Гент (германаар: Gent, англиар: Ghent) нь Бельгийн хот. Брюссель, Антверпений дараа улсдаа 3-т орох том хот юм. Хүн ам нь 224,800 (2000 оны байдлаар) бөгөөд Дорнод Фландр мужийн төв. Цэцгийн хот хэмээх нэрээрээ алдартай.

Гонхон
Хотын захиргааны байр

Монголчууд оросоос орж ирсэн Гент хэмээх нэрээр нь дууддаг боловч бельгичүүд өөрсдөө нидерланд хэлээр Хент (Gent), франц хэлээр Ган (Gand) гэж дууддаг болно.

Хотын нэр нь "(Голууд) нийлэх, нэгдэх" гэсэн утгатай кельт хэлнээс гаралтай. Германчуудын эзэмшилд байх үед буюу 7-р зуунд католик шашны 2 сүм байсан гэдэг. Дундад зууны сүүлчээр гар урлал, нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл хөгжиж, хүн ам нь Паристай эн зэрэгцэхүйц болтлоо томорчээ. Гэвч аж үйлдвэрийн хувьсгалын дараа улс төр, эдийн засгийн хувьд бууралтын шатандаа оржээ. Өдгөө цэцгийн тариалалтаараа дэлхийд дээгүүр ордог.

1913 онд Экспо үзэсгэлэн зохиогдож байсан удаатай.

Мөн 5 жилд 1 удаа (дараагийнх нь 2010 онд), "Гент Флоралиа" хэмээх цэцгийн баяр зохиогддог.

Гэгээн Бавогийн цогчин дуганд Ян ван Эйкийн "Ид шидэт хургануудын хүндэтгэл" хэмээх алдартай уран зураг байдаг.

Ах дүү хотууд

засварлах

Гадаад холбоос

засварлах

 

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.