Жирх
Жирх нь Tamias төрлийн, хэрэмтэй төстэй жижиг мэрэгчид бөгөөд Ази, Хойд Америкаас гаралтай. Tamias гэдэг нь Грек хэлний "нөөцлөгч", "хадгалагч" гэсэн утгатай үг бөгөөд уг амьтны өвлийн идэш хоолоо бэлдэн нөөцөлдөг зуршлаас ингэж нэрлэх болжээ. Энэ төрөлд 25 зүйл байхаас 1 нь Азийн зүүн хойд хэсэг, нэг нь Хойд Америкийн зүүн хэсэг, үлдсэн нь Хойд Америкийн баруун хэсгийн нутгаас гаралтай. Энэхүү бяцхан мэрэгчид нь ой модны экологийн системд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Жирх нь модны үрийг авж газар булж орхидог зуршилтай ба энэ нь шинэ залуу модоор ой нөхөгдөхөд тустай.
Жирх Оршин байсан хугацаа: Эрт Миоцен- Одоо | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||
|
Идэш тэжээл
засварлахЖирх нь холимог тэжээлтэн бөгөөд самраас гадна үр, мөөг, өндөг, жижиг мэлхий, өт, хорхой шавжаар хооллоно. Намар болоход ихэнх зүйлийн жирх үүр нүхэндээ өвлийн идэш хоолоо хурааж нөөцөлдөг. Ингээд хавар болтол нүхнээсээ барагтай гардаггүй байна. Тэд 3.5 м гаруй урт хонгил үүр хийдэг ба хэд хэдэн орцтой, түүнээ сайтар өнгөлөн далдална. Өвлийн улиралд үүрний дотор тал маш цэвэрхэн байх бөгөөд идэш тэжээлийн хаягдал, ялгадсаа гадагшлуулах тусгай хонгил байдаг аж.
Галлерей
засварлах-
Жирхийг хүний гартай харьцуулахад.
-
Үндэсний хүрээлэн дэх жирх.
-
АНУ-д.
-
Гэрийн тэжээвэр амьтнаар зарж буй жирхнүүд, Хятад улсад.
Зүйлүүд
засварлах
|
|