Жон Жей «Хондо» Хавличек (Англи: John J. "Hondo" Havlicek; 1940 оны дөрөвдүгээр сарын 8, Охайо, Мартинс-Ферри) — Америкийн сагсан бөмбөгийн довтлогч, хамгаалагч. Тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны «Бостон Селтикс» багт 19621978 онд тоглохдоо найм аваргалж, нэг удаа MVP-гээр, 13 удаа Бүх оддын тоглогчоор шалгарч байсан НБА-гийн домогт 50 тоглогчийн нэг билээ. Алдарт Жон Уэйн жүжигчиний «Хондо» (1952) киноны дүрээр түүнийг хочилсоор иржээ.

Замнал засварлах

НБА-д элссэн анхны улирал 1963 онд Рэд Ауэрбах дасгалжуулагчийн удирдлагад Билл Расселл, Боб Коузи, Сэм Жонс нартай зэрэгцэн аваргалж үзсэн бөгөөд 14.3 оноо, 6.7 самбар, 2.2 дамжуулалт 27.5 минутанд дунджилан тусалсанаар удаахь жилээс гараанд гарах болжээ. 1965 оны бүсийн шувтаргын долоо дахь цувралд «Филадельфия 76-г» ялахад (110:109) үндсэн цаг дуусахаас 5 секундын өмнө хожигдож ч болох байдлаас Хавличек бөмбөг тасалж багаа аварсан юм.

1971, 1972 онд 28.9 оноо, 9.0 самбар, 7.5 дамжуулалтыг 45.4 минутанд, 27.5 оноо, 8.2 самбар, 7.5 дамжуулалтыг 45.1 минутанд тус тус дунджилж улирлыг талбайд өнгөрүүлсэн дундаж минутаар тэргүүлж байв.

Тэр 1974 онд MVP-гээр шалгарсан «Милуоки Баксын» эсрэг шувтаргын тоглолтонд нэмэлт цагт НБА-гийн дээд 9 оноо авсан түүхтэй.

Лавлах холбоос засварлах

Цахим холбоос засварлах

 

Энэ сагсан бөмбөгчний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.