Жюль Верн
Жюль Габриэл Верн (Франц: Jules Gabriel Verne, 1828 оны 2 сарын 8 - 1905 оны 3 сарын 24) нь Францын зохиолч, улс төрч бөгөөд Херберт Жорж Уэллсийн хамтаар шинжлэх ухааны уран сэтгэмжийн зохиолын төрөл жанрыг үндэслэгчдийн нэг хэмээн тооцогддог юм.
Жюль Верн | |
---|---|
| |
Төрсөн: | Жюль Габриэл Верн 1828 оны 2 сарын 8 Бриттани, Нант |
Өнгөрсөн: | March 24, 1905 Франц, Амьен | (77 насалсан)
Ажил үйл | Зохиолч |
Улс орон | Франц |
Төрөл | Шинжлэх ухааны уран зөгнөл |
Гарын үсэг |
Намтар
засварлахФранцын баруун хэсгийн Нант хотод өмгөөлөгчийн гэр бүлд төржээ. Аавынхаа мэргэжлийг залгамжлахаар Парисын хуулийн сургуульд суралцсан бөгөөд дундаж сурлагатай хүүхэд байжээ. Тэнд эцэг, хүү Александр Дюматай танилцаж, утга зохиол сонирхож эхэлсэн байна.
Верн байгалийн шинжлэх ухааныг сонирхон судалдаг байсан бөгөөд энэ нь түүний дуртай зохиолч Эдгар Алан По шинжлэх ухааны баримтуудыг зохиолдоо оруулан, үйл явдлаа үнэмшилтэй болгодог байснаас үүдэлтэй аж.
1858 оны 7 сард тэрээр Аристид Хиьярын хамтаар Англи, Шотланд руу аялал хийх боломж олдсон нь түүнд гүн сэтгэгдэл төрүүлжээ. Тэрээр тэмдэглэл хөтөлж, эргэж ирмэгц сэтгэгдлээ цаасан дээр буулгасан байна.
Найз Феликс Надаль нь агаарын бөмбөлөг бүтээсэн бөгөөд түүнд сууж үзсэн Верн 1863 онд "Агаарын бөмбөлгөөр 5 долоо хоног аялсан нь" зохиолоо бичсэн нь ихэд алдаршжээ. Түүний зохиолууд одоог хүртэл ялангуяа хүүхэд залуусын амтархан унших дуртай зохиолууд байсаар ирсэн билээ.
Тэрээр 1883 онд Амьен хотын хурлын гишүүнээр сонгогдон, насан эцэс болтлоо ажиллажээ.
1978 онд түүний мэндэлсний 150 жилийн ойгоор төрсөн нутаг Нантад Жюль Верний музей нээгдсэн байна.
Бүтээлүүд
засварлах- "Агаарын бөмбөлгөөр 5 долоо хоног аялсан нь", 1863
- "20-р зууны Парис", 1863
- "Дэлхийн гүн рүү аялсан нь", 1864
- "Сар луу хийсэн аялал", 1865
- "Ахмад Хаттерасын адал явдал", 1865
- "Ахмад Грантын хүүхдүүд", 1867-1868
- "Усан доогуур хорин мянган бээр аялсан нь", 1869
- "Сарыг тойрсон нь" ("Сар луу хийсэн аялал" зохиолын үргэлжлэл), 1870
- "Хөвөгч хот", 1871
- "Доктор Оксын туршилт", 1872
- "Англичууд ба оросуудын Өмнөд Африк дахь адал явдал", 1872
- "Дэлхийг тойрсон 80 хоног", 1873
- "Нууцат арал", 1875
- "Хар алмааз", 1877
- "Хатан авхайн таван дүнчүүр өв", 1879
- "Байлдан дагуулагч Робур", 1886
- "15 наст ахмад", 1888
- "Мөсөн дундах Сфинкс буюу Өмнөд туйлын нууц", 1897
гэх мэт зохиол бичсэн.
Мөн үзэх
засварлахЦахим холбоос
засварлах- Commons: Жюль Верн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
- Wikiquote (en) – Жюль Верн