Роберт Жозеф «Боб» Коузи (Англи: Robert Joseph "Bob" Cousy, 1928 оны наймдугаар сарын 9-нд Нью-Йорк мужийн Йорквилл хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бостон Селтикс» (1950-63) болон «Цинциннати Роялз» (1969-70) багуудад тоглож байлаа.

НБА-гийн аваргаар завсаргүй зургаа (1957, 1959-63), 1956/1957 оны НБА-гийн үнэ цэнэтэй тоглогч, 12 удаа НБА-гийн бүх оддын шигшээд нэрлэгдсэн (1952-61 — I шигшээ, 1962, 1963 — II шигшээ), 13 удаа НБА-гийн бүх оддын тоглолтонд оролцсон НБА-гийн домогт 50 тоглогчийн нэг, 1971 оны сагсан бөмбөгийн алдрын танхимд залагдсан билээ.

Пол Аризин, Билл Шерман нарын хожмын алдартнуудтай 1950 оны драфтаар НБА-д орж ирсан Коузи Билл Расселлийн холбогчоор тоглохдоо 1953-1960 онд завсаргүй найман удаа лигийн шилдэг оновчтой дамжуулагчаар шалгарч 1970 онд тоглогчийн замналаа өрлүүлэхээсээ өмнө л «Бостоны коллежийг» (1963—1969) дасгалжуугчийн замналаа эхэлсэн ба «Цинциннати Роялздаа» (1969—1973) ч ажиллаж байв.

'Мистер Баскетбол', 'Куз' хочтой домогт Коузи 'НБА-гийн түүхт 25, 35, 50 жилийн ойн бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэнээр 'домогт дөрвөлд' багтсан нэгэн.

Лавлах холбоос

засварлах

Гаднын холбоос

засварлах