Загалмайтны анхны аян

Загалмайтны анхны аян (англ. First Crusade) нь Христийн тооллын 1095 онд эхэлснээр Загалмайтны аян дайнууд үүссэн юм.

1095 оны 3 сард Византийн эзэн хаан Алексиус I-ын элч Пиасенц хотын хамба Ромд ирж Паптай уулзан Византийн эзэнт улсад аюул занал учруулж байгаа Селжүк түрэгүүдээс хамгаалахыг гуйжээ. Ромын Пап Урбан II үүнийг нь нааштай хүлээн авсан бөгөөд дараа жил нь бүхий л Христийн шашинтнуудад хандан Туркуудын эсрэг дайнд хамтран тэмцэхийг уриалан, Клемонтын зөвлөгөөнийг зохиосон бөгөөд уг дайнд оролцсох нь ариун үйл хэрэг бөгөөд дайн нас эцэслэвээс хилэнц нүгэл нь саадгүй арилна гэж айлдсан гэдэг. Ингэж анхны Загалмайтны аян дайн эхэлжээ. Загалмайтнууд Дорилаиум ба Антиохт 2 удаа Туркүүдийг ялсан байна. Энэ нь тэдэнд урам зориг өгч нэгдсэн хүчний зарим хэсэг нь Иерусалим руу аян хийсэн байна.

Мааррат ба Иерусалимыг эзэлсэн ньЗасварлах

1098 оны төгсгөлөөр өнөөгийн Сирийн нутагт Фатимидын угсааны Арабын харъяа Мааррат Аль Нуман хотод хүрч, түүхэнд Мааратын бүслэлт хэмээн тэмдэглэгдсэн маш харгис хэрцгий тулааныг хийжээ. Хотыг буслэх явцдаа загалмайтнууд хүнсний хангалт байхгүй, өлбөрлийн туйлд хүрсэн байна. Хотын иргэд өөрсдийн хүчиндээ эрдэн, загалмайтнуудыг үл тоомсорлон элэглэн шоолж байсан гэдэг. Загалмайтнууд довтлолгүй хоёр долоо хоног бүслэн, энэ хоорондоо хэрэм давах багаж бүтээж, загалмайтны явган цэрэг хана давахаар довлох үед хөлөг баатрууд нь хотын нөгөө талаас нь довтолсон байна. Бүтэн 2 өдөр тулалдсны эцэст загалмайтнууд 1098 оны 12 сарын 12-нд Мааррат хотыг буулган авчээ. Гэвч Мааррат хотод загалмайтнуудыг хангах хоол хүнс байсангүй. Загалмайтнуудын ихэнх нь Иерусалим орох туйлын хүсэлтэй байсан ба хоорондоо бага зэрэг зөрчилдсөн ч эцэстээ цааш явахаар шийдсэн байна. Загалмайтны удирдагчид ихэнх цэргээ авч, хүний хүүрээр дүүрэн Мааррат хотоос зайдуухан байрласан бол хотод үлдсэн загалмайтнууд Мусульманчуудын хүүрээр хооллон амь зогоосон гэдэг. Хүний мах идэх үзэгдлийг Каннибализм гэдэг бөгөөд Арабын түүхчид загалмайтнуудын харгис хэрцгий, ёс бус байдлын энэ жишээг тэмдэглэн үлдээсэн байна.

 
Маарратыг эзэлсний дараа харгислал үйлдэж байгаа нь.

Загалмайтнууд өөрсдөө Пап Урбан II-т бичсэн захидалдаа:

“... Маарратыг бүсэлсэн арми хэлж баршгүй хэцүү хүнд зовлонг амсч, арга буюу Сарацинчуудын махыг идэх болсон ...”

Мааратын бүслэлтэд оролцсон Каннын Ральф өөрийн тэмдэглэлдээ:

“... Мааррат дахь манай цэргүүд буруу номтнуудын насанд хүрснийг нь хоолны тогоондоо чанан, балчир хүүхдүүдийг нь шорлон түүдгийн галд шарж идэцгээж байв...”

гэсэн байдаг. Загалмайтнуудыг Маарратыг сүйтгэсний дараа өмнө зүгт Иерусалим руу урагшилсан байна.

1099 оны 6 сарын 7-нд загалмайтнууд Иерусалимд хүрч 9 хоног бүсэлсний эцэст авчээ. Загалмайтнууд 1500 хөлөг баатар, 12000 явган цэрэгтэй байсан бол лалын шашинт Иерусалимын хамгаалагчид дөнгөж 1000 цэрэгтэй байв. Загалмайтнууд хотыг бүслэн ширүүн дайрсны үр дүнд хотыг бүрэн эзэлж авсан байна. Улангассан загалмайтнууд хотыг авмагцаа хотын иргэдийг яргалан хядсан байна. Энэ хядлагад Лалын шашинтнууд, Еврэй нар ихээхэн өртсөн бөгөөд Христийн шашинтнууд ч үрэгдсэн гэдэг. Нийтдээ 40000 орчим энгийн иргэн алагдсан гэж тэмдэглэгдэн үлджээ. Үүнийг анхны Холокост гэж нэрлэх явдал байдаг.


1101 онд анхны загалмайтны аянд оролцогчид амжилтгүй аян хийсэн байна. Энэ аянг Туулайн зүрхтнүүдийн аян гэж хочлох нь байдаг.

