Жоэль Матип
Жоэль Матип | ||
![]() | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Уугуул нэр | Жоэль Жоб Матип[1] | |
Мэндэлсэн | 1991 оны 8 сарын 8 Герман, Бохум | |
Иргэншил | ![]() ![]() | |
Өндөр | 193 см | |
Жин | 89 кг | |
Байрлал | хамгаалагч хагас хамгаалагч | |
Багийн мэдээлэл | ||
Баг | ![]() | |
Дугаар | 32 | |
Тоглогчийн замнал | ||
Залуучуудын багууд | ||
1994—1997 | ![]() | |
1997—2000 | ![]() | |
2000—2009 | ![]() | |
Багийн замнал* | ||
2009—одоо | ![]() |
143 (13) |
2009—2011 | → ![]() |
4 (1) |
Шигшээ** | ||
2010—одоо | ![]() |
26 (1) |
* Мэргэжлийн багууд дах дотоодын лигийн тоглолтуудыг (гоол) 2014 оны 9 сарын 27-нд шинэчлэв. ** Шигшээ дэх албан ёсны тоглолтуудыг (гоол) | ||
Жоэль Жоб Матип (фр. Joël Job Matip; 1991 оны наймдугаар сарын 8-нд Германы Бохум хотод төрсөн) — Камеруны хөлбөмбөгчин бөгөөд «Шальке 04» болон Камеруны шигшээд тоглодог.
ЗамналЗасварлах
Германы Бохум хотод Камерун эцэг, Герман эхийн хүү болон мэндэлсэн Жоэль Матип өсвөрийн «Вейтмар 45» багаас 1997 онд «Бохумын» академид мэргэшихээр элссэн байдаг.[2] Улмаар 2000 оны долоодугаар сард «Шалькегийн» академид шилжсэн ажээ.[3] Анх 2009 оны аравдугаар сарын 17-нд III лигт «Саарбрюккений» эсрэг мэргэжлийн гараагаа хийсэн[4] Матипийг арваннэгдүгээр сарын 7-нд Бундеслигт «Бавари Мюнхений» эсрэг тоглуулахад[5] тэнцээний гоол, чадварлаг тоглолтоо харуулсанд 'онцлох тоглогчоор' алдаршиж байв.[6] 2010 оны гуравдугаар сарын 2-нд 3.5 жилийн гэрээ байгуулав.[7] 2012 оны нэгдүгээр сард гэрээгээ 2016 оны зургаадугаар сарын 30-нд дуусахаар сунгав.[8]
ШигшээЗасварлах
Матип 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд Камеруны шигшээд дуудагдсан.[9] Хоёр (2010, 2014) ДАШТ-д оролцсон. 2014 оны зургаадугаар сарын 23-нд ДАШТ-ийг нутагтаа зохиосон Бразилын (1:4) хаалгыг Матип мялаасан.
АмжилтЗасварлах
- Германы цомын эзэн: 2010/11
- Германы супер цомын эзэн: 2011
Лавлах холбоосЗасварлах
- ↑ "2014 FIFA World Cup Brazil: List of Players" (PDF), FIFA, 11 June 2014, p. 7. 11 June 2014-нд авсан.
- ↑ Joël Matip (German). FC Schalke 04. 5 August 2012-д хандсан.
- ↑ Matip, Joel (German). kicker.de. 5 August 2012-д хандсан.
- ↑ Sonntagsschuss bricht das Genick (German). reviersport.de (17 October 2009). 5 August 2012-д хандсан.
- ↑ Wieder kein Sieg! Bayern weiter in der Krise (German). bild.de (7 November 2009). 5 August 2012-д хандсан.
- ↑ Man of the Match: Joel Matip (German). goal.com (7 November 2009). 5 August 2012-д хандсан.
- ↑ Schalke starlet signs new deal. ontheminute.com (2 March 2010). 5 August 2012-д хандсан.
- ↑ Matip signs extension with Schalke. Sportsbook.com (5 January 2012). 5 August 2014-д хандсан.
- ↑ CAN 2010 : La liste des 23. fecafootonline.com (22 December 2009). 5 August 2012-д хандсан.
Гадны холбоосЗасварлах
- Жоэль Матип — National-Football-Teams.com
- Профайл - Fussballdaten.de (Герман)
- Профайл - Transfermarkt.de (Герман)
Камеруны хөлбөмбөгчиний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье. |