Жина Дэвис

АНУ-ын жүжигчин

Виржиниа Элизабет «Жина» Дэвис (англ. Virginia Elizabeth «Geena» Davis, 1956 оны нэгдүгээр сарын 21-нд Массачусетс мужийн Уорхэм хотод төрсөн) — Америкийн кино жүжигчин бөгөөд загвар өмсөгч байхдаа «Тутси»-гаар (1982) дэлгэцнээ танигдаж, «Ялаа» (1986), «Бийтлжүүс»-ээр (1988) амжилт олсон билээ.

Жина Дэвис
Geena Davis
Жина Дэвис 2013 онд
Жина Дэвис 2013 онд
Бүтэн нэр Виржиниа Элизабет Дэвис
Иргэншил Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк
Төрсөн огноо 1956 оны 1 сарын 21
Төрсөн газар Уорхэм, МассачусетсАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1982—одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал Оскар (1989)
Алтан бөмбөрцөг (2006)

«Гэнэтийн гийчин»-ий (1988) туслах дүрээр Оскар гардсан Дэвис «Тельма, Луиза хоёр» (1988), «Бидний лиг» (1992), «Аниргүй дурлал» (1994), «Шөнийн үнсэлт» (1996), «Стюарт Литтл»-ээр (1999) Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА, Сатурн шагналуудад дэвшиж байлаа. Түүнчлэн «Ерөнхийлөгч эмэгтэй» (2005—2006) сериалын гол дүрээр Алтан бөмбөрцөг гардсан.

Гадны холбоосЗасварлах

  Commons: Жина Дэвис – Викимедиа зураг, бичлэг, дууны сан