Өвлийн дайн
Өвлийн дайн (финээр talvisota, шве. vinterkriget, Орос: Зимняя война) нь 1939 оны арваннэгдүгээр сарын 30-наас 1940 оны гуравдугаар сарын 13 хүртэл Зөвлөлт Холбоот Улс ба Финландын хооронд болсон дайн юм.
Өвлийн дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Зөвлөлт -Финландын дайнууд | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Зөвлөлт Холбоот Улс | Финланд | ||||||||
Удирдагчид | |||||||||
Ворошилов Тимошенко Мерецков Штерн Говоров ''бусад'' |
Маннергейм бусад | ||||||||
Хохирол | |||||||||
Цэргийн хохирол: үхсэн 72408 гаруй шархадсан186129: хөлдсөн 132213 гаруй долгионд бэртсэн4240: олзлогдсон 17520 гаруй |
Цэргийн хохирол: үхсэн 19576 шархадсан43557: олзлогдсон 4101 |
Дайн гарах шалтгаан
засварлах1809 оноос хойш Хаант Оросын бүрэлдэхүүнд орж байсан Финландын Их Вант Улс 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласан билээ.[1] 1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финландын хилийг тогтоосон бөгөөд түүний урт нь 1400 км-т хүрч байлаа, Тэрхүү хил нь ЗХУ-ын улс төр болон эдийн засгийн төв, байгууламжуудын дэргэдүүр өнгөрсөн юм. Ленинград хот л гэхэд хилээс ердөө 32 км-ийн зайнд оршиж байлаа.
1930-аад оны дунд үеэс эхлээд Европ дахь цэрэг-улс төрийн байдал нилээд хурцдаж эхэлжээ. Тэр үед цэргийн бэлтгэл ажилд финийн засгийн газар төсвийнхөө 25 хувийг зарцуулдаг байлаа. Замын сүлжээ, зэвсэгт хүчний бааз, нисэх буудал зэргийг барих ажиллагаа маш идэвхтэй явагдаж байсан байжээ.
Карелийн хоолой хавьд Финландад "Маннергеймын шугам" гэж нэршсэн бэхлэлтийг барьж дуусгах ажил үндсэндээ дууссан юм. Тэр хамгаалалтын шугам нь Финийн хоолойгоос Ладог нуур хүртэл үргэлжлэх агаад 90 километр хүртэлх гүнтэй байсан юм.
Зарим түүхчдийн үзэж байгаагаар Финландын эсрэг байлдааны үйл ажиллагааг Сталин эхлэн явуулж, аажмаар "зөвлөлт" бүгд найрамдах улс болгох гэж байсан гэдэг.
Зөвлөлт-Финландын харилцааг сайжруулах шаардлагатай тухай нэг бус удаа зөвлөлтийн засгийн газраас санал болгож байсан юм. 1938 оны дөрөвдүгээр сард ЗСБНХУ болон Финландын хооронд хилийн тухай хэлэлцээр оросын талын санаачилгаар явагдаж байлаа. Хамгийн сүүлчийн хэлэлцээр 1939 оны аравдугаар сарын 12-нд болж өнгөрчээ.
Зөвлөлтийн засгийн газар хилийг Ленинград хотоос хэдэн арван километр хойд зүгт хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоож, финийн хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финландын өмнөд хзсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зөвлөлтөд түрээслүүлэх, Зөвлөлтийн талд Загасны ба Хойд Мөсөн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжүүлэн өгөхийг хүслээ.
Харин ЗСБНХУ-ын мэдэлд очиж байгаа нутаг дэвсгэрийн оронд Зөвлөлт Холбоот Улс өөр газар хоёр дахин илүү нутаг дэвсгэрийг өгөхөөр хүссэн байна. 1932 онд байгуулсан үл довтлох тухай хэлэлцээрийн зарим нэгэн заалтыг баталгаажуулахыг зөвлөлтийн талаас санал болгосон юм.
