Сикким (лат-га. Sikkim) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно умард биед оршдог муж.

Сикким
муж
सिक्किम (балба)
Буддын сүм
Буддын сүм
Энэтхэгийн газрын зурагт Сикким
Энэтхэгийн газрын зурагт Сикким
Улс  Энэтхэг
Муж Сикким
Дотроо 4 тойрогт хуваагдана
Мужийн төв Ганток
Газар нутаг 7,096 км² (29-р том)
Хүн ам (2011) 607,688 (29-р олон)
Нягт сийрэг 86 хүн/км²
1975 онд Энэтхэгийн муж болсон

7 мянган км² газар нутаг, 600 мянган хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн ардын 11 янз хэл бий.

Газар зүй

засварлах
 
Канченжунга оргил

Сикким нутаг Энэтхэг орны дорно умард хэсэгт оршдог. Газар нутаг бага.

Өрнөд Бенгал муж, Балба, Бутан, Хятад улстай хиллэдэг.

Үндсэндээ уулархаг. Далайн түвшнээс дээш 280-8586 м өргөгдсөн газар нутагтай.

Дэлхийн гуравдугаар өндөр уул Канченжунга Сикким-Балбын хилийн зурваст сүндэрлэсэн. 28 өндөр оргил, 80 мөсөн гол, 5 рашаан, 100 гаруй уулын гол горхитой.

Нутгийн гуравны хоёр нь ой. Уул хад их, газар тариаланд тохиромжгүй.

Төвөд, Бутан, Балба руу гарсан 8 даваа харгуйтай.

Хүн ам зүй

засварлах

Сикким муж хүн амын тооны цөөн, сийрэг нягтшилаар Энэтхэгийн мужуудыг тэргүүлдэг.

Хотын хүн амын эзлэх хувь - 11%.

Олон хэлтний нутаг. Балба, сикким, жонха, гурум, линху зэрэг 11 хэлийг албан ёсоор баталжээ.

Үүнээс хүн амын 68%-ийн төрөлх хэл нь балба, 7% сикким, 6.6% хинди, 6.5% лепча хэлтэй.

Хүн ардын 57.8% хиндү, 27.3% будда, 9.9% христийн шашин шүтлэгтэй.

Хот суурин

засварлах

Томоохон хот (2011 оны байдлаар):

Сиккимийн эрт үеийн түүх сурвалж бичигт ховор тэмдэглэгдсэн.

Төвөдөөс ирсэн Пунцагнамжил 1642 онд улс байгуулан эзэн суужээ.

Британийн Энэтхэг-Манж Чин хоёрын хооронд завсрын улс байн оршин тогтнов.

Энэтхэг тусгаар тогтносны дараа Сикким Энэтхэгийн ивээлийн орон (проктерат) болсон.

Хиндү шашинт балба хэлтэн олонхын тэмцэл, Энэтхэгийн дэмжлэгээр 1975 онд хаант ёсыг халж Энэтхэгийн муж болжээ.