Юнас Ульссон

(Йонас Ольссон-с чиглүүлэгдэв)

Юнас Ульссон (шве. Jonas Olsson; 1983 оны гуравдугаар сарын 10, Ландскруна) — Шведийн хөлбөмбөгчин, «Вест Бромвич Альбион» болон Шведийн шигшээн хамгаалагч.

Хөлбөмбөг
Хөлбөмбөг
Юнас Ульссон
Ерөнхий мэдээлэл
Мэндэлсэн 1983 оны 3 сарын 10
Швед, Ландскруна
Иргэншил Шведийн далбаа Швед
Өндөр 193 см
Жин 85 кг
Байрлал хамгаалагч
Багийн мэдээлэл
Баг Английн далбаа Вест Бромвич
Дугаар 3
Тоглогчийн замнал
Багийн замнал*
2003—2005 Шведийн далбаа Ландскруна 56 (1)
2005—2008 Нидерландын далбаа НЕК 93 (5)
2008—одоо Английн далбаа Вест Бромвич 205 (10)
Шигшээ**
2003—2005 Шведийн далбаа Швед (21-) 23 (1)
2010—одоо Шведийн далбаа Швед 24 (1)

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2015 оны 5 сарын 1-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2013 оны 9 сарын 7-нд шинэчлэв.

Замнал засварлах

Шведийн өмнөд нутгийн Сконе каунтигийн Ландскруна хэмээх дагуул хотод төрж өссөн Ульссон 2003 онд «Ландскруна» багаас хөлбөмбөгийн мэргэжлийн гараагаа эхэлсэн ажээ. Түүнд өсөх ирээдүйтэй хамгаалагч болоход Шведийн домог Улоф Мельберг ихэд нөлөөлсөн гэдэг. [1] Хоёр жилийн дараа Ольссон 750000 еврогийн гэрээгээр Нидерландын «НЕК» багт элссэн.[2] Тэнд тоглосон 2 жилийн хугацаандаа Английн Премьершипийн гишүүн «Болтон Уондерерс», «Мидлсбро», «Ньюкасл Юнайтед» болон «Эвертон» багуудаас санал авч,[3][4] 2008 оны наймдугаар сарын 22-нд «Вест Бромвич Альбионд» элссэн түүхтэй.[5] Улмаар наймдугаар сарын 29-нд эмчийн үзлэгийн дараа түүний гэрээ 1160000 фунт стерлингээр баталгаажигдсан юм.[6]

Есдүгээр сарын 13-нд Ульссон «Вест Хэм Юнайтедийн» эсрэг «Альбионы» анхны гараагаа хийж, «Мидлсброгийн» эсрэг (1:0 ) есдүгээр сарын 27-ны тоглолтонд анхны гоолоо оруулжээ.[7]

Шведийн шигшээ түүнийг Эрик Хамрений удирдлаганд байхад 2010 оны хоёрдугаар сард Босни, Беларусийн эсрэг дуудаж, Беларусийн эсрэг дебютэлж байсан.

Хувийн амьдрал засварлах

Ольссон гитар хөгжим тоглох дуртай ба Боб Дилан, Нирвана, Роллинг Стоунз, Оэйзис, Бэйбишэмблс болон The Who зэрэг хамтлаг, дуучдын уран бүтээлийг шимтэн сонсдог.[8]

Хүний эрхийн асуудлаар санал бодлоо солилцох дуртай тэрээр Шведдээ аль хэдийн хуулийн сургуульд элссэн ажээ.[9] [10]

Сонирхолтой баримт засварлах

Тэрээр Швед кабелийн сүлжээний Viasat эх орондоо 2010-11 оны Премьер лигийн улирлыг дамжуулахад телевизийн тайлбарлагч, сэтгүүлчээр ажиллаж мэргэжилийн шинэ сонголтоо хийж байсан байна.

Лавлах холбоос засварлах

  1. "Jonas Olsson inspired by Olof Mellberg". Archived from the original on 2011-07-23. Retrieved 2015-05-09.
  2. (Швед) Aftonbladet: Olssons flytt ogillas av Bois-tränarna (Allsvenskan)
  3. Prem trio linked with Olsson move | TEAMtalk
  4. Doldis på väg till Premier League | England | Fotboll | Sportbladet | Aftonbladet
  5. "West Bromwich Albion track Swede defender Jonas Olsson". Archived from the original on 2008-09-17. Retrieved 2015-05-09.
  6. "Baggies agree Olsson fee". West Bromwich Albion F.C. 2008-09-29. Retrieved 2008-09-29.
  7. Ashenden, Mark (27 September 2008). "Middlesbrough 0–1 West Brom". BBC. Retrieved 14 September 2009.
  8. West Bromwich Albion new boy Jonas Olsson is a guitar hero/
  9. http://www.goal.com/en/news/9/england/2009/05/03/1244579/west-brom-defender-jonas-olsson-wants-to-become-a-lawyer
  10. http://www.aftonbladet.se/temahogskola/article12632168.ab

Гадны холбоос засварлах

Энэ Шведийн хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.