Викториа (Англи: Lake Victoria) нь Африк тивийн хамгийн том буюу 68,800км2 талбай бүхий нуур юм. Үүнээс Кени (6%буюу 4,100км2), Уганда (45%буюу 31,000км2), Танзани (49%буюу 33,700км2) улсуудад тус тус харъяалагддаг. Дэлхийд хэмжээгээрээ 3-т орох ба 3000 орчим аралтай. Нуурын дундаж гүн нь 20 м, хамгийн гүнзгий газраа 84 м хүрнэ. Викториа нууртай холбоотой хамгийн анхны тэмдэглэлийг Африкт алт болон зааны ясны наймаа хийдэг байсан Арабын худалдаачид үлдээсэн байдаг. 1160 он гэхэд газрын зурагт нуурын нарийн дүрслэл тэмдэглэгдсэн байдаг ба Нил мөрний эх сав болохыг заасан байдаг аж. Европоос анх энэ нуурын тухай мэдсэн хүн нь Английн хайгуулчин Жон Хэннинг Скип юм. 1858 онд, Ричард Фрэнсис Бартоны хамтаар энэ нууранд очсон бөгөөд Английн хатан хаан Викториагийн нэрээр нэрлэжээ.

Викториа нуурын топограф зураг

Цахим холбоос

засварлах
  Commons: Викториа нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан