Карнатака (лат-га. Karnataka) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнө өмнөд биед оршдог муж.

Карнатака
муж
ಕರ್ನಾಟಕ (каннада)
Үзэсгэлэнт хүрхрээ
Үзэсгэлэнт хүрхрээ
Энэтхэгийн газрын зурагт Карнатака
Энэтхэгийн газрын зурагт Карнатака
Улс  Энэтхэг
Муж Карнатака
Дотроо 30 тойрогт хуваагдана
Мужийн төв Бангалор
Газар нутаг 191,791 км² (7-р том)
Хүн ам (2011) 61,130,704 (8-р олон)
Нягт сийрэг 320 хүн/км²
1973 онд Майсур нэрээ Карнатака болгосон.

191 мянган км² газар нутаг, 61 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь каннада.

Газар зүй

засварлах
 
Физик газрын зураг

Карнатака нутаг Энэтхэгийн хойгийн өрнөд өмнөд хэсэгт оршдог. Арабын тэнгисийн эрэгтэй.

Керала, Тамилнаду, Андра Прадеш, Телангана, Махараштра, Гоа мужтай хиллэнэ.

Газрын тогтоцоор нь гурван янз ангилна:

1. Каравали буюу тэнгисийн эрэг. 320 км урт, 48-64 км өргөн. Хур ихтэй;

2. Маленаду буюу Өрнө Гат уулын нуруу. Эргийг дагасан дунджаар далайн түвшнээс дээш 900 м өндөр. Хур ихтэй;

3. Баялусееме буюу Декканы тэгш өндөрлөгийн хэсэг. Хур багатай. Газар тариаланд хагас тохиромжтой.

Гол мөрөн, ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.

Хамгийн өндөр цэг нь д.т.д. 1929 м өндөр хүрдэг.

Хүн ам зүй

засварлах

Хүн амын 66%-ийн төрөлх каннада хэл мужийн албан хэрэгт хэрэглэгдэнэ. Мөн урдү (10.5%), тэлүгү (7.0%), тамил (3.6%), марати (3.6%) зэрэг олон янз хэлтний өлгий юм.

2011 оны байдлаар хүн амын 75.36% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэйд 82.47%, эмэгтэйд 68.08% байгаа.

Нутгийн хүн амын 84% хиндү, 13% лал, 2% христийн шашин шүтлэгтэй.

Хот суурин

засварлах

Томоохон хот (2011 оны байдлаар):

Карнатака мужийн үндэс нь Майсур нутаг юм. 1399-1950 онд Майсурийн вант улс оршин байв.

Энэтхэг тусгаар тогтносны дараа Майсурийн махаража ноён Энэтхэгт нэгдэхийг зөвшөөрч Майсур муж болов.

1956 оны Энэтхэгийн засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар Хайдарабад, Бомбей, Мадрас мужийн нэлээн хэсэг газар Майсур мужид нэгтгэгдэв.

1973 онд мужийн нэрийг Карнатака болгон өөрчилсөн.