Сангажавын Жамъян

(Жамъян гүн-с чиглүүлэгдэв)

Онхуд овогт Сангажавын (зарим сурвалжид Сангарав гэж бичигджээ) Жамъян (1864 оны хөх хулгана жил Цэцэн хан аймгийн Ачит ван Сансрайдоржийн хошуу, Ардын засгийн үеийн Хэнтийн Хан уулын аймгийн Баянтүмэн, одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын Баянбулган хэмээх газар төрсөн-1930 оны 5-р сарын 1-нд нас барсан) - Монгол Улсын Ардыг гэгээрүүлэх яамны анхны сайд, Судар бичгийн хүрээлэнгийн захирал.

Тэрбээр бага насандаа нутгийн бичгийн хүн Билэгтэйд шавилан монгол бичигт суралцсан бөгөөд хожим өөрийн шаргуу оролдлогоор төвөд, манж, хятад бичигт суралцжээ.

С.Жамьян 1880-аад оны үеэс хошуу тамгын жасаанд тал бичээч, бичгийн эх зохиогчоор ажиллаж байв. Тухайн үед бичиг үсгийн чадвартай иргэдийг Богдын шавь яаманд дуудан ирүүлж, алба хаалгадаг байсан бөгөөд С.Жамьянд зайсан хэргэм олгож, их шавийн харьяанд алба тушаал хүлээлгэх болжээ. 1913 оноос Сангийн яамны нярав, дэд сайдаар ажиллаж байсан түүнийг Ардын Засгийн газар байгуулагдахад Сангийн яамны тэргүүн сайд хамаарсан дэд сайдын албанаа томилжээ.

Тун удалгүй 1921 оны 11 дүгээр сард Судар бичгийн хүрээлэнгийн даргаар томилогдон ажилласан байна. 1924 оны 2-р сард Судар бичгийн хүрээлэнг Дотоод явдлын яамны Сургуулийн хэлтэстэй нэгтгэн Ардыг гэгээрүүлэх хэргэм зэргээрээ олон түмний дунд ихэд алдаршиж, Жамьян гүн, Жамьян сайд хэмээн хүндлэгдэж байжээ.

Аргын тооллын 1921.11.02-нд “Нийслэл хүрээний сургуулийн танхимд Их шавийн Жамьянг даргасургагчаар орлуул” гэсэн нь анхны бага сургуулийн захирлаар Жамьян гүн тус сургуулийг захирлыг томилох хүртэлх хугацаанд хавсран ажилласан байна.

Жамьян гүн Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар 1924 оны 2-р сараас 11-р сарын хооронд ажилласан байна.

Тэрээр 1924-1930 онд Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байв. Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамьян нь 1924 онд Жонон ван Ширнэндамдин, хэлмэрч Хишигт нарын хамт Бээжин, Шанхай, Өвөрмонголоор явж судар бичиг, ном зохиол үлэмж ихийг цуглуулж авчирсаны дотор шунхаар хэвлэсэн Монгол үсгийн Данжуур номын хоёр зуун хорин зургаан ботийг бүтнээр нь 16 үхэр тэргээр авчирсан нь боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт чухал ач холбогдолтой гавъяат үйлс байлаа. Эдүгээ тэдгээр үнэт бүтээлүүд Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж байна.

1926 онд Лу Алтан товчийн жинхэнэ эх болох хулсан үзгийн бичмэлийг Дорнод аймгийн Баян түмэн хошууны Еншээбү овгийн тайж Дарь гэдэг хүнээс олж авсан нь Монголын нууц товчооны цорын ганц монгол эх болж хадгалагджээ.

1930 оны 5-р сарын 1-нд 66 насандаа хүнд өвчний учир таалал төгсчээ.

Дурсгал

засварлах

С.Жамьян сайдын мэндэлсний 150 жилийн ойд зориулж, Шинжлэх ухаан академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, доктор Э.Пүрэвжав “Онходын Жамьян. Монгол хэл бичгийн ухаан” бүтээлийг 2014 онд хэвлүүлсэн байна.