Финландын хувьд ийм болзол тохирохгүй байсан бөгөөд Карелийн хошуу нь сайн боловсрогдсон нутаг дэвсгэр байсан бөгөөд Финланд дахь хамгийн дулаан уур амьсгалтай газар юм. Харин Карелид санал болгож байгаа нутаг дэвсгэр нь бараг зэрлэг, илүү хүнд цаг уурын нөхцөлтэй байсан юм. Арван нэгдүгээр сарын 13-нд финийн талын санаачилгаар хэлэлцээр тасалдлаа. Арван нэгдүгээр сарын 28-нд Зөвлөлт Холбоот Улс үл довтлох хэлэлцээр үйлчлэхээ больж байгааг мэдэгдээд Финландид байх өөрсдийн дипломатчдыг татан авлаа. Ленинградын цэргийн тойргийн анги нэгтгэлүүд байлдааны үйл ажиллагаа явуулж Карелийн хошуун дахь хилийг хойшлуулах тушаалыг хүлээн авсан байна.
Дайны үйл явц
засварлах1939 оны арван нэгдүгээр сарын 30-нд Улаан Армийн анги нэгтгэлүүд Финландын хилийг давжээ. Ингэж зөвлөлт-Финландын дайн эхэлсэн ба тэр нь түүхэнд "Өвлийн дайн" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Тулалдаанд ихээхэн хэмжээний хүчийг хаясан байна. Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн анги гэх мэт. Тойргийн дөрвөн армийн бүрэлдэхүүнд 240 мянган хүн, 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц байсан юм. Энэхүү дайнд нийт 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон байна.
Балтын тэнгисийн хүчний тусламжтай 7-р арми Карелийн хоолойд Выборг болон Хельсинкийг чиглэн довтолгоонд орсон бол 8-р арми Ладог нуураас хойд чиглэлд Сортавал ба Лахтиг чиглэн "Маннергеймын "шугамыг" даван 7-р армитай нэгдэх ёстой байлаа. 9-р арми Оулыг чиглэн явж, харин 14-р арми Хойд тэнгисийн хүчний тусламжтай Петсамог ззлэн авч, Финландын Варенцын тэнгист гарах гарцыг хаах ёстой болжзэ. ЗХУ-тай хийсэн дайнд Финланд улс бүх л зэвсэгт хүчнээ ашиглаж ирсэн байна. Түүний бүрэлдэхүүнд 337 мянган хүн, 500 их буу, 6О танк, 115 онгоц болон 29 байлдааны усан онгоц зэрэг багтаж байсан юм. Финландын цэргийн гол хүчин Карелийн хоолойд төвлөрсөн байлаа. Яг тэнд алдарт "Маннергеймын шугам" өнгөрнө. Энэ бүхнийг Герман, Англи, Франц, Бельгийн цэргийн мэргэжилтнүүдийн тусламжтай байгуулсан бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдсэн билээ.
Хилээс шууд эхлэн хангамжийн бүс орох ба түүнд нь бэхжүүлсэн байр, өргөст тор зэрэг орно. Үүний араас батлан хамгаалах хэсэг орж. түүнд нь эсэргүүцэл үзүүлэх 22 цэг багтана. Батлан хамгаалах үндэст хажуу тал, налуу онилгоо болон бүх нийтийг хамарсан гал нээх систем, явган цэрэг, танк эсэргүүцэгч сүлжээ хөгжсөн хэсгүүд оржээ. Үндсэн хэсгийн араас хоёр дахь батлан хамгаалах хэсэг үргэлжилж, түүний цаад талд нь ар талын хэсэг болон Выборгийн хамгаалалтын шугам үргэлжлэнэ.
Зөвлөлтийн арми дайсны талын хүчирхэг хамгаалалтыг ой ихтэй, намгархаг газарт, тэгэх тусмаа өвлийн нөхцөлд явуулахад бэлэн бус байсан юм. Гэсэн хэдий ч дайны эхэн үед Улаан Армийн давшилт үндсэн чиглэлд амжилттай өрнөж байлаа.
Эхний өдрүүдэд зөвлөлтийн хэсгүүд Сестра голыг даван туулж, Куоккалаг эзлэн авсан бол маргааш өдөр нь Териокид нэвтрэн орж, дараа нь Балтын тэнгисийн дэмжлэгтэйгээр Ино фортоос Финчүүдийг хөөн зайлуулжээ.
Арван хоёрдугаар сарын 12 гэхэд Выборгийн чиглэлийн хангамжийн хэсгийг үндсэндээ амжилттай давсан байлаа. Зүүн хэсэгт, кякисальмины чиглэлд ч давшилт амжилттай хэрэгжиж эхэлсэн юм.
