Доржийн Мөнхөө (1942 онд төрсөн) -УИХ-ын гишүүн, 2024 онд Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, төр, нийгмийн зүтгэлтэн хүн юм.

Дөрвөд  далай хан аймгийн Зоригт ханы хошуу одоогийн Увс аймгийн Өмнөговь сумын үзэсгэлэнт Мянганы уулсын Овоот гэдэг газар бичин жилийн зун ард Доржийнд нэгэн охин мэндэлсэн нь өдгөөгийн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Д.Мөнхөө юм. Дээрээ хоёр ахтай, айлын отгон охин. 1942 онд Бага эмч З.Дорж, гэргий Ж.Булган нарын гэр бүлд төржээ.

Боловсрол

засварлах

Аав З.Дорж нь “Миний охин аавынхаа мэргэжлийг өвлөөд эмч бол” гэснийг үг дуугүй биелүүлэн Анагаах ухааны дээд сургуульд элсэн суралцсан байна.

  • 1961 онд буюу Анагаахын дээд сургууль МУИС-аас өрх тусгаарласан жил элсэн оржээ.
  • 1966 онд хүүхдийн эмч мэргэжил эзэмшжээ.

Д.Мөнхөө эмчээр сурч байх үе буюу алтан үе гэж хэлэгдэх, Төрийн шагналт Н.Гэндэнжамц, Хөдөлмөрийн баатар, Ардын эмч Б.Жав, Э.Лувсандагва нарын эх, нялхсын төлөө ухамсарт амьдралаа зориулсан аугаа хүмүүсийн шавь болон, энэ бахархам үйлсэд өөрийгөө зориулах итгэл үнэмшил өөртөө суулгажээ.

Ажил албан тушаал

засварлах

Д.Мөнхөө нь Ардчиллын эхэн үед өндөр албан тушаал хашиж байсан цөөн эмэгтэйчүүдийн нэг юм.

  • 1972 Эвлэлийн төв хорооны сургууль, оюутан залуучуудын хэлтсийн дарга
  • 1977-1982 онд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Гүйцэтгэх Хорооны Дарга
  • 1985-1990 онд ЭХЯ-ны эх нялхсын асуудал хариуцсан орлогч сайд
  • 1990-1992 онд АИХ-ын 33 дугаар тойргийн депутат
  • 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байв.
  • 1999-2007 НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Үндэсний зөвлөх
  • 2017 онд Ерөнхий сайдын зөвлөх

Гавьяа шагнал

засварлах

Цахим холбоос

засварлах