Open main menu

Жулио Сезар Соарес Эспиндола

Хөлбөмбөг
Жулио Сезар
Júlio César FC Internazionale.jpg
Ерөнхий мэдээлэл
Уугуул нэр Жулио Сезар Соарес Эспиндола
Мэндэлсэн 1979 оны 9 сарын 3
Бразил, Дуки-ди-Кашиас
Иргэншил Бразилын далбаа Бразил
Өндөр 188 см
Жин 88 кг
Байрлал хаалгач
Багийн мэдээлэл
Баг Португалийн далбаа Бенфика
Дугаар 20
Тоглогчийн замнал
Залуучуудын багууд
Бразилын далбаа Фламенго
Багийн замнал*
1997—2005 Бразилын далбаа Фламенго 130 (-141)
2005—2012 Италийн далбаа Интер 228 (-203)
2005  Италийн далбаа Кьево 0 (0)
2012—одоо Английн далбаа КПР 25 (-44)
2014  Канадын далбаа Торонто 7 (-9)
2014—одоо Португалийн далбаа Бенфика 0 (0)
Шигшээ**
2004—2014 Бразилын далбаа Бразил 87 (-70)
Олон улсын медалиуд
Холбоодын цом
Алт ӨАБНУ 2009
Алт Бразил 2013
Америкийн цом
Алт Перу 2004

* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 4 сарын 21-нд шинэчлэв.

** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол)
2014 оны 7 сарын 13-нд шинэчлэв.

Жулио Сезар Соарес Эспиндола (порт. Júlio César Soares Espíndola, 1979 оны есдүгээр сарын 3-нд Дуки ди Кашиас хотод төрсөн) — Бразилын хөлбөмбөгчин бөгөөд «Бенфика» багт хаалгачаар тоглодог.

Замналын товчоонЗасварлах

Төрсөн Рио де Жанейро мужийнхаа Фламенгод сайтар бэлтгэгджээ. Фламенго 2005 оны долоодугаар сард 2.45 сая еврогоор италийн Интер Миланы хүсэлтээр Жулиог шилжүүлсэн юм.[1][2] Ирсэн даруйдаа италийн Кьевод зээлэгдсэн ч тоглолтонд оролцоогүй байдаг. Интерт эгээд үндсэн хаалгачаар үнэхээр гялалзсан билээ.

2012 оны наймдугаар сарын 29-нд Премьер лигийн Куинз Парк Рейнжерстэй дөрвөн жилээр гэрээлэв.[3] 2013 онд II лигт улирсан КПР-ээс 2014 оны хоёрдугаар сарын 7-нд Канадын Торонтод зээлээр шилжсэн.[4]

ШигшээЗасварлах

Жулио 2004 оны долоодугаар сарын 8-нд Бразилын шигшээд анх гараалсан.

Нутагтаа зохиогдсон ДАШТ-д Германы шигшээд түүхэн ялагдал (1:7) хүлээхэд тэр хаалгаа манаж байлаа. Улмаар ДАШТ дуусгаад шигшээгээс зодог тайлсан.[5]

АмжилтЗасварлах

Фламенго
Интернационале
Бразил
Хувийн
  • Италийн АШТ-ий шилдэг хаалгач: 2009, 2010
  • Аваргуудын лигийн шилдэг хаалгач: 2010

ЭшлэлЗасварлах

  1. "Inter sign goalkeeper julio cesar", FC Internazionale, 8 July 2005. 19 July 2009-нд авсан. 
  2. FC Internazionale Milano SpA Report and Accounts on 30 June 2006 (Итали), CCIAA
  3. Julio Cesar signs with QPR, pending visa. ESPNFC (29 August 2012).
  4. Reports: Toronto FC to grab Brazilian national team ‘keeper Julio Cesar on loan. NBCSports (7 February 2014).
  5. Жулио Сезар объявил об окончании карьеры в сборной Бразилии

ХолбоосЗасварлах