Арван хоёрдугаар сарын 12 гэхэд 7-р армийн нэгтгэлүүд бүхэлдээ хангамжийн хэсгийг даван туулж "Маннергеймын шугамыг үндсэн хэсэг дээр гарч ирсэн байна. Эдгээр тулалдааны явцад финчүүд зөвлөлтийн армийг нилээд сулруулж "Хоолой" хэмээх анги нэгтгэлийг тархан байрлах боломжийг өөртөө олж авсан байна.
Улаан Армийн анги нэгтгэлүүд ихээхэн хэмжээний хүнээ алдсан бөгөөд юуны өмнө байлдааны үйл ажиллагаа явуулах тактик байгаагүйтэй холбоотой юм. Финийн хоолойд өмнө орхисон арлуудыг зөвлөлтийн далайн тусгай ангийнхан эзлэн авсан байна. Балтын тэнгисийн хүчнийх нэн бэхжүүлсэн эрэг хавийн хэсгийг байнга буудаж, финийн эргийг бүслэлтэнд оруулсан юм.
Зөвлөлтийн хөлөг онгоц болон онгоцууд дайсны 20 тээврийн хэрэгслийг устгаж дөнгөсөн байна. Хамгаалалтын гол хэсэгт гарч ирмэгц зөвлөлтийн командлал түүнийг устгах арга хэмжээ авч эхэлсэн юм. Байлдааны зургаан дивиз, нэг танкны корпус нийлэн Кямяря станц руу их буугаар буудан эхэлжээ.
Түүний эсрэг финчүүдийн явган цэргийн хоёр дивиз зогсож байсан бөгөөд Сумма бүсэд байрлах хүчирхэг бэхэлгээн дээр тулгуурласан байлаа. Сайтар хийсэн нуувч, тухайн орон нутагт хамгаалалтын хэсгүүдийг зөв байрлуулж чадсан зэрэг нь финчүүдийн хамгаалалтыг хүчирхэгжүүлж өгсөн байна.
Арван хоёрдугаар сарын 17-ны өглөө зөвлөлтийн арми давшилтанд орж эхэлсэн боловч их бууны урьдчилсан буудлага муу, анги нэгтгэлүүдийн хоорондын уялдаа холбоо сул байсан явдал нь бүтэлгүйтэхэд хүргэсэн юм. Бие даан урагшилж байсан танкууд бэхжүүлсэн бүсэд нэвтрэн орсон боловч хүчирхэг галын тусламжтай явган цэргийг тэд нараас тасалж, анхны байр руугаа буцахад хүргэжээ. Ингээд тэд танкуудыг устгаж эхэлсэн юм. Арван хоёрдугаар сарын 18 ба 19-нд зөвлөлтийн командлал давшилтанд орох оролдлого хийсэн боловч мөнөөх байдал дахин давтагдаж иржээ. Ингээд ихээхэн хэмжээний хүн хүч алдаж эхэлсэн учир дайралтыг зогсоох шийдвэр гаргасан байна.
Эдгээр тулалдааны дараа 7-р армийн нэгтгэлүүд зохион байгуулалтгүй болсон гэж финийн командлал үзсэн учир хариу давшилтанд орлоо. Эхлээд 7-р армийн байрлалын гүнд нэвтрэн орсон боловч зөвлөлтийн арми тэдний давшилтыг зогсоож, дараа нь хариу давшилт гүйцэтгэж финчүүдийг өөрсдийнх нь эзэлж байсан байр руу ухраасан байна.
Үүний дараа Финландын арми дахин давшилтанд орох гэж оролдоогүй билээ. Ингээд байлдааны гол ажиллагаа хойд зүгт буюу хүнд нөхцөл бүхий, бараг амьдардаггүй. өтгөн ой, нуур, намаг ихтэй газар руу шилжжээ.
Армийн үйл ажиллагаанд хүйтэн болон гүнзгий цас саад болж байсан 8-р арми Питкярантын чиглэлд гол цохилтыг гүйцэтгэж байсан бөгөэд финчүүд тэнд Уксунйоки голоос эхлээд Янисярви нуур хүртэл дөрвөн Зураас бүхий бэхлэлтийн шугамтай байлаа.
