхэд Христодулопулос үлэмж сайн тоглосон. 2012 онд английн Ливерпүүл Лазарост 4,5 сая еврогийн гэрээ санал болгожээ.

2013 оны нэгдүгээр сард италийн Болоньяд элссэн.

Шигшээ засварлах

Христодулопулос Грекийн шигшээн эхний гараагаа 2008 оны тавдугаар сарын 19-нд Кипритэй нөхөрсөг тоглоход хийсэн[5] бол 2013 оны зургаадугаар сарын 7-нд 2014 оны ДАШТ-ий сонгонд Литвын хаалганд анхны бөмбөгөө оруулсан.[6]

Амжилт засварлах

Эшлэл засварлах

  1. "Christodoulopoulos signed for Panathinaikos FC". Archived from the original on 2008-08-01. Retrieved 2014-05-22.
  2. SPORTACTION – Παναθηναϊκός[permanent dead link]
  3. "Арис VS. Панатинаикос 1:2" (in орос). soccerway.com. 2012-02-26.
  4. "Панатинаикос VS. Эрготелис 2:3" (in орос). soccerway.com. 2008-10-29.
  5. "Греция VS. Кипр 2:0" (in орос). soccerway.com. 2008-05-19.
  6. "Литва VS. Греция 0:1" (in орос). soccerway.com. 2013-06-07.

Холбоос засварлах

Загвар:Болонья багийн бүрэлдэхүүн