Зүүн Өмнөд Ази

(Дорно-Өмнөд Ази-с чиглүүлэгдэв)

Зүүн Өмнөд Ази гэдэг нь газар зүйн байрлал болон соёлын харилцааг харгалзан Нэгдсэн Үндэстний Байгууллагын тодорхойлсон Ази тивийн нэг бүс юм. Газар нутгийн байршлаар энэ бүс нутгыг Эх газрын (Энэтхэг-Хятадын хойг дахь Вьетнам, Камбож, Лаос, баруун Малайз, Мьянмар, Тайланд улсууд, Энэтхэгийн Андаманы арлууд), тэнгисийн (Малайн олтриг дахь Бруней, Зүүн Тимор, Индонез.

НҮБ-ийн тодорхойлсон Ази тивийн бүсчлэл:
зүүн Малайз, Филиппин улсууд, Австралийн Зул Сар арал) хэмээн хоёр дэд бүсд хуваан үзэж болно.[1]

Зүүн өмнөд Азийн 10 орнууд улс төр, эдийн засаг, соёлын "АСЕАН" (ASEAN) гэж олон улсын байгууллагыг Бангкокт 1967 онд үүсгэн байгуулж 1976 онд баталгаажуулсан байна.

Газар зүй

засварлах

Зүүн өмнөд Азийн бүс нутгийг үндсэн хоёр дэд бүс нутагт хуваан авч үздэг.

  1. Эх газрын (Энэтхэг-хятадын хойг)
  2. Арлуудын хэсэг (Малайн арлуудын цуврал)

ЗӨА нь үндсэндээ Еврази эх газрыг Австрали тивтэй холбож буй мэт цуварсан хэлбэртэй байдаг бөгөөд Номхон болон Энэтхэгийн далайн зааг болдог онцлогтой. Далайн гол зам дээрх газар зүйн таатай байрлал, байгалийн баялагийн их нөөцтэй болон байгаль цаг агаарын нэн таатай орчин зэрэг нь анхнаасаа том улс гүрнүүдийн сонирхлыг татаж ирсэн. Иймээс ч Тайландаас (Английн Энэтхэг, Францын Энэтхэг-хятадын бүс нутгийн албан бус хилийн зааг бүс нутаг болж байсан) бусад бүс нутгийн бүх орнууд гаднын түрэмгийлэлд автаж колоничлогдож байсан түүхтэй.

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн өнөөгийн газар зүйн байрлалын онцлогууд:

  • Дэлхийн улс төр, эдийн засгийн хөгжлийн стратегийг тодорхойлогч Европ, АНУ, Япон, Хятад зэргийн ашиг сонирхлын бүс нутаг.
  • Дэлхийн хамгийн олон хүн амтай бөгөөд улс төр, эдийн засгийн нөлөө бүхий БНХАУ, Энэтхэг хоёр улстай хаяа дэрлэн оршдог.
  • Номхон болон Энэтхэгийн далайн стратегийн маш том ач холбогдолтой хилийн зааг дээр байрлаж хяналт тавьдаг.

Бүс нутгийн хүн ам

засварлах

2017 оны мэдээллээр энэ бүс нутагт 600 сая орчим хүн амьдарч байна. Тус бүс нутгийн хамгийн олон хүн амтай орон бол 255 орчим сая оршин суугчтай Индонез улс, харин тухайн бүс нутгийн хамгийн цөөн хүн амтай орон бол 402 мянган хүн амтай Бруней юм. Бүс нутагт 500 гаруй үндэстэн ястан аж төрдөг бөгөөд ихэнх нь хятад, малай, тай үндэстэн байдаг. Бүс нутгийн хүн амын өсөлт дунджаар 2,2 % байдагч энэ үзүүлэлт харилцан адилгүй байдаг тул зарим газар 30 % хүрдэг байна.

Бүс нутгийн саятан хотууд: Жакарта (10,2 сая), Манила (9,6 сая), Бангкок (8,2 сая), Янгон (Рангун-5,2 сая), Хошимин (хуучин Сайгон, 6,3 сая), Сингапур (5.6 сая), Ханой (3,7 сая), Сурабая (3,2 сая), Бандунг (2,8 сая), Куала Лумпур (1,6 сая), Пномпень (1,5 сая).