Эхлээд оросын арми маш амжилттай давшилж байлаа. Арван хоёрдугаар сарын 12-14-ний хооронд анхны бэхлэгдсэн бүсийг давмагц хоёр дахь бэхлэлтийн шугам дээр гарч ирсэн юм.
Гэвч энэ бүсийг нэвтлэх гэсэн оролдлого амжилтгүй дууслаа. Зөвлөлтийн арми хамгаалалтын арга хэмжээнд шилжсэн бөгөөд хажуу тал нь нээлттэй, ямар ч хамгаалалтгүй байсан юм. Үүнийг финчүүд тэр даруйдаа ашиглаж арван хоёрдугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 5-ны хооронд хажуу талаас цохилт түйцэтгэснээр зөвлөлтийн фронтын шугамыг сэтлэн 18-р буудлагын дивиз, 34-р танкийн бригадыг бүрмөсөн бүслэн, нэгдүгээр сарын 11 гэхэд 168-р буудлагын дивизийг ч тасалсан байна.
Толвояригийн ойролцоо хойд зүгт оросын арми хүнд цохилтонд өртлөө. Тэнд дайралтанд орж байсан 139-р буудлагын дивиз долоо хоног тулалдаж байгаад Аля-Толвояри ба Юля-Толвояри бэхлзлтэнд ойртож очсон боловч хүн хүчний гарз хохирол ихээхэн амсаж эхэлсэн бөгөөд хувийн бие бүрэлдэхүүн ч ядарч цуцаж байсан юм. Финчүүд хажуу талаас нь дивизийг бүсэлж эхэлмэгц арагш ухарч эхэлсэн байна. Арван хоёрдугаар сарын 21 гэхэд дивиз бут цохигдож, финнүүд 6Отанк, 30 их буу олзлон авчээ. Сөрөг тулалдааны явцад тусламж үзүүлэхээр явсан 139-р буудлагын дивизид туслахаар очсон 75-р дивиз ялагдсан байна. Ийм ялалтыг финчүүд цөөхөн хүчээр байгуулж чадсан бөгөөд тэд хүнд өвлийн нөхцөлд түүнийгээ ухаалаг ашиглаж чадсанд оршиж байсан юм.
Хойд зүгт хүнд цохилтонд 9-р арми ч орлоо. Түүний бүрэлдэхүүнд ордог 54-р буудлагын дивиз давшилтанд орж Аласярви-Саунаярви чиглэлийн бэхлэлтийг сэтэлж гарсан боловч дэндүү хоорондоо уялдаагүй дайрсаны улмаас бүрмөсөн бүслэлтэнд оржээ.
Пуоланы чиглэлд Финчүүд хоёр ч зөвлөлтййн дивиз болох 163 болон 44-р буудлагын дивизүүдийг бут ниргэжээ. Үүнээс үүдэн энэ хэсэгт идэвхтэй байлдааны үйл ажиллагаа явагдаагүй байна.
Хойд хэсэгт байлдаж байсан 14-р армийн цэргүүд өөрсдийн зорилтоо бүрмөсөн биелүүлж чадлаа. Арван хоёрдугаар сарын 1-нд 104-р буудлагын дивиз Хойд далайн хүчний тусламжтай гэнэт дайралт хийж Петсамог эзлэн авсан бол арван хоёрдугаар сарын 3-нд Загасчны болон Дундад хошууг эзлэн авсан юм.
Олигтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй финнүүд өмнөд зүг рүү ухрахад хүрсэн байна. Тэднийг мөрдөн мөшгиж зөвлөлтийн арми ч давшиж эхэлжээ. Арван хоёрдугаар сарын 17-ны дараа тэд зорилгодоо хүрсэн учир идэвхтэй хамгаалалтанд шилжжээ. Хоёрдугаар сарын сүүлээр тулалдаан хүчтэй өрнөж эхэлсэн байна. Гуравдугаар сарын 7-нд 52-р буудлагын дивиз Наутсиг эзлэн авснаар Хойд хэсгийн тулалдаан дуусгавар болжээ.
Харин энэ үед 8-р армийн хэсэгт ширүүн тулаан болж байлаа. Бүслэлтэнд орсон зөвлөлтийн армийн байлдааны нөөц болон хүнсний зүйл дуусч эхэлсэн бөгөөд агаараас тэр бүхнийг авчирах нь ч тогтмол биш, шархдсан цэргүүдийг авч явдаггүй байлаа. Хязгаарлалтанд орсон дивизүүд ар араасаа устаж үгүй болж байлаа.