БаримтуудЗасварлах

  • 1096-1099 оны хооронд 4 жилийн хугацаанд явагдсан энэ аян нь Израйль, Левант, Анатолид өрнөсөн байна.
  • Тэдний эсрэг Селжүк түрэгүүд, Арабууд болон бусад Лалын шашинтнууд зогсож байв.
  • Аянд Бүх Христийн ертөнц тэр дундаа Баруун Европын Католик шашинтнууд, Киликийн Арменийн хаант улс оролцсон байна. Аян дайнд цэрэг эрсээс гадна өвгөд хөгшид, бичгийн хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүд явж байсан бөгөөд нийт тоо 100000 гаруй болж байв. Франц, Германы нутгаас ирсэн загалмайтнууд нь анти-семитик үзэлтнүүд байсан тул лалын шашинтнууд болон еврэйчүүдэд онцгүй харгис ханддаг байжээ.
  • Дан Хун тайж, язгууртнуудаас бүрдсэн анги аянд оролцсон гэдэг.
  • Аяны үр дүнд Христийн шашинтнууд шийдвэрлэх ялалтыг байгуулж, газар нутгийг хяналтандаа авчээ. Анатоли, Левант нутагт Христийн шашинт хаант улсууд байгуулагдаж, Иерусалимын хаант улс үүсчээ.

Үр дүнЗасварлах

Анхны аян дайны үр дүнд Иерусалимын хаант улс тэргүүтэй салангид бие даасан шинжтэй олон жижиг хант улсууд үүсч, үндсэндээ амжилттай явагдсан ч маш үлгэр дууриалгүй, харгис хэрцгий болжээ. Анхны аян дайнаас хойш Загалмайтнууд хэмээх нэр бий болж, 100 гаруй жил аян хийжээ. Гэхдээ зарим нь өөрсдийгөө мөргөлчид, аянчид, бадар баригч нар хэмээн нэрлэдэг байв. Загалмайтны аян дайн нь дундад зууны Европын хүн амын шилжих хөдөлгөөнд хүчтэй нөлөө үзүүлж, Ойрх Дорнод, тэр дундаа Левант нутгийн хүн ам зүйн бүтцэд хүчтэй өөрчлөлтийг бий болгосон байна. Шашны төлөө, сүмийн эрх ашгийн төлөө тулалдаанд оролцож байсан европын дайчид нь загалмайтнууд болон мөргөлчид гэж хуваагдаж байсан ч үнэндээ нэг үзэл санаатай байсан юм. Загалмайтны анхны аян дайн нь дундад зууны түүхэнд баларшгүй ул мөр үлдээжээ.

Эх сурвалжЗасварлах

Анхдагч эх сурвалжуудЗасварлах

  • Albert of Aix, Historia Hierosolymitana
  • Anna Comnena, Alexiad
  • Guibert of Nogent, Dei gesta per Francos
  • Fulcher of Chartres, Historia Hierosolymitana
  • Gesta Francorum (anonymous)
  • Peter Tudebode, Historia de Hierosolymitano itinere
  • Raymond of Aguilers, Historia Francorum qui ceperunt Iherusalem
  • Ibn al-Qalanisi, The Damascus Chronicle of the Crusades

Анхдагч эх сурвалжууд (он-лайн)Засварлах

Хоёрдогч эх сурвалжуудЗасварлах

  • Thomas Asbridge. The First Crusade (book)|The First Crusade: A New History. Oxford: 2004. ISBN 0-19-517823-8.
  • Bartlett, Robert. The Making of Europe: Conquest, Colonization and Cultural Exchange, 950–1350. Princeton: 1994. ISBN 0-691-03780-9.
  • Chazan, Robert. In the Year 1096: The First Crusade and the Jews. Jewish Publication Society, 1997. ISBN 0-8276-0575-7.
  • Carole Hillenbrand. The Crusades: Islamic Perspectives. Routledge, 2000. ISBN 0-415-92914-8.
  • Holt, P.M. The Age of the Crusades: The Near East from the Eleventh Century to 1517. Longman, 1989. ISBN 0-582-49302-1.
  • Lock, Peter (2006). Routledge Companion to the Crusades. New York: Routledge. ISBN 0-415-39312-4.
  • Thomas Madden New Concise History of the Crusades. Rowman & Littlefield, 2005. ISBN 0-7425-3822-2.
  • Magdalino, Paul, "The Byzantine Background to the First Crusade" (available online)
  • Mayer, Hans Eberhard. The Crusades. John Gillingham, translator. Oxford: 1988. ISBN 0-19-873097-7.
  • Riley-Smith, Jonathan. The First Crusade and the Idea of Crusading. University of Pennsylvania: 1991. ISBN 0-8122-1363-7.
  • Riley-Smith, Jonathan, editor. The Oxford History of the Crusades. Oxford: 2002. ISBN 0-19-280312-3.
  • Riley-Smith, Jonathan. The First Crusaders, 1095–1131. Cambridge: 1998. ISBN 0-521-64603-0.
  • Steven Runciman. A History of the Crusades: Volume 1, The First Crusade and the Foundation of the Kingdom of Jerusalem. Cambridge: 1987 ISBN 0-521-34770-X
  • Runciman, Steven. The First Crusade. Cambridge: 1980. ISBN 0-521-23255-4.
  • Setton, Kenneth, editor. A History of the Crusades. Madison: 1969–1989 (available online).
  • Tyerman, Christopher (2006). God's War: A New History of the Crusades. Cambridge: Belknap Press of Harvard University Press. ISBN 0-674-02387-0.

НамтаруудЗасварлах