3 Охин
"3 Охин" нь Монголын охидын поп хамтлаг юм. Хамтлаг анх 1998 онд "Ирээдүйн одод" өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж гараагаа эхэлсэн бөгөөд 2000 оноос эхлэн өөрсдийн уран бүтээлээ хийж эхэлсэн. 2004 онд хамтлагийн одоогийн гишүүн Анхмаа нэгдсэн бөгөөд тухайн жилд хамтлагийн анхны цомог "З Охин" нэртэйгээр гарч байжээ.
Хамтлагийн гишүүд
засварлахДашдоржийн Солонго
засварлахДашдоржийн Солонго нь 1984 оны 12-р сарын 27-нд төрсөн, матрын орд. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан С. Занаа. 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийг "Англи хэлний орчуулагч" мэргэжлээр төгссөн.
2017 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд одоогоор "Find Me", "Өөрийгөө би өөрт чинь өгье" уран бүтээлүүдээ гаргаад байна.[1]
Ганхуягийн Анхмаа нь1986 оны 4-р сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн.[2] Дуучин, жүжигчин, продюсер. 2001 онд хөгжим бүжгийн коллежийг төгөлдөр хуурын мэргэжлээр, 2007 онд СУИС-н кино драмын ангийг тус, тус төгссөн.
Анхмаа хамтлагийн дуунуудаас гадна бие даан хэд хэдэн уран бүтээл гаргаад буй бөгөөд хамгийн сүүлд "Waiting For You" дуугаа цацжээ. Түүний хувьд анхны бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм.[3][4]
Хишигтогтохын Ану
засварлахХишигтогтохын Ану нь 1984 оны 11-р сарын 1-нд төрсөн. 1999 онд Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн.[5] Түүний мэргэжлийн багш нь Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан Б. Дугармаа. 2004 онд Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг "Багш, орчуулагч" мэргэжлээр төгссөн. Түүний дараа Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг "Нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжил" ээр төгссөн.
Он цагийн тоолол
засварлах2000
засварлахМУСТА Дуучин Ж. Алтанцэцэгийн "Одиссей" тоглолтод вокаль хоолой хийж хамтран ажилласан.
Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Пентатоник" наадамд урилгаар оролцсон.
2003
засварлахМонголын Ардчилсан Социалист Оюутны Холбооны сүлд дуу болох "Оюутан нас аялгуу"-г МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т. Ариунаатай хамтран дуулсан.
МУГЖ, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т. Ариунаагийн "Миний шинэ орон зай" тоглолтод вокаль хоолой хийж хамтран ажилласан.
Монгол улсад болсон ардчилалыг дэмжигч орнуудын 5-р бага хуралд зориулсан Монгол улсын засгийн газраас захиалж хийлгэсэн хөгжмийн зохиолч Ц. Чулуунбатын зохиосон бүх оддын хамтарсан “We stand all together” дууг дуулсан.
Монголын рок поп хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа "Пентатоник" наадамд урилгаар оролцсон.
2004 - 2005
засварлахАнхны бие даасан цомгоо гаргав.
Шинэ оны босгон дээр шинэ цомгийн тайлан тоглолтоо зохион байгуулав.
Монгол улсын 21 аймгаар Дижитал хамтлагтай хамт аялан тоглолт хийв.
БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азийн залуу дуу дуулаачдынуралдаант фестивальд оролцож "Excellent New Singer" шагнал хүртсэн.
2008
засварлахХоёр дахь цомгоо "Жинхэнэ Хайр" нэртэйгээр гаргав.
“UBS Music Video Awards” наадамд оролцож шилдэг Поп хамтлагийг “Чамайг хайсаар байх уу”, шилдэг Имиж бүрдүүлэлтэй хамтлагийг ”Бид гурвуулаа” дуунуудаараа тэргүүлэв.
2011
засварлах4-р сарын 22, 23-нд UB Palace-д бие даасан хоёр дахь тоглолтоо зохион байгуулав.
Монгол улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр шагнуулав.
БНХАУ, ОХУ, БНСУ-р аялан тоглолт хийв.[6]
АНУ-н таван хотоор аялан тоглолт хийв.
2012
засварлах"Hot Disco" нэртэйгээр гурав дахь цомог гарав.
Хамтлагийн дуучид бие даасан уран бүтээлүүд дээрээ ажиллаж эхэлсэн. Хамтлагийн гишүүн Ану "Дэлхийн ягаан зүрх", "Гэгээ" зэрэг дуунуудаа гаргасан бол хамтлагийн гишүүн Солонго "Соло" дуучин Болдтой хамтран "Хагацаж чадах уу" дуугаа гаргав.
2014 - одоо
засварлах2014 онд "Хурдлах тусам" EP цомгоо гаргав.
2015 онд "Хурдлах тусам" цомог болон хамтлагийн бусад уран бүтээлийг сонсох боломжтой гар утасны аппликейшн гаргав.[7]
2016 онд "Хэмнэл зүрхэнд" EP цомгоо гаргаж цомгийн баяраа амьд хөгжмийн хамтлагтай хамтран хийв.[8]
Дискографи
засварлахЦомгууд
засварлах- 3 Охин
- Жинхэнэ Хайр
- Hot Disco
- Хурдлах Тусам EP
- Хэмнэл Зүрхэнд EP
Видео клип
засварлах- Цаснаас түрүүлж үнсээч
- Dance
- Надтай хамт өглөөг угтаач
- Далд сэтгэлийн үгс
- Чамайг хайсаар байх уу
- Бид гурвуулаа
- Өвлийн хайрын дуу
- Би чиний хүүхэлдэй биш
- Жинхэнэ хайр
- Bambino
- Дачхуу
- Чихэнд минь шивнээрэй
- Stupid Boy
- Amore
- Party
- Аавдаа баярлалаа
- Эр хүн зүрхэндээ уйлдаг
- Удахгүй чи надаас
- Дэлхий ягаан зүрх
- Хурдлах тусам
- Зүрх чам руу
- Хагацаж чадах уу
- Гэгээ
- Шинэ жил
- Jingle Bell
- Ганцхан чинийх
- Хайр хэвээр
- Ахиад надад дурлах уу
- Чамаас би
- Ээждээ хайртай
- Охин тэнгэр
- Хайрын Учрал (Учрал МУСКиноны дуу)
- Баасан гараг
Эх сурвалжууд
засварлах- ↑ "Гурван охин" хамтлагийн Солонго хоёр дахь клипээ цацлаа
- ↑ ”3 ОХИН” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Г.АНХМАА 27 НАС ХҮРЧ БАЙНА
- ↑ “Гурван охин” хамтлагийн Г.Анхмаа анхны соло цомгоо гаргана
- ↑ Дуучин Г.Анхмаа анхны соло уран бүтээлээ гаргалаа
- ↑ Х.Ану: Хайрын дуунд хамгийн дуртай
- ↑ “Гурван охин” хамтлаг Монгол улсаа төлөөлдөг
- ↑ “Гурван охин” хамтлаг ухаалаг гар утасны апп-тай боллоо
- ↑ ""Гурван охин" хамтлагийн сүүлчийн доргиог мэдэр". Эх хувилбараас архивласан: 2020-01-13. Татаж авсан: 2020-01-13.