1940 оны хоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 18-р буудлагын дивиз болон 34-р танкийн арми Лемметтид бүх техник, материаллаг хэсэг болон 200 гаруй шархдсан цэргүүдээ үлдээгээд бүслэлтийг сэт цохих давшилтанд орсон юм. Ихээхэн гарз хохирол амссан ч өмнөд хэсэг нь өөрийн анги нэгтгэлүүдтэйгээ нэгдэж чадлаа. Харин Лемметтид үлдсэн шархдсан цэргүүдийт финийн цэргүүд устгажээ.
Хэдийгээр ийм хохирол амссан ч 8-р арми гуравдугаар сарын 7-ноос 12-ны хооронд финчүүдийг бэхжүүлсэн байр суурийг сэт цохин Лоймола хавийн 12, 22-р Финландын явган цэргийн байранд давшилтанд орсон юм. Зэргэлдээ дөнгөж бий болсон 15-р арми ч амжилттай давшилтанд орж Ладог нуур дээрх хэд хэдэн арлуудыг эзлэн авч, 168-р буудлагын дивизийг бүслэлтээс чөлөөлөн гаргасан байна. Финчүүд зугтахад хүрсэн байна. Хойд чиглэлд явуулсан тулалдаанд Финландын арми өндөр байлдааны чадварыг харуулсан билээ. Тэд багахан хэмжээний цэргийн хүчээр дайрч, бүгд цанаар хангагдсан учир цас ихтэй тал газар түргэн шилжих боломжтой бөгөөд автомат буу зэвсгээр бурэн хангагдсан байжээ.
Хажуу тал болон ар талд нь гэнэтийн цохилт өгч зөвлөлтийн армийн давшилтыг сааруулж, харин дараа нь бэхжүүлсэн хил дээр зогсоон, тэр даруйдаа бүслэн хэсэг болгон салгаж эхэлсэн байна.
Харин зөвлөлтийн арми финийн фронт дээр тулалдахад огтхон ч бэлтгэлгүй гэдгээ харуулсан юм. Түүний анги нэгтгэлүүд нь цана болон автомат буу байхгүй, тухайн нутаг дэвсгэрийг муу мэддэг, их буутай хамтралгүй дайралтанд орж ирсэн юм. Энэ бүхэнд нь зөвлөлтийн арми хойд хэсэгт хэд хэдэн ноцтой ялагдал хүлээхэд хүргэсэн байна.
1940 оны хоёрдугаар сарын дундуур үндсэн тулалдаан Карелийн хоолойд дахин сэргэж эхэлжээ. Зөвлөлтийн командлал зохион байгуулалтыг сайжруулах, цэргийг бэхжүүлэх, хангамжийг дээшлүүлэх арга хэмжээ авлаа. Нэгдүгээр сарын 7-нд С.К.Тимошенкогийн удирдлага дор Баруун-Хойт армийг байгуулж Карелийн хоолойд тулалдаж байсан бүх ангиудыг нэгтгэсэн юм.
Өөр тойргоос цэрэг татан, бүрэлдэхүүнд нь оруулж, дулаан хувцас, автомат зэр зэвсэг нийлүүлж бэхлэлт рүү давших ажлыг бэлтгэж эхэлсэн байна.
Карелийн хоолой дахь зөвлөлтийн давшилт хоёрдугаар сарын 11-эхэллээ. Түүний гол зорилго нь "Маннергеймын шугамыг" сэт цохих ингэснээр Выборг-Антеа-Кякисальми руу гарах болж байсан юм.
Гол цохилтыг 7-р арми выборгийн чиглэлд хийж, Кякисальми болон Выборгийн тохойд туслах цохилтыг гүйцэтгэжээ.
Энэ ажиллагаанд 7, 13-р арми, дээрээс нь Баруун-Хойд фронтын нисэх хүчин болон Балтын тэнгисийн арми оролцсон байна. Давшилтанд 21 буудлагын дивизи, 6 танкийн бригад, 4 танкийн тусгай батальон, 1 пулеметын бригад, 20 их бууны хороо, 4 хүчирхэг их бууны дивизион, 1 морьт хороо, 15 нисэх хороо тус тус оролцсон юм.
