Кызылсугийн киргиз өөртөө засах тойрог (Хятад: 克孜勒苏柯尔克孜自治州) буюу Кызылсу тойрогХятад улс (БНХАУ)-ын Шинжаан - Уйгурын ӨЗО-ны харьяа киргиз үндэстнийг онцолсон өөртөө засах тойрог юм.

Кызылсугийн киргиз
өөртөө засах тойрог
өөртөө засах тойрог
хятадаар 克孜勒苏柯尔克孜自治州
уйгураар قىزىلسۇ قىرغىز ئاپتونوم ئوبلاستى
киргизээр قىزىلسۇۇ قىرعىز اپتونوم وبلاسى
Хот айл
Хот айл
Улс орон  Хятад (БНХАУ)
Муж, орон Шинжаан - Уйгурын ӨЗО
Аймаг, хот Кызылсу тойрог
Хошуу, шянь 1 хот, 3 шянь
Тойргийн төв Артуш
Газар нутаг 72468 км²
Хүн ам (2007) 500,000 хүн
Цагийн бүс Хятадын цаг (ГЦ+8)
Цахим хуудас цахим талбар

Голын нэрээр нэрийдсэн. Киргизээр «кызыл суу» гэсэн нь монголоор «улаан ус» гэсэн утгатай.

Нутгийн хуваарь

засварлах

Кызылсу тойрог дотроо дөрвөн нутагт хуваагдана. Хошууны энтэй нэг хот, гурван шянь байна.

 
# Нэр хятад галиг уйгур галиг Хүн ам (2003 он) Талбай (км²) Нягтшил (/км²)
1 Aртуш хот 阿图什市 Ātúshí Shì ئاتۇش شەھىرى Atush Shehiri 210,000 15,698 13
2 Aкто шянь 阿克陶县 Ākètáo Xiàn ئاقتو ناھىيىسى Aqto Nahiyisi 170,000 24,555 7
3 Акчи шянь 阿合奇县 Āhéqí Xiàn ئاقچى ناھىيىسى Aqchi Nahiyisi 40,000 11,545 3
4 Улугчат шянь 乌恰县 Wūqià Xiàn ئۇلۇغچات ناھىيىسى Ulughchat Nahiyisi 50,000 19,118 3

2000 онд Кызылсуд 439,688 хүн оршин сууж байв. Нэг км²-т 6.36 хүн ноогдоно.

Ард түмэн Хүний тоо Эзлэх хувь
Уйгур үндэстэн 281,306 63.98%
Киргиз үндэстэн 124,533 28.32%
Хятад үндэстэн 28,197 6.41%
Тажик үндэстэн 4,662 1.06%
Хотон үндэстэн 432 0.1%
Бусад ард түмэн 558 0.13%