Дамдинсүрэнгийн Сосорбарам
Дамдинсүрэнгийн Сосорбарам (тэрбээр өвөг эцэг Догмидоор овоглодог; 1958 оны өвөл Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд Товгорын бууц хэмээх буйдхан газарт төрсөн) — Монгол улсын тайз, дэлгэцийн нэрт эрэгтэй жүжигчин, хошин урлагийг Монголд үүсгэн эхлүүлэгчдийн нэг, Чойномын нэрэмжит нэг хүний «Од» театрын жүжигчин, уран уншигч, Монгол улсын Төрийн соёрхолт (2010), МУГЖ (1996).
Дамдинсүрэнгийн Сосорбарам | |
Хувийн танилцуулга | |
---|---|
Төрсөн он | 1958 он |
Төрсөн газар | Монгол улсын Баянхонгор аймгийн Баян-Овоо сум |
Яс үндэс | Монгол үндэстэн |
Улсын иргэн | Монгол (БНМАУ → МУ) |
Ажил үйл | жүжигчин, уран уншигч |
Жүжигчний танилцуулга | |
Төрөл | тайз (жүжиг), дэлгэц (УСК), хошин үзэгдэл, уралдаан шүүгч |
Танил үе | 1982 он — одоо |
Театр | УДЭТ (1982-1991), «Од» театр (1992-) |
Төгссөн нь | Улсын багшийн дээд сургууль (1982) |
Алдар цол | |
Төр нийгмийн шан МУГЖ (1996) Монгол улсын Төрийн соёрхол (2010) |
Гол бүтээл
засварлахУран сайхны кино
засварлахОн | Киноны нэр | Дүрийн нэр | Найруулагч | Зохиолч |
---|---|---|---|---|
1987 | Илүү сартай зун | Галбадрах | Сэлэнгэсүрэн | Жаргалсайхан |
1997 | Догшин хутагтын сахиус | Данзанравжаа | Нямгаваа | Догмид |
2012 | Аравт | Догшин ноён | У.Шагдарсүрэн | О.Эрдэнэ |
Жүжиг
засварлахОн | Жүжгийн нэр | Дүрийн нэр | Найруулагч | Зохиолч |
---|---|---|---|---|
2007 | Атга нөж | Чингис хаан | Баатар | Лхагвасүрэн |
Эх сурвалж
засварлах- artfilm.mn — ДОГМИДЫН СОСОРБАРАМ
- СОСОРБАРАМ Догмид