Тамил Наду

(Тамилнаду-с чиглүүлэгдэв)

Тамил Наду (лат-га. Tamil Nadu) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд биед оршдог муж.

Тамил Наду
муж
தமிழ் நாடு (тамил)
Минакши сүм
Минакши сүм
Энэтхэгийн газрын зурагт Тамил Наду
Энэтхэгийн газрын зурагт Тамил Наду
Улс  Энэтхэг
Муж Тамил Наду
Дотроо 32 тойрогт хуваагдана
Мужийн төв Ченнай
Газар нутаг 130,060 км² (11-р том)
Хүн ам (2016) 77,881,463 (6-р олон)
Нягт сийрэг 600 хүн/км²
1969 онд Мадрас нэрээ Тамилнаду болгосон

130 мянган км² газар нутаг, 77 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тамил.

Газар зүй

засварлах
 
Физик газрын зураг

Тамил нутаг Энэтхэгийн хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.

Керала, Карнатака, Андра Прадеш муж, Пүдүчерри нутагтай хиллэдэг.

Дорнод талаараа Бенгалын буланд тулдаг. Эргийн урт 1076 км.

Полк, Маннарын хоолойгоор Шри Ланкааас тусгаарлагдана.

Энэтхэгийн хойгийн өмнөд үзүүр Канякумари хушуу Тамилнаду нутагт байна.

Нутгийн өмнө, өрнөд, умард хязгаар уулархаг. Өрнө Гат, Дорно Гат, Нилгирийн нуруу сунайна.

Нутгийн төв хэсэг харьцангуй хуурай, тэгш өндөрлөг. Дорно хэсэг нам доор, үржил шимтэй.

Нутгийн дундуур Кавери мөрөн урсдаг. Ургамал амьтнаар баян. Жилийн хур тунадас - 922 мм.

Хүн ам зүй

засварлах

Тамил Наду газар нутаг харьцангуй том мужуудыг харьцуулахад хотжилтын хувь 50% байгаагаар 1-р байранд ордог.

2011 оны байдлаар хүн амын 80.3% бичиг үсэгт тайлагдсан.

Хүний хөгжлийн илтгэлцүүрээр улсдаа 6-р байрт буюу 0.736 нэгж байна.

Нутгийн хүн амын 88% нь мужийн албан ёсны хэл болох тамил хэлээр хэлэлцэнэ. Тэлүгү (8%), каннада (2%), урдү (2%) хэлтэн мөн бий.

Хүн амын 88% хиндү, 6% лал, 6% христ шашин шүтлэгтэй.

Хот суурин

засварлах

Томоохон хот (2011 оны байдлаар):

Тамил хэл эртнээс эдүгээ хүртэл өөрчлөгдөлгүй хадгалагдан үлдсэн хэл юм.

Тамилнаду нутагт Чера, Чола, Пандя зэрэг хаант засагт улсууд оршин байв.

9-р зуунаас Чола улс хүчирхэгжин хол ойрыг нэгтгэсэн гүрэн болсон. 14-р зуунаас Вижаянагар улсын харьяанд оров.

18-р зуунаас Франц, Британийн колоничлол Тамилнадуд нэвтэрсэн.

1947 онд Энэтхэг тусгаар тогтноход Мадрас муж болон өөрчлөн байгуулагдсан.

1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар зарим нутгийг зэргэлдээх мужид шилжүүлсэн.

1969 онд мужийн нэрийг Тамилнаду (нутгийн хэлээр «тамил орон» гэсэн утга) болгон өөрчлөв.