Телангана
Телангана (лат-га. Telangana) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд биед оршдог муж.
Телангана | |
---|---|
муж | |
తెలంగాణ (тэлүгү)
تلنگانہ (урдү) |
|
Хайдарабадын чимэг Чарминар | |
Энэтхэгийн газрын зурагт Телангана | |
Улс | Энэтхэг |
Муж | Телангана |
Дотроо | 31 тойрогт хуваагдана |
Мужийн төв | Хайдарабад1 |
Газар нутаг | 112,077 км² (12-р том) |
Хүн ам (2011) | 35,193,978 (10-р олон) |
Нягт сийрэг | 307 хүн/км² |
2014 онд | Андра Прадеш мужаас салсан |
1 Хайдарабад мөн Андра Прадеш мужийн төв гэдэг. |
112 мянган км² газар нутаг, 35 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тэлүгү, урдү.
Газар зүй
засварлахЭнэтхэгийн хойгийн дорно өмнөд хэсэгт оршдог.
Махараштра, Чаттисгар, Карнатака, Андра Прадеш мужтай хиллэдэг.
Кришна, Годавари гэсэн хоёр мөрний сав газрын ихэнх хэсэг Телангана мужаар дайрдаг.
Газар тариаланд тохиромжтой үржил шимт газартай. Жилд 700-1500 мм хур тунадастай.
Өвөлдөө 22–23 °C температур, зундаа 42 °C температур халуун дулаан байдаг.
Хүн ам зүй
засварлахХүн амын 77% тэлүгү, 12% урдү хэлээр хэлэлцэнэ. Тус хоёр хэл мужид албан ёсоор хэрэглэгдэгддэг.
2011 оны байдлаар хүн амын 66.46% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэйд 74.95%, эмэгтэйд 57.92% байгаа.
Нутгийн хүн амын 85% хиндү, 12.7% лал, 1.3% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
засварлахТомоохон хот (2011 оны байдлаар):
- Хайдарабад – 6,809,970 хүнтэй,
- Варангал – 811,844,
- Низамабад – 311,152.
Түүх
засварлахХайдарабад нутаг 1948 оныг хүртэл нутгийн хаант ёстой байсан. Олон нэрийн улс халалцан оршжээ.
1724-1948 оны хооронд Их Могол Улсын залгамж болсон урдү хэлт Асаф Жахын улс Хайдарабадыг эзэн мэдэж байв.
1947 онд Энэтхэг улс Британийн колоничлолоос гарч тусгаар тогтноход Хайдарабадын эзэн ноён нэгдэхийг хүсээгүй болохоор 1948 онд Энэтхэг цэргийн хүчээр Хайдарабадыг нэгтгэжээ. Албан ёсны хэлийг англи болгов.
1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар ард түмний хэл яриаг үндэслэн Хайдарабадыг Андра Прадеш, Бомбей (дараа нь Махараштра, Гужарат болж хуваагдсан), Карнатака гурван мужид салган хувааж өгчээ.
1969 оноос эхлэн Андра Прадеш мужид нэгдсэн Хайдарабадын хэсэг салан тусгаарлах хөдөлгөөн эхлүүлжээ.
2000-аад он гарсанаас хойш хөдөлгөөн улам идэвхжиж 2014 онд Телангана муж нутаг тасдан байгуулагдсан.