Жодовжав (1873 эсвэл 1877-1945) Чин улсын сүүл үе, ДИУ, ба Мэнзян зэрэг улсуудын үед Өвөр Монголын нөлөө бүхий цэрэг-улс төрийн зүтгэлтэн байсан хүн.[1][2] Тэр монгол хүн бөгөөд Өвөр монголын Шилийн гол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошууны уугуул ажээ.[3]

Гусай амбан Жодовжан. "Хятад дах Хэн нь Хэн бэ?" товхимолын 1941 оны хэвлэлээс авсан зураг[1]

Түүхэн эх сурвалжуудад түүнийг дараах байдлаар нэрлэсэн байдаг:

 

Синхайн хувьсгалаар Манж чин улсыг мөхөөсөн үед Халх Монголын эрх баригчид өөрийн тусгаар тогтнолыг зарласан. Энэ үед Манжийн Жанчхүүгийн Гусай амбан байсан Жодовжав нь Богд Хаант Монгол улсад нэгдэлгүй хятадын талыг баримтлах болсон бөгөөд Монгол улсад нэгдсэн Дарьганга хошууг цэргийн хүчээр эзлэн хятадад нэгтгэх бодлогыг баримталж байжээ.[4] Тэрээр 1912оны 3-р сард цэргйин хүчээр довтлон Дарьгангыг эүэлсэн боловч Богд хаант Монгол Улсын цэргүүдэд бутцохигдон 8-р Сарын 28-долзлогдон Нийслэл хүрээ(өнөөдрийн Улаанбаатар)нд хүргэгджээ. Жодовжавыг 1915 он хүртэл хорьж байгаад Хиагтын гэрээ (1915)ний дагуу нутаг буцаасан байна.[5] Өвөрмонголд буцаж ирсэний дараа түүнийг Юан Шикайн засгийн газар өндөр үнэлж дэслэгч генерал цол олгосон байна. Тэрээр цаашид албан тушаал ахисаар Цахар мужийн тэргүүн амбан болсон байна.[4] Ардын хувьсгалын үед буюу 1921 онд Жодовжав дахин 1000 цэргийн хүчээр Дарьгангыг хавсарган нэгтгэхээр оролдсон боловч Бумцэндийн захирсан ардын партизан цэрэг болон орон нутгийн монгол цэргүүдэд бут цохиулан зугатсан байна.[5]

Жодовжав 1934оны 3-р сард шинээр байгуулагдсан Нанжины засгийн газрын Монголын Өөртөө засах Улс төрийн Товчоонд Гоминдааны талбаригч Хэсингэ, Сэрэндонров, Үнэнбаян, ба Ням-Осор сурвалжит язгууртан Алтаночир, Дарьзаяа, ба Горжоржав (郭尔卓尔扎布) нарын хамт гишүүнээр ажилласан байна.[6] Гэвч 1936 оны эхээр түүний дотны анд болон зөвлөх Ням-Осор японы түрэмгийлэлийн эсрэг болон монголын үндсэрхэг үзэлтнүүдийн золиос болжээ.[7] Үүний хариуд Жодовжав нь монголын үндсэрхэг үзэлтнүүдэд тааламжгүй байгаагаа харуулан япончуудтай хатран ажиллаж эхэлсэн.[4] Түүнийг Монголын цагдаагийн албанд ажиллаж байхад Дэмчигдонров вангаас Мэнзяны засгийн газар байгуулагдсан тухай цахилгаан ирсэн байна.[8] тухайн оны 2-р сард тэрээр Ли Шоушины хамт Цахар мужийн зүүн хошуунг эзлэг хяналтаа тогтоосон байна.[9] Тэр оны 11-р сард Суйюаны тулалдаанд оролцжээ. Түүнийг Пао Юэчин (包悦卿)ий хамт 1937 онд Монголын өөрийгөө хамгаалах цэргийн Паоантуй (Pao An Tui 蒙古保安隊) орлогчоор томилжээ .[10]

Жодовжавыг 1945 оны чөлөөлөх дайн ы үед олзлогдон Улаанбаатарт хүргэгдэн шоронд нас барсан байна.[4]

  1. 1.0 1.1 1.2 Asahi Shimbun
  2. 2.0 2.1 2.2 Нэгэн настнаас хүүгээ өршөөнө үү хэмээн Богд хаанд өргөсөн бичиг – Letter to Bogd Khan requesting mercy, National Archives of Mongolia [orig. 1914?], Татаж авсан: 2011-08-04
  3. 3.0 3.1 Mao, Zedong, "给傅作义的信 — A letter to Fu Zuoyi", People's Daily, Эх хувилбараас архивласан: 2012-09-24, Татаж авсан: 2011 {{citation}}: Check date values in: |accessdate= (help); Cite has empty unknown parameter: |7= (help); an English translation is available in Schram, Stuart R. (1992), Mao's road to power: revolutionary writings 1912-1949, Volume 1, M. E. Sharpe, p. 317, ISBN 978-1-56324-457-5.
  4. 4.0 4.1 4.2 4.3 Hyer 1983, p. 131
  5. 5.0 5.1 Atwood 2004, p. 132
  6. Bolig 2004
  7. Hyer 1983, p. 50
  8. "Prince Teh goes over to Manchukuo", The Singapore Free Press and Mercantile Advertiser, 1936-01-20, Эх хувилбараас архивласан: 2012-11-07, Татаж авсан: 2011-08-04
  9. "Split among Inner Mongols: Prince Teh's Warning to Suiyuan Governor", The Straits Times, 1936-03-04, Эх хувилбараас архивласан: 2013-12-15, Татаж авсан: 2011-08-04
  10. "Volunteers in Northeast Endanger Bogus State", The China Monthly Review, no. 80–81, p. 406