Ганхуягийн Анхмаа
Ганхуягийн Анхмаа нь (1986 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн) Монгол улсын дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн. 2005 онд 3 охин хамтлагт нэгдэн 2019 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн[1]. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан.
Анхмаа | |
Дуучин Анхмаа тайзан дээр | |
Ерөнхий мэдээлэл | |
---|---|
Тайзны нэр | Анхмаа |
Жинхэнэ нэр | Ганхуягийн Анхмаа |
Төрсөн өдөр | 1986 оны 4 сарын 28 |
Төрсөн газар | Улаанбаатар |
Яс үндэс | Монгол |
Ажил үйл | |
Өндөр | 1.60м |
Урсгал |
|
Танил үе | 2005 оноос хойш |
Хамтлаг | 3 Охин |
Компани | ANA Entertainment |
Дуу хөгжим
засварлахАнхмаагийн ээж Хөгжим бүжгийн коллежид багшилдаг байсан бөгөөд багаасаа урлагтаа ойр байсан нь 3 охин хамтлагт ороход нь нөлөөлжээ. Хамтлагийн бусад гишүүд болох Ану, Соло нар Анхмаагийн дээд ангийнхан нь байсан. Тэд 2005 онд 3 охин хамтлагт нэгдсэнээс хойш бие даасан гурван тоглолт, 30 гаруй видео клип, зургаан цомог гаргаад байна.
Анхмаа 2019 оноос хувийн уран бүтээл туурвин[2], шинэ дүр төрхтэйгөөр хүч түрэн 2019 оны 9-р сард бие даасан бүрэн хэмжээний цомгоо гаргахаар ажиллаж байна. Шинэ цомгоос "Тэнгэрийн шигтгээ" /Никитон хамтлагийн дуучин Батчулуунтай хамтарсан/[3], "Би чиний хайртай бүсгүй" дуунууд нь цацагдаад байгаа юм.
Кино бүтээл
засварлах2017 онд ANA Entertainment-г байгуулж, анхны “Үүр цайгаасай” уран бүтээл дээрээ Анхмаа гол дүрд тоглохоос гадна ерөнхий продюсерээр ажилласан. Киноны найруулагч Ж. Сэнгэдорж, зохиолч А. Баттүшиг, гол дүрүүдэд Б. Навчаа, Г. Анхмаа нар тоглосон.[4][5] Кино 2017 оны 5-р сарын 10-нд нээлтээ хийсэн.[6]
Тоглосон кино
Жил | Киноны нэр | Киноны найруулагч | Төрөл | Дүр | Үүрэг |
---|---|---|---|---|---|
2017 | Үүр цайгаасай | Ж. Сэнгэдорж | Уянгын | Ундрал | Ерөнхий продюсер, гол дүр |
2015 | Учрал | Б. Чингүүн | Уянгын | Туул | Гол дүр |
2012 | Гарал угсаа | Т. Билэгжаргал | Драмын | Гол дүр | |
2011 | Франц үнсэлт | Г. Анхбаяр | Дурлалт | Мишээл | Гол дүр |
2009 | Сая километр | Ю. Нэмэхбаяр | Уянгын | Туслах дүр |
Бусад холбоосууд
засварлахЭх сурвалжууд
засварлах- ↑ Дуучин Г.Анхмаагийн анхны “соло” дуу бүтлээ.[permanent dead link] Mongolia Today, 2019 оны 2-р сарын 21
- ↑ Дуучин Г.Анхмаа анхны соло уран бүтээлээ гаргалаа. Buro 247 Mongolia. 2019 оны 2-р сарын 20
- ↑ Дуучин Г.Анхмаа, Никитон хамтлагийн ахлагч Б.Батчулуун нарын хамтарсан дууны клипийг Buro. хамгийн түрүүнд хүргэж байна Buro 247 Mongolia, 2019 оны 4-р сарын 19
- ↑ Ж.Сэнгэдорж найруулагчийн шинэ бүтээл "ҮҮР ЦАЙГААСАЙ" кино тун удахгүй нээлтээ хийнэ. iKon.mn, 2017 оны 4-р сарын 27
- ↑ Г.Анхмаа: Алга ташилт миний хамгийн том баяр баясгалан. iKon News. 2017 оны 4-р сарын 19
- ↑ Г.Анхмаа мөрөөдлөө биелүүлжээ. Ugluu.mn 2017 оны 5-р сарын 18