Лимбэ
Монгол үндэсний хөгмийн зэмсэг "Хөндлөн бишгүүр"-ийн монголчууд нэрлэж заншсан нэр. Лимбэ. Төвөдөөр бишгүүрийн нэр. Монголд шарын шашин дэлгэрч сүм хийдүүд олноор бий болоход эрдэмтэй лам нар олон болж төвөдөөр ярих дэгжирхэж зарим зүйлийг төвөдөөр нэрлэх зэрэг байснаас ийн нэрлэх болсон байж болох. Гэвч сүм хийдэд хөндлөн бишгүүрээр хөгжимдөөд байдаггүй. Харин төвөд судар номонд бишгүүрийн тухай бичсэн зүйл олон бий. Төвөд бишгүүрийн нэрээр нэрлэх болсон шалтгааныг эндээс сурвалжилж болно.