f

Килиманжаро уул
свах. Kilimanjaro, Англи: Mount Kilimanjaro
Кибо тогоо, Килиманжаро уул
Кибо тогоо, Килиманжаро уул

Кибо тогоо, Килиманжаро уул

Байрлал Танзани
Солбицол 3° 4′ 0″ Ө, 37° 21′ 33″ ЗКоординат: 3° 4′ 0″ Ө, 37° 21′ 33″ З
Килиманжаро (Танзани)
Килиманжаро (Танзани)
Килиманжаро
Килиманжаро
Төрөл Давхаргат галт уул
Онцлог Африк тивийн хамгийн өндөр уул, дэлхийн байгалийн өв, байгалийн цогцолборт газар
Килиманжаро уулын 3D график
Килиманжаро уулын 3D график

Килиманжаро уулын 3D график

Килиманжаро уул (мөн Килиманжаро хөвч уул, Англи: Kilimanjaro эсвэл Mount Kilimanjaro) нь Танзани улсын нутагт, дэлхийн экватороос урагш 350 км, Энэтхэгийн далайгаас 280 км, Викториа нуураас 400 км зайд байрлах галт уул юм. Уг уул нь Кибо, Мавенси, Шира гэсэн 3 тогоотой. Килиманжаро нь далайн түвшнээс дээш 5895 м[1][2] өндөрт өргөгдсөн Африк тивийн хамгийн өндөр хөвч уул юм. Танзанийн зүүн хойд хэсэгт орших энэхүү хөвч ууланд Африк тивийн хамгийн өндөр уул болох Кибо байдаг.

1987 онд энэ нутгийг ЮНЕСКО-оос дэлхийн байгалийн өвд бүртгэн авчээ.[3] Килиманжарогийн байгалийн цогцолборт газар нь бүр 1973 оноос хойш байсан. Оргилын мөнх цас нь хэдийгээр зузаан боловч дэлхийн дулаарлаас шалтгаалан ихээхэн нимгэрсэн бөгөөд 1912 оноос 2020 оныг хүртэл мөсөн давхаргын 85 % алга болсон бол 2030 он гэхэд бүрмөсөн хайлж дуусна гэсэн судалгаа байгаа аж.

Газар зүй

засварлах

Килиманжаро хөвч уул нь экватороос урагш 350 км зайтай, Дар-эс-Салам хотоос баруун хойд зүгт ойролцоогоор 500 км-ийн зайтай, Кенийн хилийн ойроолцоо оршдог. Энэ хөвчийн эргэн тойронд 750-1000 м өндөр байхад дорно зүгт 2463 м өндөр Парегийн нурууг өнгөрөөд Энэтхэгийн далайг хүртэл алгуур намсана. Харин баруун болон хойд зүгт Танзани, Кенийн уулархаг бүстэй, өмнө зүгт Массаин тал руу уусна.

Мөн үзэх

засварлах
  1. SRTM data, USGS National Elevation Dataset
  2. "SRTM TANZANIA IMAGES" (Kilimanjaro or Kilima Njaro description), NASA, August 28, 2005, webpage: NASA-Tanzania.
  3. UNESCO World Heritage Centre: Kilimanjaro National Park. хандсан 21. Наймдугаар сар 2017 (англиар).

Цахим холбоос

засварлах
  Commons: Kilimanjaro – Викимедиа дуу дүрсний сан
  • Kilimanjaro News: Regularly Updated
  • Charles A. Wood. "Kilimanjaro, Tanzania". Volcano World, Department of Space Studies, University of North Dakota, USA. Эх хувилбараас архивласан: 2007-02-24. Татаж авсан: February 25. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  • Kilimanjaro on TierraWiki.org
  • Ohio State University study expedition to Kilimanjaro's glaciers
  • NASA Earth Explorer page
  • 360 Panoramic View from the top, with Map
  • Kilimanjaro - A Climber's Journal by Brad Wermers. Journal
  • Kilimanjaro Machame Route Photos
  • Kilimanjaro Rongai Route Photos