Горно-Алтайск
Горно-Алтайск (алт. Туулу Алтай; Орос: Горно-Алтайск, монголоор Уулын Алтай) нь Оросын Холбооны Улсын өөртөө засах Бүгд Найрамдах Алтай Улсын нийслэл хот юм. Энэхүү хот нь 64.505 оршин суугчтай (мэдээ: 2021 оны байдлаар). 1932 оноос өмнө -Улала, 1932-1948 онуудад - Ойрот-Тура гэж нэрлэдэг байсан.
Горно-Алтайск
Горно-Алтайск | |
---|---|
Бусад галиглал | |
• Алтай | Туулу Алтай |
Улс | Орос |
Холбооны субъект | Бүгд Найрамдах Алтай Улс[1] |
Байгуулагдсан | 1824[2] |
Одоогийн статус | 2 сарын 27, 1928[2] |
Засаг захиргаа | |
• Биет | Хотын депутатуудын зөвлөл[3] |
• Хотын дарга[5] | Ольга Сафронова[4] |
Газар нутаг | |
• Нийт | 95.5 км2 (36.9 бээр2) |
Өндөр | 290 м (950 фут) |
Хүн ам | |
• Нийт | 56,933 |
• Тооцоо (2018)[8] | 63,214 (+11%) |
• Байр | 289-д (2010 онд) |
• Нягтрал | 600/км2 (1,500/бээр2) |
• Харьяалагдах нэгж | Горно-Алтайск хотын тойрог[1] |
• Нийслэл нь | Бүгд Найрамдах Алтай Улс[9] |
• Нийслэл нь | Горно-Алтайск хотын тойрог[1] |
• Хотын тойрог | Горно-Алтайск хотын тойрог[10] |
• Нийслэл нь | Горно-Алтайск хотын тойрог[10] |
Цагийн бүс | UTC+6 (Omsk Time [11]) |
Шуудангийн код[12] | 649000, 649002, 649006, 649007, 649700 |
Залгах код(ууд) | +7 38822 |
OKTMO ID | 84701000001 |
Вэб сайт | www |
Нэрний үүсэл
засварлах19 дүгээр зууны эхэн үед түрэг гаралтай Телеут хэмээх үндэстэн сууршиж байжээ. Улалу голын эрэг дээр бий болсон суурин учраас ийм нэртэй болсон.
1824 онд Бийск хотоос анхны оросууд газар нутгаа тэлж ирээд суурьшсан байна. Алтайн шашны төлөөлөл буюу оросын үнэн алдартны шашны төлөөлөл суурьшихад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Шашны төлөөллийн араас орос худалдаачид ирж суурьшсан байна.
1922 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд автономит Ойрд бүс нутаг үүсэхэд Улала түүний төв болж сүүлд 1928 онд хотын статустай болжээ.
Газар зүй
засварлахУг хот нь Баруун Сибирийн өмнөд хэсэгт, Алтайн нурууны баруун хойд захад, Барнаул хотоос зүүн урагш 200 километрийн зайд оршдог. Энэ нь сибирийн хот Новосибирскээс Монголын хил хүртэлх зайн яг тал нь юм. Горно-Алтайск нь Хатан голын баруун цутгал болох Майма гол Хатан голд цутгах цутгалын дээхэн хөндийд оршдог. Цаг агаарын хувьд эх газрын уур амьсгал давамгайлна.
Горно-Алтайск нь Бүгд Найрамдах Алтай Улсын цорын ганц хот бөгөөд хүн амын нягтшил багатай тус улсын нийт хүн амын дөрөвний нэг орчим нь энд амьдардаг. Хотыг Майма районы нутаг дэвсгэр хүрээлэх хэдий ч бие даас районгүй хотын тойргийг бүрдүүлнэ.
Горно-Алтайск нь төмөр замтай холбогдоогүй, харин хотоос 100 км-ийн зайтай орших Бийск рүү төмөр замын тавих төсөл хийгдэж байгаа аж (2007 он). Хотоос баруун хойд зүгт орших Майма тосгонд хот хоорондын нислэг үйлдэх Горно-Алтайск нисэх буудал бий. Маймагаар дайран өнгөрөх холын тээврийн зам Р256 (Чуягийн холын зам) нь Алтайг Сибирьтэй болон Монголын баруун бүстэй холбоно.
Хүн ам
засварлахОгноо | Оршин суугч |
---|---|
1926 | 5.691 |
1939 | 24.045 |
1959 | 27.534 |
1970 | 34.413 |
1979 | 40.296 |
1989 | 46.436 |
2002 | 53.538 |
2010 | 56.933 |
2021 | 64.505 |
Тайлбар: Хүн амын тооллогын мэдээ
Шинжлэх ухаан ба боловсрол
засварлахГорно-Алтайск Улсын Их Сургууль нь анх 1949 онд ЗХУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр 2 жилийн сургалттай Горно-Алтайскийн Багшийн Дээд Сургууль нэртэйгээр байгуулагдаж байжээ. 1953 онд Багшийн дээд сургууль нь «Сурган Хүмүүжүүлэх Ухааны Дээд Сургууль» болж өргөжсөн байна.
1993 онд Горно-Алтайскийн сурган хүмүүжүүлэх ухааны дээд сургууль, Горно-Алтайскийн хөдөө аж ахуйн техникумын суурин дээр Горно-Алтайскийн Улсын Их сургуулийг байгуулсан байна.
Одоогоор 390 багш, 4000 оюутантай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.
Тэмдэглэл
засварлах- ↑ Горно-Алтайскийн хуулийн 3-р зүйлд зааснаар Горно-Алтайскийн албан ёсны бэлгэдэлд төрийн дуулал ороогүй болно.
Эх сурвалж
засварлах- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef3
- ↑ 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedHist
- ↑ Charter of Gorno-Altaysk, Article 26.1
- ↑ Official website of Gorno-Altaysk. Mayor of Gorno-Altaysk Архивлагдсан Нэгдүгээр сар 11, 2023 at the Wayback Machine Olga Safronova (Орос хэлээр)
- ↑ Charter of Gorno-Altaysk, Article 26.2
- ↑ Official website of Gorno-Altaysk. General information Архивлагдсан Дөрөвдүгээр сар 9, 2014 at the Wayback Machine (Орос хэлээр)
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (Russian хэлээр). Federal State Statistics Service.
{{cite web}}
: CS1 maint: unrecognized language (link) - ↑ "26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 года". Federal State Statistics Service. Татаж авсан: 23 Нэгдүгээр сар 2019.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCapital
- ↑ 10.0 10.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedRef4
- ↑ "Об исчислении времени". Официальный интернет-портал правовой информации (орос хэлээр). 2011-07-03. Татаж авсан: 2019-01-19.
- ↑ Почта России. Информационно-вычислительный центр ОАСУ РПО. (Russian Post). Поиск объектов почтовой связи (Postal Objects Search) (Орос хэлээр)
- ↑ Altai Republic Territorial Branch of the Federal State Statistics Service. Численность населения по полу и отдельным возрастным группам на 1 января 2013 года (Орос хэлээр)