Женнифер Коннелли

АНУ-ын жүжигчин

Женнифер Линн Коннелли (Англи: Jennifer Lynn Connelly, 1970 оны арванхоёрдугаар сарын 12-нд Нью-Йорк мужид төрсөн) — Америкийн кино жүжигчин эмэгтэй юм.

Женнифер Коннелли
Jennifer Connelly
Женнифер Коннелли 2010 онд
Женнифер Коннелли 2010 онд
Бүтэн нэр Женнифер Линн Коннелли
Иргэншил  Америкийн Нэгдсэн Улс
Төрсөн огноо 1970 оны 12 сарын 12
Төрсөн газар Кайро, Нью-Йорк Муж УлсАмерикийн Нэгдсэн Улс
Танил үе 1982 — одоо
Мэргэжлийн замнал
Мэргэжил жүжигчин
Гавьяа шагнал «Оскар» (2002)
«Алтан бөмбөрцөг» (2002)
БАФТА (2002)

«Төгс оюун ухаан»-ы (2001) туслах дүрээр Оскар, Алтан бөмбөрцөг, БАФТА хүртсэн Коннелли анх «Америкт нэгэн удаа»-д (1984) Роберт Де Нирогийн дурлалт бүсгүйн багын дүрийг мөнхөлж байв. Хожим «Бүрэнхий хот» (1998), «Мөрөөдлийн гашуун сургамж» (2000), «Халк» (2003), «Элсэн байшин ба манан» (2003), «Цуст алмааз» (2006), «Бяцхан хүүхдүүд» (2006), «Ертөнц зогсох өдөр» (2008) «Амлая, гэрлэлт биш» (2009) бүтээлүүдээрээ танигдсан.

Нэг хүүхэдтэй Коннелли 2003 онд жүжигчин Пол Беттанитай гэрлэж,[1] 2, 3 дахь хүүхдээ төрүүлсэн юм.

Түүнчлэн Эмнести байгууллагын хүний эрхийн элч.

Цахим холбоос

засварлах
  Commons: Женнифер Коннелли – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. Armstrong, Mark (January 10, 2003). "Jennifer Connelly marries Paul Bettany". People Magazine. Time Inc. Татаж авсан: August 24, 2010.