Авзага хайрхан
[[Ангилал:]]
Авзага хайрхан
ᠠᠪᠵᠠᠭ᠌ᠠ
ᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 2090 м | |
Байрлал | Гурванбулаг сум, Булган аймаг Монгол | |
Солбицол | 47° 44′ 29″ У, 103° 29′ 7″ З | |
|
Авзага хайрхан уул Монгол улсын Булган аймгийн Гурванбулаг сумын нутгийн хойд хэсэгт байдаг.
Далайн түвшнээс дээш 2090 метр өргөгдсөн Авзага хайрхан уул Гурванбулаг сумын хамгийн өндөр цэг юм.
Уулын баруун урдуур Оорцогийн хөндий, Оорцог овоо уул, Баян улаан уул байдаг бол зүүн талаар Шивээний нуруу, Мангирт уул харагдана.
Хуучин цагт уулын нэрээр нэрлэгдсэн Авзага хайрхан уулын хошуу, Авзага сум байж байгаад татан буугджээ.
Одоо Авзага баг гэж байна. Мөн Гурванбулаг сумын төв сууринг Авзага гэдэг.