ЗӨА-ийн орнуудад хөдөлмөр эрхэлдэг 220 сая хүний 53 % хөдөө аж ахуй, 16 % аж үйлдвэрт үлдсэн 31 % үйлчилгээний салбарт ажилдаг байна. Бүс нутгийн нийт хүн амын 60 % орчим нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд сүүлийн жилүүдэд томоохон хот суурин газрууд бий болж буйгаас хотын оршин суугчдын тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Шашин шүтлэг

засварлах

Эдгээр онуудын иргэд Лалын буюу Исламын, Бурханы шашин, Загалмайтны буюу христийн, индуизм зэрэг шашин шүтдэг.

  1. Исламын шашин гол төлөв хүн ам ихтэй Индонез болон Малайзад илүү дэлгэрсэн.
  2. Бурхны шашны хувьд ЗӨА-ийн орнуудад бага хүлэгийн буюу Тхеравада, Махаяна зэрэг урсгал ихэд түгээмэл дэлгэрсэн байдаг. /Вьетнам, Лаос, Камбож, Тайланд, Мьянма/
  3. Христианчууд Испанийн дарангуйлалд байсан Филиппинд түлхүү төвлөрсөн байдаг ч Индонез зэрэг бусад орнуудад бас цоон тоогоор байдаг.
  4. Индуизм Индонезийн Бали арал дээр нилээдгүй дэлгэрсэн.

Төр, шашин хоорондын харилцаа ЗӨА-ийн орнуудад харилцан адилгүй өөр өөрийн онцлогтой байдаг. Мьянмар, Индонез зэрэг орнуудад төрийн үйл хэрэгт шашны оролцоог хязгаарлахгүй бодлого баримталдаг байхад нэг намын ситемтэй Вьетнамд эсрэгээрээ шашны оролцоо, нөлөөг шууд хязгаарлаж байх жишээтэй. Лаос, Камбож, Тайланд зэрэг орнуудад төр засаг нь шашныг дэмжиж дэлгэрүүлэхэд саад хийдэгүй, харин ч бодлогоор зарим талаар ашиглах хандлагатай байдаг ч төрийн үйл хэрэгт шууд оролцохыг далдуур хязгаарлаж байгаа байдал ажиглагддаг. Төрөл бүрийн шашин нэг дор байдаг уг бүс нутгийн орнуудын төрийн удирдлага шашны зөрчилдөөнтэй асуудлаас тогтворгүй байдал үүсэхээс ихэд эмээн болгоомжилдог болсон.

Улс орнууд

засварлах
Улс Газар нутаг (км2)[2] Хүн ам /2021/ Нягтрал (/км2) ДНБ, USD (2021)[3] Нэг хүнд оногдох ДНБ (2021) Нийслэл
  Бруней 5,765 445,373 70 15.153 billion $31,238 Бандар Сери Бегаван
  Вьетнам 331,212 100,000,000 295 433.356 billion $4,316 Ханой
  Зүүн Тимор 14,874 1,340,513 78 1.98 billion $3,637 Дили
  Индонез 1,904,569 279,118,866 143 539,377,000,000 $5,108 Жакарта
  Камбож 181,035 16,713,015 87 30.943 billion $1,915 Пномпень
  Лаос 236,800 7,749,595 27 14.244 billion $1,878 Вьентьян
  Малайз 329,847 33,200,000 101 430.895 billion $13,034 Куала Лумпур
  Мьянмар 676,570 57,526,449 74 277.767 billion $1,381 Найпьидо
  Сингапур 734.3 5,781,130 7,804 497.347 billion $87,884 Сингапур
  Филиппин 300,000 109,035,343 336 435.675 billion $3,859 Манила
  Тайланд 513,120 69,648,117 132 512.193 billion $7,297 Бангкок
  1. "World Macro Regions and Components". The United Nations. Архивласан огноо Арван нэгдүгээр сар 16, 2001. Татаж авсан: September 13, 2009. {{cite web}}: Check date values in: |archivedate= (help)Загвар:Deadlink
  2. "Country Comparison :: Area". CIA World Factbook. Эх хувилбараас архивласан: Хоёрдугаар сар 9, 2014. Татаж авсан: September 12, 2009.
  3. "Country Comparison :: GDP". CIA World Factbook. Эх хувилбараас архивласан: 2018-12-27. Татаж авсан: 2010-02-12.