Жоао Моутинью

Португалийн хөлбөмбөгчин

Жоао Филипе Ириа Сантош Моутинью (порт. João Filipe Iria Santos Moutinho, 1986 оны есдүгээр сарын 8-нд Портиман хотод төрсөн) — Португалын хөлбөмбөгчин бөгөөд францын Монако болон Португалын шигшээд хагас хамгаалагчаар тоглодог.

Жоао Моутинью
João Moutinho Euro 2012 01.jpg
Моутинью 2012 онд.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрЖоао Филипе Ириа Сантош Моутинью
Төрсөн огноо1986 оны 9 сарын 8 (1986-09-08) (34 настай)
Төрсөн газарПортугал, Портиман
Өндөр1.71 m (5 ft 7 in)
БайрлалХагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багМонако
Дугаар8
Өсвөрийн баг
1994–1999Портимоненши
1999–2005Спортинг
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2005–2010Спортинг163(21)
2010–2013Порту83(4)
2013–Монако16(1)
Шигшээ баг
2003Португал (17-)13(0)
2004Португал (19-)4(1)
2005–2007Португал (21-)15(2)
2005–Португал64(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 12 сарын 13.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2013 оны 11 сарын 19

ЗамналЗасварлах

Моутинью 2013 оны тавдугаар сарын 24-нд Францын Монако багт 25 сая еврогоор зарагдан очих болсноо зарласан. Клубын төлөөх анхны тоглолтоо тэрээр Марсель клубын эсрэг Велодром цэнгэлдэх хүрээлэнд хийсэн. Энэхүү тоглолтод Монако клуб 2-1 -ээр хожсон бөгөөд Моутинио хожлын гоолын дамжуулалтыг өгч байжээ. Тэрээр 2013 оны 9 сарын 28-нд Реймс багийн эсрэг тоглож байхдаа чөлөөт цохилтоос клубын төлөөх анхны гоолоо оруулж байсан.

Шигшээ багЗасварлах

Жоао Моутинью 2005 оны наймдугаар сарын 17-нд Египетийг 2-0 -ээр хожсон тоглолтод анх удаа Португалийн шигшээ багийн өмсгөлийг өмсөн талбайд гарч байжээ.2008 оны 5 сарын 31нд тэрээр Гүржийг 2-0 харьцаагаар хожсон тоглолтод шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо оруулж байсан. Мөн Португалийн шигшээ багийн хамтаар 2008 болон 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож байжээ.

АмжилтЗасварлах

Спортинг
  • Португалийн цом(2): 2006-2007, 2007-2008
  • Португалийн супер цом(2):2007, 2008
Порту
  • Европа лиг : 2010-2011
  • Португалийн аварга : 2010-2011, 2011-2012, 2012-2013
  • Португалийн цом : 2010-2011
  • Португалийн супер цом(3):2010, 2011, 2012
Португал
  • 17-оос доош насны ЕАШТ (1): 2003
Хувийн
  • Порту багийн оны шилдэг тоглогч : 2012-2013\

ЭшлэлЗасварлах

ХолбоосЗасварлах

  Commons: Жоау Моутинью – Викимедиа зураг, бичлэг, дууны сан