Хоёрдугаар сарын 11-ний өглөөний 9 цаг 40 минутанд хүчирхэг их бууны бэлтгэл ажил эхэлсэн байна. Түүнийг ихэд амжилттай гүйцэтгэсэн юм. Хэд хэдэн удаа зөвлөлтийн их буучид хуурамч галын шилжүүлэлтийг гүйцэтгэсэн бөгөөд үүгээр дайсныг буруу зам руу оруулснаар амьд хүчийг нь сулруулсан байна. Тэргүүн шугамын нүхэнд нуугдаж байсан финийн арми ихээхэн хэмжээний хүн хүчээ алдлаа. Бэхлэлтийн бүс рүү ч галын хүчийг чиглүүлж тэнд нүх сүв гаргах, ингэснээр явган цэрэг болон танканд орон зай гаргаж өгөх боломжтой болгосон байна. Хүчирхэг их буу төмөр болон бетонон бэхэлгээг устгаж байлаа. Өдрийн 12 цаг гэхэд финийн хамгаалалтын гүн рүү галыг шилжүүлсэн бөгөөд үүний дараа зөвлөлтийн арми давшилтанд орсон юм. Финчүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн боловч давшилтыг зогсоож чадаагүй байна. Маргааш өдөр нь Финландын командлал сөрөг давшилт гүйцэтгэж алдсан байр сууриа эргүүлэн авах гэсэн боловч хангалттай хүч байгаагүй учир амжилт олж чадаагүй юм. Хоёрдугаар сарын 18 гэхэд финийн арми гол зурвас газраа орхиход хүрсэн байна.
Зөвлөлтийн арми туслах хэсэгт амжилт муутай байсан ч Улаан Арми хоёрдугаар сарын 29 гэхэд гол чиглэл болох выборг хавьд хоёр дахь бэхлэлтийн бүсийг сэт цохилоо.
Гуравдугаар сарын 3-нд 10 болон 34-р буудлагын корпус Выборг руу дайралт гүйцэтгэж эхэлсэн байна. Финчүүд эсэргүүцсээр байлаа. Долоо хоног тулалдсаны дараа тэдний арми хүчин мөхөсдөж эхэлсэн бөгөөд ихэнх анги нэгтгэлүүд нь байлдааны чадвараа алдсан юм. Гуравдугаар сарын 13-ны өглөө гол байшин барилга, цахилгаан станц, усны хоолой, үйлдвэр, хотын төв зэрэг нь зөвлөлтийн армийн гарт орлоо.
Үр дагавар
засварлахМосква хотноо өмнөх өдөр нь гарын үсэг зурсан энхийн хэлцлийн дагуу тэр өдрөө байлдааны үйл ажиллагааг зогсоосон юм. Хилийн зурвасыг хойшлуулж, Ленинград болон Мурманск хотуудын аюулгүй байдлыг хангах гол зорилтоо зөвлөлтийн тал биелүүлж чадсан юм. Гэхдээ тэрхүү ялалтыг ихээхэн үнэ цэнээр олж авсан билээ. Зөвлөлтийн арми 72408 хүнээ алдаж, 186129 хүн шархдаж, 132213 хүн хөлдөж, 4240 хүн дэлбэрэлтийн давалгаанд цохигдож, 17520 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон байлаа.
Финийн арми 19576 хүнээ алдаж, 43557 хүн шархдаж, 4101 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон юм. Зөвхөн техник болон хүн хүчний давуу талаа ашиглан зөвлөлтийн арми ялалт байгуулж чадсан байна.
Харин Финүүд гайхамшигтай бэлтгэл командлалын зөв ажиллагаа зэргийг харуулсан юм. Энд Финүүд өөрийн газар нутгаа хамгаалж байсан гэдгийг ч онцлох хэрэгтэй болов уу. Финийн дайн Улаан Армийн байлдааны бэлтгэлийг Германтай хийх тулалдааны өмнө дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ удаа Зөвлөлт хамгаалалтанд орсон билээ.
Цахим холбоос
засварлахЭшлэл
засварлах- ↑ William R. Trotter: A Frozen Hell. Algonquin Books, Chapell Hill 1991, S. 3–12.