Бийск
Бийск — ОХУ-ын Алтайн хязгаарын нутагт оршдог Баруун өмнөд Сибирийн эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн төв болсон хот.
1709 онд анх жижиг гацаа бий болж үүссэн гэж оросууд үздэг байна. Гэвч Екатерина хатан хаан 1782 оны 10-р сарын 20-ны захирамжаар Бийскийн цайзыг бүсийн хэмжээний хот болгож байжээ.
1926 онд тус хотын «Деловой двор» зочид буудалд Николай Рерихийн экспедиц буудаллаж байсан.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Бийск хотод аж үйлдвэрүүд нүүлгэж байсан нь хотын эдийн засгийг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болжээ.