Гэндэндоржийн Цэрэндондог

Гэндэндоржийн Цэрэндондог нь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Алтан гадаст уран зураач.

Г.Цэрэндондог нь 1930 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. 1950 онд Дүрслэх урлагийн дунд сургууль дүүргэн улмаар УБДС-ийн уран зургийн анги, Ленинградын И.Е.Репиний нэрэмжит Уран Зургийн Академи, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулиудыг дүүргэжээ. 1957-1992 он ЗХУ, Австри, Алжир, Финлянд, БНАГУ, Чехословак, Япон, Солонгос, Польш, Болгар, Унгар, БНХАУ зэрэг орнуудад уран бүтээлийн болон албан томилолтоор ажиллаж байв. Түүний “Адуун сүрэг”, “Эрчмийн нуруу”, “Асгатын ам”, “Бага нуур”, “Хөх сэрхийн нуруу”, “Зээрэнгийн тал” зэрэг шилдэг бүтээл нь Монголын Уран Зургийн Галерейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байна.

Г.Цэрэндондог нь Монголын дүрслэх урлагийн салбарт 60 гаруй жил ажилласан юм.

Гавьяа Шагнал

засварлах

1957 он “Адуучин” бүтээлээрээ ДЗО-ны VI наадамд зориулсан уран бүтээлийн уралдааны II байр

1959 он “Эрчмийн нуруу” бүтээлээрээ Австри улсад болсон ДЗО-ны VII фестивалиас Хүндэт диплом, мөн энэ онд Хөдөлмөрийн хүндэт медаль

1962 он “Алтан гадас” одон

1972 он “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон

1982 он Монголын Урчуудын Эвлэлийн хорооны “Тэргүүний ажилтан”

1989 он МУЭ-ийн хорооны “Нэрэмжит шагналтан”

1991 он Монгол Улсын “Урлагийн Гавьяат Зүтгэлтэн” цол тус тус хүртсэн.