Зоригт хаан
Зоригт хаан (1358-1391) бол Их Монгол Улсын бутралын дараах монгол хаан байв. Зоригт хааны хэн болох тухай эргэлзээтэй асуудлууд байдаг. 1389-1393 оны орчимд монгол болоод төв Азийн Төмөрийн улсын түүхэн шастирд Зоригт хаан, Энх хаан гэсэн 2 өөр хүний нэр дурддаг. Лу.“Алтан товч” ба “Шажрат ул Атрак” (Түрэг ба Татаруудын удмын бичиг)-т 1388-1391 онд Зоригт хаан Есүдэр, 1391-1394 он хүртэл түүний хүү Энх нь хаан суусан гэж бичсэн байдаг. Үүнээс үүдээд зарим эрдэмтэд “Мин улсын судар”-д тэмдэглэсэн Есүдэрийг Аригбөхийн үр удам болох ноён гэж үздэг.
Зоригт хаан Есүдэр | |
---|---|
Монгол Улсын хаан | |
Хаанчлал | 1388–1391 |
Хаан суусан | 1388 |
Бусад хэргэм | Зоригт Хаан |
Өмнөх | Төгстөмөр хаан |
Удаах | Энх хаан |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Боржигин |
Төрсөн нэр | Есүдэр? |
Харин Эрдэнийн товчоо зэрэг Монголын түүхэн сурвалж бичгүүдэд “Энхзоригт хаан” гэж нэгтгэж бичсэн байх бөгөөд түүнийг Төгстөмөр усхал хааны хүү гэж бичсэн нь харагдаж байдаг. Бас нөгөө хэсэг гэдэг бол нөгөө хэсэг хятад судлаач эрдэмтэд Энх хаан, Зоригт хаан нарыг өөр өөр цолтой нэг хүн буюу Есүдэр байх магадгүй гэж үздэг. Бас өөрөөр Төгстөмөр хааны хүү хэмээн үзэх явдал байна. Үүнийг баримтлагчид нь Энхзоригт хаан ч гэх нь бий.
Цаг төрийн үйл явдалЗасварлах
Есүдэр Төгстөмөрийг буулгах төлөвлөгөө боловсруулж 1388 онд шинэ хаан болж Юань гүрний нэрийг сольсон. Төгстөмөр Усгал хаан Есүдэрт хорлогдсоны дараа Монгол улс маш түргэн бутарсан. Цагадай хааны удмын Гунашири Хамид өөрийн жижиг улс Хар Дэлийг байгуулав. Усхал хааны ханхүү Дибаону, сайд Нэцэлай, чинсан Ширмэн нарын 70000 гаруй хүн, олон зуун мянган тооны мал хуй олзлогдожээ.
1389 онд Мин улс одоогийн Өвөр Монголын нутаг Тайнинд түүгээр удирдуулсан монгол харуулыг байгуулсан. (Урианхайн гурван харуулын нэг харуул юм) Хэдий тийм ч Есүдэртэй нэгдсэн Ширмэн чинсан Нэчэлайг хороожээ.
Ляодунгийн хуучин ван, Гурван харуулын удирдагчдын нэг Ляо ван Ажашир 1389 оноос хойш Есүдэртэй холбоо тогтоож харилцах болсон. 1391 онд Чжоу Син жанжинаар удирдуулсан Мингийн их цэргийн хүч, Монголд халдаж, олон тооны хүн малыг олзолоод буцжээ. 1391 юмуу 1393 онд Зоригт хаан таалал төгсчээ.
Өмнөх Усхал хаан |
Монголын Их Хаан 1388-1391 |
Дараах Энх хаан |